Парист террор зохион байгуулагч гэсэн гол сэжигтэн Салах Абдеслам өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд “шахидын бүс” гэдгээ “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд дэлбэлэх гэж байсан тухай мөрдөн байцаалтын хүрээнээс мэдээлэв.
Абдесламыг өөр нэг сэжигтний хамт баасан гаригт Брюссель хотноо баривчилжээ. Түүнд терроризм хийх гэсэн хэмээн ял тулгаад байна.
2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Парис хотноо террористууд цуврал аллага үйлдэн 130 орчим хүнийг хөнөөжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР