Хөл хорионы үед дараах 15 байгууллага ажиллана | News.MN

Хөл хорионы үед дараах 15 байгууллага ажиллана

Хөл хорионы үед дараах 15 байгууллага ажиллана

Хөл хорионы үед дараах 15 байгууллага ажиллана

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь Covid-19-ийн шинэ голомтоор бүртгэгдэж, өчигдөр (2020.12.21)-ийн байдлаар тус эмнэлгээс Сovid-19 авсан нь батлагдсан 63 хүн байна. Тиймээс Засгийн газрын өчигдөр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг өнөөдөр (2020.12.22) эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06.00 цаг хүртэл тогтоох шийдвэр гаргасан. Ингэснээр хөл хорионы үед дараах 15 байгууллага ажиллана.

  • Эрчим хүч, дулаан, шахмал түлш
  • Хүнсний хангамжийн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  • Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот суурин улсын хангамж ариутгал, татуургын ашиглалт
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж
  • Банкны салбарын үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын  үйлчилгээ /Тодорхой журмаар зохицуулагдана/
  • Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /Төрийн захиргааны албаны ажилчдын 10-15 хувийг ажиллуулна/
  • Хүүхэд хамгаалал, асрах хамгаалах байрууд
  • Буян,оршуулгын үйл ажиллагаа

Дашрамд дурдахад, бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 21-нийг хүртэл 34 төрлийн үйлчилгээний газар хэвийн ажиллаж байсан юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-22 192.82.74.196

Аааль хэдийн л бүх иргэдээсээ шат дараалалтайгаар шинжилгээг нь авч тогтоох байсан байхгүй юу!!!! Тэгсэн бол яадахнаа хэдэн иргэд нь ажилтайгаа өл залгах мөнгөтэйгээ байна шдээ. Ямар хэдэн тэрбум биш хэдхэн л сая шдээ. Том улсын нэг хотын иргэдийн л 1/3 д ч хүрэхгүй шдээ хөөрхий. Төрөөс тэтгэмж өгөх боломжгүй юм бол яадахдаа энэ хэдэн улсуудаа ажлуул лдаа. Иргэд нь ариун цэврээ сахиад, аж ахуй нь ариутгал хийгээд, өвдсөн нэгэн нь эртхэн сайхан эмчлүүлээд л авахад болно шдээ.

Avatar

Зочин 2020-12-22 202.126.90.61

Яана вэ одоо…Ийм хэцүү үед Бүх Шашныханы үйл хэрэг арга хэмжээ л хүн төрлөхтөнийг аврана даа…..Ромын Пап Лам минь ямар нэг юм хийгээсэй….🙏🙏🙏

Avatar

Зочин 2020-12-22 66.181.184.86

ЗГ -ААС ШААРДАЖ БАЙНА . 1-Р БҮХ ДҮҮРГИЙНХЭЭ ӨВЧТӨН ЭМЧ САХИУР ОРСОН ГАРСАН БҮХНЭЭС ҮИНЖИЛГЭЭ АВ . СҮХБААТАР ДҮҮРЭГ ,ХАН УУЛ ДҮҮРЭГ СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ Г М
АРААС НЬ ХӨӨЛГҮЙ АМЖААД СЭРГИЙЛЭЭД АВ . ТЭНД ХАЛДВАРГҮЙТЭЛ ХИЙ .
2-р ард түмэнд өл залгах хоолны мөнгө өг ! 3-р ЭНЭ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСЭЭ СОЛЬ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж