Баянгол дүүрэгт гэрийн тэжээвэр амьтдыг тусгаарлах байр бэлджээ

Хуучирсан мэдээ: 2020.12.22-нд нийтлэгдсэн

Баянгол дүүрэгт гэрийн тэжээвэр амьтдыг тусгаарлах байр бэлджээ

Баянгол дүүрэгт гэрийн тэжээвэр амьтдыг тусгаарлах байр бэлджээ

Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь гэрийн тэжээвэр амьтантай гэсэн албан бус тоо бий. Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд 60 орчим мянган гэрийн тэжээвэр нохой байдаг аж. Цар тахалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд зөвлөмж өгч буй. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Түмэннасангаас гэрийн тэжээвэр амьтдаа хэрхэн хамгаалах талаар тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 60 гаруй мянган гэрийн тэжээвэр нохой, 3000 орчим муур байдаг. Одоогоор дэлхий нийтэд гэрийн тэжээвэр амьтад Covid-19-ийн халдвар авсан тохиолдол гараагүй байна. Судалгаагаар ганц нэг тохиолдол илэрсэн ч хүнд Covid-19-ийн халдвар тараагаагүй. Монгол Улсын хувьд гадаад улсаас тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдийн гэрийн тэжээвэр амьтныг хүнтэй адилхан тусгаарлаж байна. Эзэн нь тусгаарлах байранд тусгаарлагдаж, тэжээвэр амьтнаас бас шинжилгээ авдаг.

Монголын гэрийн тэжээвэр амьтад гадаадын бусад орны амьтадтай харьцуулахад гэрийнхээ хоолыг хувааж идэж, өвөртөлж унтаад байдаггүй болохоор халдвар авах эрсдэл бага гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй нохой, найман тэжээвэр муурнаас шинжилгээ авахад вирус илрүүлээгүй. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс зөвхөн гэрийн тэжээвэр амьтан гэлтгүй, ан амьтан, малтай ойртохгүй байхыг зөвлөж буй. Хөл хорионы үеэр гэрийн тэжээвэр амьтан өвчилвөл харьяа дүүргийн мал эмнэлэгт хандах хэрэгтэй. Улсын хэмжээнд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор гэрийн тэжээвэр амьтдыг тусгаарлах байрыг Баянгол дүүрэгт бэлдсэн” гэв.

Гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөмж:

Амьтанд хүрэхийн өмнө болон хүрсний дараа гараа савандаж угаах, эсвэл халдваргүйжүүлэх

  • Бага насны хүүхдээс хол байлгах
  • Тэжээвэр амьтныг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх
  • 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх
  • Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх
  • Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих
  • Бусад амьтадтай тоглуулахгүй байх
  • Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Амьтанд амны хаалт зүүлгэх
  • Амьтны хөлийг савантай усаар угаах
  • Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1 литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмал)-гаар арчиж цэвэрлэх
  • Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах
  • Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх
  • Амьтны ялгадсыг уутанд хийж, хогийн саванд хаях
  • 1 литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Амьтанд хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгуулагад хандах.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж