"Монгол Улс халдвараас сэргийлэх арга хэмжээг шат дараатай авсан нь оновчтой байсан" | News.MN

"Монгол Улс халдвараас сэргийлэх арга хэмжээг шат дараатай авсан нь оновчтой байсан"

"Монгол Улс халдвараас сэргийлэх арга хэмжээг шат дараатай авсан нь оновчтой байсан"

"Монгол Улс халдвараас сэргийлэх арга хэмжээг шат дараатай авсан нь оновчтой байсан"

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Ковид-19 вирусын цар тахлын байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо. Засгийн газар ДЭМБ-н зөвшөөрсөн, чанартай вакциныг хурдан оруулж ирэх зорилготой байгааг онцолсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх КОВИД-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр НҮБ, ялангуяа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад тусламж, дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлж байгаа явдалд талархал илэрхийлээд, цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг хяналтад авах чиглэлээр өгч буй мэргэжил, арга зүйн зөвлөгөө нь чухал ач холбогдолтой болохыг хэллээ.

KOBAKC хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр талууд ярилцлаа. Мөн Суурин төлөөлөгч С.Диордица олон улсад хөгжүүлж буй зарим вакцины явцын талаар ч мэдээлэл өгөв.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Диордица хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бэлэн байдлын зэрэгт шилжсэн байдал, хөл хорионы дэглэмүүд цаг үеэ олсон оновчтой шийдэл байсныг энэ үеэр онцлон тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2020-12-21 202.9.46.43

Юун оновчтой шийдвэрүүд вэ. Алдаагаа хүлээж сураач дээ МАН. 1.Монголд корлно орж ирээгүй байхад эрт сүржигнэн хорио тогтоож эдийн засгаа унагасан. 2.Гаднаас халдвартай хүмүүсийг бөөнөөр нь оруулж ирсэн. 3.Халдвар грангуут бүх хүмүүсийг бөөний лагер шиг хорьж машин дотор нь хүртэл үхүүлсэн. 4. Бүх салбарт халдваргүйжүүлэлт бараг хийгээгүй. 5.Одоо бүр өвчтэй хүмүүсийн шинжилгээний дээж хотын хогын цэгээр дүүрэн байна. Энэ бүхэн тэгээд оновчтой шийдэл үү.

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2020-12-21 66.181.181.153

ДЭМБ-ыг харвал манайх 2021 оны сүүлч, 2023 оны эхээс нааш вакцин олж авч чадахгүй л байх аа даа.
ДЭМБ энэ халдварын үед тун ч урагшгүй ажиллаж байгаа байгууллага даа.
Харин Америк,
Хятад зэрэг улстай шууд сайн ярилцаж чадвал 2 сая 400 мянган тун вакцин аль нэг нь өгчих л байх даа. Орос өөрөө хицүү байгаа болохоор бараг өгөхгүй л болов уу? ! Ийм арга хэмжээ авахгүй бол манай хүний эрүүл мэнд ч эдийн засаг ч хицүүдэж тун ч магадгүй дээ.

Avatar

залруулга 2020-12-21 66.181.181.153

Уучлаарай, гар утаснаас буруу гарчихлаа "2021 оны сүүлч, 2022 оны эхэнд" гэж залруулж уншина уу!

Avatar

Би 2020-12-21 203.169.50.116

Оросоос авах нь зөв. 2 жил дархлаа тогтооно

Avatar

Зочин 2020-12-21 202.21.108.18

Английн шинэ мутацад орсон ковидыг Спутник л зогсоовол зогсооно, бусад нь дарж чадахгүй гэсэн байна даа.

Avatar

зочин 2020-12-21 66.181.181.153

Тэр яах вэ, бизнесийн мэдээ. Аль вакцин нь таарахыг хоёр хоногт тогтоочихгүй л дээ. Гэхдээ Вирусын шинэ хувилбарын тухай мэдээ бол даанч аюултай мэдээ юм даа. Хэрэв одоо гараад 5 төрөл вакцин таарахгүй бол хүн төрлөхтөн дахиад наад зах 2 жил өвчин зовлон, үхэл хагацал дунд байж магадгүй болох нь л дээ.

Avatar

Зочин 2020-12-21 66.181.160.4

Сайд дарга нар ЖДҮ гэх мэтээр идсэн уусан нь ил болсон. Ковидыг зориуд хайхрамжгүй хандсанаар одоо яаж ч идэж уусан нь мэдэгдэхгүй болсон.

Avatar

teneglel 2020-12-21 64.119.23.110

DEMB- geh baiguulga bol baruuniihanii gar hol bolson baiguulga ch dee.tegeed amerik baruun geh metiin tom ornuud shiidveriig ni ogt toodogui ch dee.. manai l gej hudalaa dagaj namiraad baih yumaa..

Avatar

монгол 2020-12-21 66.181.181.153

ДЭМБ-ыг Хятадын гарт орсон гээд Америкийн ерөнхийлөгч Трамп жил тутам төлдөг байсан 450 сая доллараа өгөхийг аль эрт зогсоосныг та мэдээгүй юм уу? Эсвэл Хятадыг барууны орон гэж боддог юм уу, та?

Avatar

Зочин 2020-12-21 62.109.10.150

s*** s*** muu pizdaaaa.

Avatar

зочин 2020-12-21 103.212.118.177

гар барихаа болиод 11 сар болсжээ

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-12-21 66.181.181.153

Нүцгэн гараа атгалцдаггүй, ханцуй зөрүүлж золгодог монгол ёс зөв заншил байж дээ. Нүүдэлчдийн соёл, иргэншил ээ гэж!

Avatar

Зохиолч биш Анхбаяр 2020-12-21 202.126.90.23

Ханцуй зөрүүлхээр х

оорондын зай улам ойртоно л доо

Avatar

Зочин 2020-12-21 202.21.100.210

Дипломат уулзалт бол яриа бас л ……………………..

Avatar

вакцин 2020-12-21 64.119.22.116

Орос вакцин л биш байгаасаа. Плацебо гэсэн шүү

Avatar

Зочин 2020-12-21 64.119.25.84

Олдоц нь сайн, хадгалах ашиглахад тохиромжтой, үр дүн сайтай нь нотлогдсон вакциныг ОХУ аас авч хэрэглэх нь зөв.Хүссэн нь л хийлгэг. Вакцинийг зохих хэмжээгээр үнэлж хийх хэрэгтэй.Цаашид халдвар тархаж байгаа байдалд сайтар хяналт тавьж,онцгой зөрчил гарган нийтийн эрүүл мэндэд аюул учруулсан хүмүүст хатуу хариуцлага тооцох. Халдвар тархалтыг зогсоох ганц арга бол вакцин гэсэн б**х аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж