Байр суурь: Цахилгаан тэглэснээр ажлын байраа хадгалж чадсан | News.MN

Байр суурь: Цахилгаан тэглэснээр ажлын байраа хадгалж чадсан

Байр суурь: Цахилгаан тэглэснээр ажлын байраа хадгалж чадсан

Байр суурь: Цахилгаан тэглэснээр ажлын байраа хадгалж чадсан

Засгийн газраас цар тахлын үед иргэд аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэхээр цахилгааны төлбөрийг долоон сарын хугацаанд /2020.12.01-2021.07.01/ чөлөөлөхөөр болсон. Энэхүү хөнгөлөлт, чөлөөлөлтөд 678 мянган айл өрх, 51 мянган аж ахуйн нэгж байгууллага хамрагдаж байгаа юм. Цахилгааны тарифыг тэглэсэн энэхүү шийдвэр онцгой дэглэмийн үед аж ахуйн нэгж, байгууллагуудад ямар боломж бүрдүүлж буй талаар бизнес эрхлэгчдийн төлөөллүүдээс дараах гурван асуултад хариулт авлаа.


  • Цахилгааны тарифыг тэглэснээр та бүхэнд ямар боломж, давуу тал бүрдүүлсэн бэ?
  • Хатуу хөл хорионы улмаас иргэдийн орлого тасалдсан, дийлэнх аж ахуйн нэгж ажиллахгүй, цалингүй сул зогсч байна. Энэ үед ажлын байраа хадгалж үлдэх нь аж ахуйн нэгж, иргэдэд тулгамдсан асуудал болж буй. Хөл хорионы үед ажлын байраа хадгалж үлдсэж чадав уу?
  • Цахилгааны тарифыг тэглэснээр аж ахуйн нэгж, иргэдэд томоохон дэмжлэг боллоо. Бүтээгдэхүүний үнээ бууруулсан уу?

ТӨРИЙН ДЭМЖЛЭГЭЭР БИД АЖЛЫН БАЙРАА ХАДГАЛЖ, ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛСЭН

"Хүнс комплекс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.ОЮУНТУЯА: 

ХАРИУЛТ1. Засгийн газраас цахилгааны төлбөрийг чөлөөлсөн нь бидэнд маш том дэмжлэг болж байна. Цахилгааны төлбөрт сард 10 орчим сая төгрөг төлдөг. Энэ бол бага мөнгө биш. Эрчим хүчний хэрэглээнд зарцуулах зардлаа хэмнэснээр бид бүхэнд ажлын байраа хадгалах, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Үүнээс өмнө төрөөс нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн нь бидэнд том дэмжлэг болсон. Ажилчид татваргүй цалин авснаар амьжиргаа нь тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа юм. Харин арваннэгдүгээр сараас татвар төлж эхлэх үед ажилчдынхаа цалинг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Цалин нэмэгдүүлэхэд нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэснээр том дэмжлэг болсонд талархаж байна.

ХАРИУЛТ 2. Хөл хорио хүнсний салбарт бага нөлөөлж байгаа ч борлуулалт тодорхой хэмжээгээр багасдаг. Гэсэн ч бид хатуу хөл хорионы үед ажлын байраа 100 хувь хадгалж үлдсэн. Шинээр дөрвөн хүнийг ажлын байраар хангасан. Хэдийгээр борлуулалт тодорхой хэмжээгээр буурсан ч жолооч, борлуулагч, сав баглаа боодол дээр ажиллах хүн хүч хэрэгтэй байгаа юм. Иймд одоо ч ажлын зар тавьсан. Онцгой дэглэмийн үед зарын дагуу ирж буй хүмүүс ч илүү чадвартай ажилчид байна. Учир нь үйл ажиллагаа нь доголдсон хүнсний салбарт ажилладаг байсан дадлага туршлагатай ажилчид ирж байгаа юм. Ердийн үед шалтаг тоочдог, тогтвор суурьшил муутай хүмүүс зарын дагуу холбогддог байсан. Халдварын эрсдэлтэй нөхцөлд бид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахихад илүү анхаарч байна. Учир нь халдварын эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа тул 80 гаруй ажилтнаасаа асуумж авах, халуун хэмжих, эрсдэлтэй үед бэлэн байх тусгаарлах өрөө гаргасан. Мөн борлуулагч, жолооч нараа тогтмол PCR шинжилгээнд хамруулж байна.

ХАРИУЛТ3. Цахилгааны төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор бид бүхэн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнээ ч хямдруулаад байна. "Сансар" сүлжээ дэлгүүртэй хамтран "Салъями" болон чанамал хиамны үнээ 15 хувь хямдруулж, үйлдвэрийн үнээр борлуулж байна. Бидний зүгээс 7 хувь, Сансар сүлжээ дэлгүүр 8 хувийн хямдрал үзүүлснээр нийт 15 хувийн хөнгөлөлттэй, үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм. Тухайлбал, "Салъями" хиамаа үйлдвэрийн үнээр гарч, дэлгүүрийн өртөг нэмэгдсэнээр 7700 төгрөгөөр зардаг байсан бол одоо 6500 төгрөгөөр борлуулж байна. Энэ бол үйлдвэрийн үнэ. Бүтээгдэхүүн хямдарснаар борлуулалт мэдэгдэхүйц өсөөгүй ч 5 хувийн өсөлттэй байна.

            ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ ТЭГЛЭСЭН Ч БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХЯМДРУУЛААГҮЙ

"Сүү" ХК-ийн Олон нийттэй харилцах менежер Ү.МӨНХЗУЛ: 

Хариулт1. Засгийн газраас аж ахуйн нэгж, иргэдийн цахилгаан, дулааны төлбөрийг чөлөөлөхөөр болсонд талархаж байна. Энэ нь том дэмжлэг боловч одоогоор хөнгөлөлтүүд нь бидэнд мэдрэгдэж эхлээгүй. Цахилгааны төлбөрийг чөлөөлснөөр зардлаа тодорхой хувиар хэмнэх боломж бүрдэж байгаа ч удирдлагын зүгээс тодорхой шийдвэр гаргаагүй байна.

Хариулт2. Хөл хорионы нөхцөлд манай компани ажлын байраа 100 хувь хадгалж үлдсэн. Гэсэн ч халдварын эрсдэлтэй үед жирэмсэн болон даралт өндөртэй ажилтнуудаа түр хугацаанд амрааж, зайлшгүй ажиллах шаардлагатай ажилтнууд ердийн үеийнх шиг ажиллаж байна. Манай компани 400 гаруй ажилтантай, 2600 орчим дэлгүүртэй харилцдаг тул халдварын эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс хөл хорионы нөхцөлд халдвар хамгааллын дэглэм сахиж, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахад илүү их анхаарал хандуулж байна.

Хариулт3. Одоогоор бүтээгдэхүүний үнэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Үнээ бууруулах болон нэмээгүй. Цахилгааны төлбөрийг чөлөөлсөнтэй холбоотойгоор удирдлагуудын зүгээс бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр хямдруулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Бид малчдааас сүү худалдан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Малчдыг орлогын эх үүсвэрээр хангаж байгаа тул зарим үед өндөр үнээр сүү худалдан авах нөхцөл үүсдэг. Ийм тохиолдолд бүтээгдэхүүний үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг. Мөн хөл хорионы нөхцөлд компанийн зүгээс өндөр зардлаар үйл ажиллагаа явуулж байна. Гэсэн ч бид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээгүй, ердийн үнээр борлуулж байна.

ЦАХИЛГААНЫ ТАРИФЫГ ТЭГЛЭСНЭЭР САРД 150-200 САЯ ХЭМНЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

"Витафит Инвест" ХХК-ийн Эрчим хүч, инновацийн албаны дарга  Н.МЯГМАРСҮРЭН: 

Хариулт1. Манай компанид эрчим хүчний хэрэглээг дагасан зардал маш өндөр гардаг. Үүнийг төр хариуцаж байгаа нь бидний хувьд том дэмжлэг болж байна. Группийн хэмжээнд цахилгааны зардал өвлийн улиралд 130 орчим сая төгрөг, зун оргил ачааллын үед 200 гаруй сая төгрөгийг сар бүр төлдөг байсан. Ийм хэмжээний зардал хэмнэснээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, ажлын байраа хадгалж үлдэх зэрэг боломж бүрдэж байна.

Хариулт2. Хүнсний үйлдвэр эрхлэгчдэд хөл хорионоос үүдсэн хүндрэл бэрхшээл харьцангуй бага туссан. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа тул ажлын байраа хадгалж үлдсэн. Манай групп 700-800 гаруй ажилтантай. Бид аль болох ажлын байрыг тогтвортой хадгалж үлдэхээр хичээж ажиллаж байна. Тиймээс нэг ч ажилтнаа цомхотгоогүй. Хөл хорионы дэглэм одоо ч үргэлжилж буй энэ нөхцөлд бид халдвар хамгааллын дэглэмийг сахихад илүү их анхаарч, ажилчид хамгаалах хэрэгслийн хувцастай ажиллаж байна. Мөн халууныг нь тогтмол хэмжих, борлуулагчдаа шинжилгээнд хамруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.

Хариулт3. Хөл хорионоос үүдсэн хямрал хүнсний салбарт хөнгөн туссан ч борлуулалт буурсан. Иймд бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулаагүй. Цаашид бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй, бас ажлын байрны цомхотгол хийхгүй.

Дээрх шийдвэрийн хүрээнд нийт 729 мянган хэрэглэгчийн 483.7 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төр хариуцах юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-12-22 122.201.23.84

Энэ бол хот, суурин газрын аж ахуй, үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст бодитой хэмнэлт шүү.

Avatar

Зочин 2020-12-22 12.149.67.185

CVV company ch barag bid nar malcbdiig tejeej bn gesen yum yarij. Uuchlaarai ta nar bish bid nar avch bgaa bolohoor l ter. Iim monopol companyuudiig zadlah heregtei

Avatar

Зочин 2020-12-22 202.55.188.46

Zuvhun huns?

Avatar

Ain 2020-12-22 202.55.188.89

Mmmmmm

Avatar

Зочин 2020-12-22 64.119.22.205

Манайх үсрээл 30 гарах байх. Түрүү жил 20 гардаг байсан.20 мянган төгрөг өгсөнд баярлах ч хэцүү гомдох ч хэцүү юм даа

Avatar

Зочин 2020-12-22 202.9.40.146

Хүнс үйлдвэрлэгч, импортлогч нар харин ч энгийн үеээс хэд дахин ашигтай ажилаж байгаа.

Avatar

Зочин 2020-12-22 202.126.90.143

Ямар хорионд орсон биш. Хүн байхад хүнс зарагдаж л таарна. Бусад салбар бол дампуурахад ойрхон л байна

Avatar

Зочин 2020-12-22 202.126.90.143

Хүнсний үйлдвэрүүдэд нөлөлөөх хүч байхгүй шахуу байхад юу яриад байгаан.

Avatar

зочин 2020-12-22 66.181.161.93

Дээрх компаниуд цахилгаанаас гадна дулаан, уур, ус их хэрэглэдэг, хогонд багагүй зардал гаргадаг. Гэтэл бүтээгдэхүүнийхээ үнийг бууруурлахгүй байна. Одоо хөнгөлөлт мэдрэгдээгүй ч гэх шиг ёстой мэдрэлтэх юм. Сарын эцэст тооцоо гарах болохоос биш цахилгаан, дулаан, уур, усны зардал минут, секунтээр хэмжигддэг тул аль хэдийн хэмнэлт нь эхэлсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж