“Хоёр нам эвсэх эсэхийг ажлын хэсэг шийднэ” | News.MN

“Хоёр нам эвсэх эсэхийг ажлын хэсэг шийднэ”

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

“Хоёр нам эвсэх эсэхийг ажлын хэсэг шийднэ”

МАХН-ын Хяналт ёс зүйн зөвлөлийн хорооны дарга Г.Давааням, Хэвлэл хариуцсан дарга Б.Тулга, МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэдний хэвлэлийн хурал хийж байгаа шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших асуудлыг хязгаарлахын тулд ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэж гүтгэж байна. Мөн намын дотроос гарч ирсэн урвагчид авлига, залилангийн хэрэгт гүтгэх гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байна гэсэн юм. Тиймээс намын гүйцэтгэх товчоо хуралдаж гишүүд дэмжигчид, олон түмэнд хандаж “Мэдэгдэл” гаргаж, танилцууллаа.

МАХН-ыг бодитой дарамталж байгаа факт байна. Тухайлбал МАХН-ын санхүүгийн өрөөг лацдаж битүүмжилсэн. Нэгдүгээр сарын 29-нөөс хойш бүх баримт бичиг битүүмжлэгдчихлээ. Ингэснээр санхүүгийн аудит хийлгэх боломжыг таслан зогсоож байна. Намын дотоод үйл ажиллагаа руу орж, намыг хагалах ажиллагаа тодорхой төлөвлөгөөний дагуу явагдаад байна гэж МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар хэллээ.

Ийнхүү хэвлэлийн хурал хийж дууссаны дараа сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

-Г.Шийлэгдамбын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-МАХН-ын хяналт ёс зүйн хороо Г.Шийлэгдамбын асуудлыг авч хэлэлцсэн. Түүний гаргасан намын Ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх асуудлыг намын бага хуралд оруулахаар төлөвлөсөн байна. Худалдан авах ажиллагааны дэд дарга асан С.Дашдондог, УИХ-ын гишүүн Л.Цог нарын асуудлыг ойрын үед шийдвэрлэнэ.

-Ёс зүйн хариуцлага тооцно гэж байна. Ямар хариуцлага тооцох вэ?

-Өнгөрсөн хугацаанд Г.Шийлэгдамбын хийсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгнө. Шаардлагатай бол албан тушаалаас нь эгүүлэн татах болно. Мөн бага товчоо, гүйцэтгэх товчооны албан тушаалаас нь чөлөөлнө.

-УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар “Шударга ёс” эвслээс гарах тухай асуудал яригдаж байна. Энэ асуудалд танай нам ямар байр суурьтай байна вэ?

МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар:

-Хэвлэлийн хурал болохын өмнө энэ асуудлыг сонслоо. Л.Цог, Г.Уянга нар эвслээс гарна гэдэг нь сонин мэдээ биш. Яагаад гэвэл сүүлийн саруудад дандаа намынхаа эсрэг ажиллагаа явуулж байсан. Энэ нь эртнээс бэлтгэсэн тодорхой бүлэглэлүүдийн явуулж байгаа арга ажиллагаатай уялдсан зүйл байсан. Одоогоор албан ёсоор мэдэгдсэн юм алга байна.

-МАХН, МАН сонгуульд эвсэж орох уу?

Хэвлэл хариуцсан дарга Б.Тулга:

-Манай хоёр нам өнгөрсөн долоо хоногт хуралдаад хоёр нам сонгуульд эвсэж орох ажлыг хариуцсан ажлын хэсэг байгуулахаар тохирсон. Манай нам бол ажлын хэсэг байгуулсан. Ц.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс ажилдаа ороод явж байна. МАН-ын ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Батболд, Ч.Хүрэлбаатар, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Газрын дарга н.Мөрөн нар ажлын хэсэгт багтсан байна. Өнөөдрөөс хоёр ажлын хэсэг уулзаад ажлаа хийгээд явах байх.

Т.ДАВААНЯМ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2016-03-21 59.153.112.79

Enkhbayartai niilj neree bitgii baastaarai Ter gai l bolno shuu

Зочин 2016-03-21 43.242.243.106

МАНЫ ЧАЦГАНУУД ТЭГЭЭД БАС ЯЛНА ГЭЧИХЭЖ ЯЛДАГ ЮМАА ГЭХЭД ТАСАРХАЙ ОЛОНХИ БОЛТОЛ Ч ЗАЙ БАЙНА ДАА ОЛОН БОЛЖ БОЛНО ГЭХДЭЭ АН ЮМУУ ЭСВЭЛ БУСАД ХҮЧИНТЭЙ Л ХАМТАРСАН ЗАСАГ БАЙГУУЛАХ БОЛНО ЭНХБАЯРЫГ ТВ -Р Ч ЯРИУЛАХГҮЙ ЯМАР ИХ ДАРААТАЛЖ БАЙНА ТЭГЭХ ТУСАМ НЬ НЭР ХҮНД НЬ ӨСӨӨД Л БАЙНА МАХН ТОМРОХ БОЛНО

Зочин 2016-03-21 43.242.243.106

МАН БИТГИЙ ИХ ЮМ САНААРАЙ ТА НАР ЯГ ИНГЭЖ ОНГИРЧ БАЙГААД 5 СОНГУУЛЬД ЯЛАГДААД БАЙГАА ШҮҮ УЧИР ШАЛТГААН НЬ МАН НАМД БАЙГАА НӨХДҮҮД ӨӨРСДӨӨ НАМАА УНАГААГААД БАЙГААГ ОЙЛГОМООР ДОО БАТЭРДЭНИЙГ МАН .АН-АЙ НИЙЛЖ ЯЛАГДУУЛСАН,АРВИН МӨН ИЖИЛ,ГЭЭД ТОЧООД УАЙВАЛ ЭНХБАЯР БИШ МАН ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ УНАГААД БАЙДАГ ШҮҮ ТЭНЭГ МАНГАРУУД ОДООГООРОО ОЙЛГООГҮЙ Л ЯВЖ БАЙХ

Зочин 2016-03-21 202.179.27.49

ЭВСЭХ ХЭРЭГТЭЙ. ГЭХДЭЭ ЭНХБАЯРГҮЙ

naagii 2016-03-21 59.153.114.42

Enhbauar ualagdahaa medeed ardiin namtai ebseh suuliin argaa hiij bna, ene songuuliar sanal abahgui bol zugeer l uhdel bolno, ug ni ardiin nam dangaaraa orson ni deer dee, negent ner hund baihgui bolson iim hogiin nohduudtei niilj orbol songuuliin daraa snantaajlaad unana, sain l bodoh heregtei

Зочин 2016-03-21 59.153.115.237

1. С.Ганбаатар. 24,9% 2. Н.Энхбаяр. 24,5% 3. Ц.Нямдорж. 8,4% 4. Г.Уянга. 8,4% 5. Х.Баттулга. 5,5% 6. М.Энхболд. 4,5% ....... МАН ын даргын рейтинг ийм муу бн шуу дээ. Эвсэх нь харин ч МАНд илуу ашигтай

Зочин 2016-03-21 103.229.121.68

МАХН гэж нам бараг байхгуйтэй адил болсон, анхнаасаа ч тийм байсан, Улаан Тэрбишдагва нарыг авч болох юм, бусад нь ямар ч нэмэргуй

Зочин 2016-03-21 202.70.44.146

2 нам сонгуульд эвсэж орох нь МАН-д асар их хохиролтой иймд эвсэх шаардлагагүй. Намбарын Энхбаярын нэр хүнд монголд эргэж сэхэхээргүй нам унасан. өөрөө ч үүнийг мэдэхгүй байна. дагаж гүйсэн хэдэн нөхөр ч үүнийг мэдэхгүй мэдсэн энэ хүнийг бараадахаас өөр гарц байхгүй болсон байна. МАН бие дааж орох хэрэгтэй байна. харин шударга зөв ажиллах хэрэгтэй байна. Оюунхорол авгай шиг тулга тойрсон бүтэхгүй ганц бие эхийн тухай одоо ярих асуудал огт байж болохгүй юм. өнөөгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж асуудлаа ярьж гаргаж тавих хэрэгтэй байна шүү дээ

ахахахаха 2016-03-21 202.179.10.150

Нийгэмд илүүдсэн зарим улсууд далд ороосой билээ,тэгвэл төр улс амгалан болох болуу гэж бодох юм

Зочин 2016-03-21 202.72.245.46

tsog met-n uu

Гишүүн 2016-03-21 124.144.149.81

Ажлын хэсэгт орсон хүмүүс маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй ба, өнгөрсөн УИХ-ын үед ажлын хэсэгт орсон хүмүүс намаа ялагдуулах боломж олгоныг АН-д бүрдүүлж өгсөн. Ямарч Хариуцлага хүлээгээгүй! Намынхаа нэрийг солих ажлыг зохион байгуулсан хүмүүс ч тэр, туйлын хариуцлаггүй ажилласан. Одоо ч тэд гэм хийгээгүй хүмүүс шиг л алхацгааж зарим нь бүүр намаа орхиод гавьяа байгуулсан хүн шиг явцгааж байна. Хоёр намын харьцаа бол 85:15 л байх ёсй шүү!

Зочин 2016-03-21 27.123.214.120

Овоо доо, нэгдэж нийлж Монголоо аврах нэг зүгт хандах хэрэгтэй байна. Харин хөрөнгөтөнгүүд олигархиудаасаа төрийн эрх, намын удирдлагын суудлыг хол байлгаж цэвэрших нь амин асуудал шүү

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын номууд 2016-03-21 150.129.143.152

Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэдэд зориулсан Зөвлөгөө ном, мөн Сорилгын хураамж тестийн ном (2016 оны) Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Зөвлөгөө номны үнэ нь 5000 төгрөг, Сорилгын хураамж тестийн ном нь 15000 төгрөг гэнэ.Мэргэшлийн шалгалт өгөх иргэн эхлээд Зөвлөгөө номыг судлаад, дараа нь Сорилгын хураамжид орсон тестүүд дээр ажиллавал гүн бат мэдлэгтэй болж, шалгалтаа амжилттай өгөх магадлалтай гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж