Д.Тогтохсүрэн: Шүүхийн багц хуулийг намрын чуулганаар батлах ёстой

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэн: Шүүхийн багц хуулийг намрын чуулганаар батлах ёстой

Д.Тогтохсүрэн: Шүүхийн багц хуулийг намрын чуулганаар батлах ёстой

УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр /2020.12.21/ мэдээлэл хийлээ. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020-2024 онд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн танилцуулгыг сонссон байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

Бүлгийн хурлаар Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн асуусан асуултад хариулж, саналыг нь сонслоо. Шүүхийн хууль олны анхаарлыг маш их татаж байгаа, чухал асуудал юм. Бид өнгөрсөн онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүний дагуу хууль эрхзүйн орчинг шинэчлэх ажлуудыг хийж байна. Үүний нэг нь Шүүхийн тухай хууль юм. Хуулийг өнгөрсөн парламентын үед Засгийн газраас өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Намрын чуулган эхэлснээс хойш УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байна. Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаж бэлэн болсон. Маргаашнаас байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Иймд МАН-ын бүлэг хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээс өмнө гол гол зарчмуудыг ярилцаж, зарим нэг шийдвэрүүдийг гаргалаа. Нийгэмд шударга ёсыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэгч нь шүүх юм. Тиймээс Шүүхийн тухай хуульд нухацтай хандаж байна. Уг хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэж дуусах ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн. Хоёрдугаарт, бүлэг Засгийн газар, салбаруудаас хийх томоохон бүтээн байгуулалтын танилцуулга, түүний санхүүжилт, арга хэмжээний дэс дараалалтай танилцаж байгаа. Өнгөрсөн хурлаар Уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, Эрчим хүч, Зам тээвэр гэх салбаруудын бүтээн байгуулалтын мэдээллийг сонссон. Харин өнөөдөр Байгал орчин, аялал жуулчлалын салбарын 2020-2024 онд хийх томоохон төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж