Малайзын MH370 онгоцны сургийг гаргахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Малайзын MH370 онгоцны сургийг гаргахаар ажиллаж байна

 

Мозамбикаас олдсон төмрийн хоёр сэгийг сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн MH370 онгоцны үлдэгдэл байж болзошгүй гэж таамаглаж Австралид шинжлэхээр аваачаад байна.

 

Онгоцны үлдэгдэл гэж таамагласан хоёр сэгийн нэгийг нь өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын шинжээч далайн эргээс олсон бол нөгөөг нь Өмнөд Африкийн нэгэн жуулчин олсон аж.

 

239 зорчигчтой MH370 онгоц 2014 оны гуравдугаар сард Малайзын Куала Лумпураас Бээжинг чиглэн нисч байгаад сураггүй алга болсон юм. Ослын дараа асар өргөн хүрээтэй эрэл хайгуул явуулсан боловч онгоцноос үлдсэн нэг ч зүйл олоогүй юм.

 

 

Харин Малайзын MH370 онгоцных байж болзошгүй гэж таамаглах сэжүүр гарч ирсний дараа Малайзын Тээврийн сайд хоёрдугаар сард олдсон төмрийг Боинг 777 онгоцных байх магадлалтай, учир нь тэр онгоц Малайзын онгоцтой ижилхэн загвартай гэсэн байна.

 

Малайзын онгоцыг далайн усанд живж алга болсон гэж олон хүний таамаглаж байгаа юм.

 

Хэрэв олдсон дээрх сэгүүд Малайзын онгоцны үлдэгдэл болох нь батлагдвал тэдгээрийг олсон газрын баримжаагаар онгоц хаана осолдсоныг тогтоох ажээ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж