Фитнессчин Л.Гүндалай

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Фитнессчин Л.Гүндалай

Сошиал ертөнцөөр тун идэвхтэй байж, түүнийхээ  хариуд олны анхаарлыг татаж байгаа нэгэн эрхэм бол  Л.Гүндалай. Гэхдээ тэрээр сүүлийн үед улстөрчийн карьераас илүүтэй  урлаг, уран сайхны  тогоонд  хүч үзэж,  олныг шуугиулаад байна.

Тэрээр хүмүүсийн анхаарлыг татах дараагийн салбараараа спортыг онилсон бололтой. Учир нь өөрийн хөтөлдөг цахим хуудсуудаараа хамгийн сүүлд л гэхэд фитнесс зааланд хэрхэн хичээллэж буйгаа болоод ямар дасгал юунд  илүү чухал гэх зэрэг ихээхэн сэтгэл шингэсэн зөвлөгөөнүүдийг харамгүй хайрлаж, хийж байгаа дасгалуудаа бичлэгээр хуваалцжээ. Нэмж хэлэхэд тэрээр “Залуучууд аа, чаддаг нь намайг дагаарай. Чадахгүй нь хичээгээрэй” гэж урам хайрлав.

Залуучууд аа! Чаддаг нь намайг дагаарай. Чадахгүй нь хичээгээрэй.

Posted by Гүндалай Ламжав on Friday, March 18, 2016

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж