Имарт халдвар хамгааллын дэглэмийг өндөр төвшинд ханган ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

Имарт халдвар хамгааллын дэглэмийг өндөр төвшинд ханган ажиллаж байна

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед бүх нийтийг хүнсээр хангах чиг үүрэгтэй ажиллаж байгаа Имарт хайпермаркет нь үйлчлүүлэгчид болон ажилтнуудынхаа халдвар хамгааллын дэглэмийг бүрэн ханган ажиллаж байна. Имартын бүх салбар дэлгүүртээ дэлхийн дэвшилтэт технологи хяналт, халдваргүйжүүлэлт ариутгалын цогц тоног төхөөрөмжийг нэмэлтээр суурилуулж, үйлчлүүлэгч болон ажилтан албан хаагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын төлөөх төрөл бүрийн ажлуудыг шуурхай хэрэгжүүлж байна.

Мөн Үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл үүсгэхээргүй зохион байгуулсан нэг чигийн  чиглэл заасан тэмдэглэлүүд байршуулж худалдааны заланд ачаалал үүссэн  үед үйлчлүүлэгчдийг цөөн тоогоор таслан оруулж байна. Үйлчилгээний залыг өдөрт 2 удаа, тэргийг ашиглах бүрийд нь цэвэрлэн, ариутгаж байгаа юм байна. Мөн үйлчилгээний ажилчдынхаа эрүүл ахуйд онцгой анхаарч халдвараас хамгаалах зорилгоор үйлчлүүлэгч кассын ажилтны хамгийн ойр байх хэсгийг шилэн хамгаалалтаар тусгаарлаж, шаардлагатай маск, хамгаалах хэрэгслээр хангажээ. ЭМЯ, УОК-ын зааварчилгаа болон бусад халдвар хамгааллын дэглэм, зааварчилгааг узелээр байнга сануулж байна.

E-mongolia.mn-ийн хэрэгжүүлж эхлээд байгаа хэрэглэгчийн бүртгэлжүүлэлтийн ажлыг дэмжиж QR code-г байршуулахдаа хэрэглэгчийн сагс ашигласан нь үр дүнтэй ажил болсон байна.

Имарт нь ОУ-ын  үйлчилгээний стандартад нийцсэн байгууламж тул агаар сэлгэлт маш сайн явагддаг, үйлчлүүлэгчдийн урсгал хөдөлгөөнийг тооцсон байдал нь бөөгнөрөл үүсгэхгүй байхаар төлөвлөгдсөн гэх мэт олон давуу талууд  үйлчлүүлэгчдийн тав тух, аюулгүй байдлыг хангахаас гадна өндөржүүлсэн бэлэн байдлын өнөөгийн үед халдвар хамгааллын дүрмийг баримтлахад нэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж