“Витамин ₮” урамшуулалт аяны ээлжит азтанаар 3 настай Б.Сондор тодорлоо | News.MN

“Витамин ₮” урамшуулалт аяны ээлжит азтанаар 3 настай Б.Сондор тодорлоо

“Витамин ₮” урамшуулалт аяны ээлжит азтанаар 3 настай Б.Сондор тодорлоо

Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт хөтөлбөрийн ээлжит тохирол явагдаж 18 азтан тодорлоо. Тэдний дундаас энэ удаад хамгийн бяцхан азтанаар 3 настай Б.Сондор тодорч, И-март худалдааны төвөөр үйлчлүүлэн, худалдан авалт хийх эрхийн бичгийн эзэн боллоо. Ээж аав нь охиныхоо нэр дээрх хүүхдийн хадгаламжийн дансанд орлого хийгээд сугалаатай болж, урамшуулалт хөтөлбөрийн азтан болжээ. Азтан болсон Б.Сондорын аав С.Баяржаргалтай хадгаламжийн талаар цөөн хором хуучилсныг хүргэж байна.

  • Та охиндоо хэзээнээс эхэлж хадгаламж нээсэн бэ?
  • Хүүхэд төрөхөд гэр бүл, хамаатан садан, найз нөхдөөс хүүхдэд зориулад бэлэг болгож мөнгө, бэлэг сэлт бэлэглэдэг шүү дээ. Тэр үед хүмүүсээс бэлэглэсэн мөнгийг охиндоо ирээдүйд нь зориулж хадгаламж нээгээд хуримтлуулъя гэж шийдсэн. Ингээд одоогоос 3 жилийн өмнө банкнуудыг судалж байгаад Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн хадгаламжийг нээж, тууштай хуримтлуулж эхэлсэн дээ.
  • Хадгаламж таны хувьд ямар ач холбогдолтой вэ?
  • Өнөөгийн нөхцөл байдал нь бидэнд хадгаламж ямар чухал юм бэ гэдгийг харуулж байгаа гэж ойлгож байна. Гэнэтийн өвчин, цар тахал гарч болдгийг бид харлаа. Яг энэ үед эдийн засгийн нөхцөл байдал ч тодорхойгүй болж, айл өрхүүдийн санхүүгийн боломж буурч байгаа үед хадгаламжтай хүмүүс сорилтыг эрсдэлтэй даваад гарах боломжтой байна. Тийм учраас хадгаламжийг их бага гэлтгүй заавал нээж, хийж байхыг уриалмаар байна.
  • Таны хадгалах арга барилаас сонирхвол?
  • Хадгаламжийг ганцхан данс дээр бус, хэд хэдээр нь байлгах хэрэгтэй гэж би боддог. Тэр дундаа хадгаламж бүр өөр өөрийн гэсэн зорилготой, нэртэй байх хэрэгтэй. Ингэж зорилгоор нь ангилж хувааснаар илүү олон зорилгодоо хүрэх боломж нэмэгддэг шиг санагддаг.
  • Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан танд маш их баярлалаа.
  • Баярлалаа.

Дашрамд дурдахад улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бидний зүгээс энэ удаад азтан, харилцагчдыгаа ковидын халдвараас сэргийлэн, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, шагналыг нь гэрт нь хүргэж өгсөн юм.

Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох, хуримтлуулах зуршлыг нь дэмжих зорилготой хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт аян дуусахад цөөн хоног үлдлээ. 2020.07.20-оос эхлүүлсэн уг аянаар энгийн хугацаатай хадгаламж шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалааг олгож, цахилгаан скүтер, гар утас, ухаалаг цаг зэргийн эздийг тодруулсаар байгаа билээ.

Түүнчлэн аяны эхний супер хонжвор болох Nissan Лeaf цахилгаан автомашины эзнээр 8 настай Г.Бартанбаатар тодорч, автомашинаа гардан авсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл урамшуулалт аяны дараагийн буюу сүүлийн супер хонжворын эзэн тодорч, автомашины эзэн болох мөч мөн ойртсоор байна.

Харилцагч та бүхэн “Витамин ₮” урамшуулалт аяны тухай, аянд хэрхэн оролцох тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Маргаашийн ирээдүйн төлөө өнөөдрөөс хуримтлуулж, санхүүгийн дархлаагаа дэмжицгээе!

Хуримтлалыг дэмжигч Голомт банк.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж