АНУ: ОХУ дахь Консулын газруудаа хаана

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

АНУ: ОХУ дахь Консулын газруудаа хаана

АНУ: ОХУ дахь Консулын газруудаа хаана

АНУ-ын Засгийн газар ОХУ дахь зарим Консулын газруудаа хаахаар төлөвлөж байна. Тодруулбал, ОХУ-ын Владивосток, Екатеринбург дахь Консулын газрын үйл ажиллагааг зогсоох гэж байгаа талаар АНУ-ын Төрийн департамент мэдээлжээ. Ингэснээр Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам тус улс дахь цорын ганц Дипломат төлөөлөгчийн газар болохоор байгаа аж. Иймд Консулын газрын дипломат албаны 10 хүнийг Москва руу шилжүүлэх юм байна.

Вашингтон, Москвагийн хооронд кибер аюулгүй байдал, зэвсгийн хяналт, бүс нутгийн бусад асуудлууд зэрэг хурцадмал байдал үүссэн үед дээрх алхамууд хийгдэж байгааг шинжээчид онцолж байна. Сүүлийн үед АНУ-ын төрийн байгууллагуудын дотоод сүлжээг хакердсан гэх мэдээлэл гараад байгаа ба АНУ энэхүү халдлагад ОХУ-ыг сэжиглэж байгаа юм.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж