Иргэний харьяаллын үйлчилгээг нэгдсэн төвөөс авна

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Иргэний харьяаллын үйлчилгээг нэгдсэн төвөөс авна

Дүнжингарав худалдааны төвд байрлах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс иргэд иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бүх үйлчилгээг авахаар болжээ. Тухайлбал, гадаадын иргэнд виз олгох, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, иргэний харьяалал, гадаадын иргэдэд тавих хяналтын талаар зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг иргэд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс авах юм байна.

Мөн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үзүүлж буй  үйлчилгээний талаар 62260026 утсаар лавлаж болох аж.

М.КЕЙТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж