Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа | News.MN

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа

НГХУСАЗЗ 2021 онд  есөн дүүргийн гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй нягт уялдаа, нэгдмэл бодлоготой хамтран  ажиллана. Иймээс НГХУСАЗЗ-ийн дарга Ж.Батбаясгалан болон зөвлөлийн гишүүд дүүргүүдийн  гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нартай цахимаар хуралдлаа. Уг хурлаар дүүргүүдийн ГХУСАЗЗ-ийн 2020 онд хийсэн ажлын тайлантай танилцаж, 2021 оны ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг сонссон юм.

Дүүргүүдийн ГХУСАЗЗ-ийн дарга нарын зарим саналаас дурдвал: Налайх  дүүрэг нь аялал жуулчлалын бүс нутаг учраас улирлын чанартай гэмт хэргийн гаралт нэмэгддэг аж. Иймээс камержуулалтыг сайжруулах шаардлагатайг Налайх дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга  П.Нарантуяа хэлж байв.
Баянзүрх дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга А.Баяр 2021 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх богино хэмжээний видео бичлэгийг сошиал орчинд өргөн хүрээнд түгээх, олон нийтийн цагдааг үргэлжлүүлэн ажиллуулах саналыг хэллээ. Тус дүүргийн ГХУСАЗЗ нь энэ онд 39 ажлыг зохион байгуулахаар төлөвлөснөөс 35 ажлыг амжилттай зохион байгуулаад байгаа аж.
Дүүргүүдийн ГХУСАЗЗ-ийн дарга нараас гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр камержуулалтыг нэмэгдүүлэх, СӨХ-той хамтран ажиллах,  хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд богино хэмжээний шторк цацах зэрэг саналыг дэвшүүллээ.

Хурлын төгсгөлд НГХУСАЗЗ-ийн дарга Ж.Батбаясгалан дүүргүүдийн ГХУСАЗЗ-ийн дарга нарыг саналыг 2021 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгана. Гудамж талбайд гарч байгаа гэмт хэргийг багасгахын тулд гэрэлтүүлэг, камержуулалт чухал байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ахуйн осол, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байна.  Иймээс хараа хяналтаа сайжруулан ажиллахыг дүүргүүдийн ГХУСАЗЗ-ийн дарга нарт үүрэг болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-21 66.181.180.165

Рекламаа багасгаж бодитой ажил хийгээрэй, энэ байдлаар бол хүн дөжрөөд дууслаа шүү

Avatar

Ахаа 2020-12-21 122.201.31.192

Юу вэ бас нэг мөнгө иддэг ажил энэ олон архидалт хүчирхийлэл хар тамхидалт яагаад гараад бн вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж