Долларын ханшийн өсөлтөөс аж ахуй нэгж хохирох ёсгүй гэв | News.MN

Долларын ханшийн өсөлтөөс аж ахуй нэгж хохирох ёсгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Долларын ханшийн өсөлтөөс аж ахуй нэгж хохирох ёсгүй гэв

218.1 хөдөлгөөний санаачлагчид болох иргэн Т.Баярхүү, Ц.Шинэбаяр, Г.Ганбат нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Иргэний хуулийн 218.1-дэх Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг шаардаж буйгаа мэдэгдлээ.

Тэд “Долларын ханш өсөхийн хэрээр валютын зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Өнөөдөр долларын ханш 2050 төгрөгтэй тэнцэх боллоо. Гэтэл гурван жилийн өмнө ч юм уу доллар 1400 төгрөгтэй тэнцэж байх үед валютын зээл авсан аж ахуйн нэгж өнөөдөр асар их хохирол амсч байна. УИХ-аас баталсан дээрх хуулийн заалтаар ийм үед иргэн, аж ахуйн нэгж хохирох ёсгүй. Харамсалтай нь, долларын ханш чинээндээ тултал өсчихөөд байхад уг заалтыг нэг ч удаа хэрэгжүүлсэнгүй иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан уриалга, мөн шаардлага хүргүүлж байна” гэсэн юм.

Шаардлагад:

  • УИХ-ын харъяа бүтэц болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкуудын холбоо, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоод болон бусад хэрэгтэй төлөөллүүдээс оролцуулсан ажлын хэсгийг УИХ дотроос зохион байгуулж, ам.долларын зээлүүдийг Иргэний хуулийн 218.1 заалтын дагуу төгрөгийн зээлд шилжүүлэх асуудлыг шийдэх.

  • Монголбанк, Монголын банкуудын холбоотой хамтран банк бүрээр олгогдсон ам.долларын зээлийн олгогдсон үеийн төгрөгийн ханшаар тооцсон дундаж шилжүүлэх итгэлцүүл ханшийг тодруулж баталгаажуулах.

  • Ажлын хэсгийн судалж, баталгаажуулсан ханшийн дагуу арилжааны банкуудын ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлж гэрээнүүдийг шинэчлүүлэх.

  • Хэрэгжих шатанд банк бусад сонирхогч этгээдүүдээс янз бүрийн санхүүгийн заль булхай оруулахгүй байхыг хянаж хэрэгжүүлэх.

  • 2015 онд батлагдсан Онцгой албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тогтоосон нэгж ам доллар 1470 төгрөг гэсэн ханшаас ямар ч тохиолдолд ихэсгэхгүй байх.

  • Ажлын хэсгийн явуулах үйл ажиллагааг биечлэн хянаж, долоо хоног бүр ард түмэндээ мэдээлж байх гэжээ.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-21 202.5.196.110

Долларын ханш өсөөд байгаа юм биш төгрөгийн ханш унаад байна. Улс орны эдийн засаг уначихаад байгаа гэдэг нь төгрөгийн ханшны уналтаар батлагдаж байна. Улс орныг мэргэжлийн чадвартай хүмүүс биш популист олигархууд удирдаж байгаа цагт ийм байх нь ойлгомжтой зүйл.

зээлд барьцаалагдсан монгол 2016-03-21 202.9.42.2

долларын ханшийн зөрүүгээс хувь хүмүүс ч сүйрч байна. би 5 жилийн өмнө орон сууцны зээлийг доллараар авсан, тэр үед долларын зээл нь хүү багатай байсан юм аа. Банк зээлийг төгрөгт шилжүүлэхийг зөвшөөрсөн, гэхдээ өнөөгийн ханшаар... би ч хуулиа мэддэггүй юм байна, банк ч хуулиа биелүүлдэггүй юм байна. хэнд ч гомдох билээ... ер нь орон сууцны бүх зээлийг 8 хувьд яагаад оруулж болдоггүй юм болоо??? 8-ыг 5 болгосон саяны журмыг бол би хувьдаа сонгуулийн шоу, хөдөөгийнхөн болон гэр хорооллынхонд ая тал зассан жүжиг гэж ойлголоо. учир нь гэр хороолын дахин төлөвлөлттэй огт хамаагүй газар барьсан байруудад "5 хувийн зээлд хамруулна" гэсэн зарлал зөндөө л байх юм. Миний төлж байгаа зээлийн хүүгээс улсад маань хэд нь очдог юм? улс нь зээлэнд баригдсан, иргэн нь зээлэнд барьцаалагдсан ийм л монгол

Mongol 2016-03-21 27.123.214.106

Mash zuv Bayarkhuu

Зочин 2016-03-21 103.10.22.2

Энэ үлгэрээ болиод жаахан сэр л дээ ядаж авдаг татвараа доллараар авдгаа больчих гэж яриул үнэнд ойрхон шүү. Гааль татвар бүгд доллараар бодогддог түүнийг нь болиулчих тэгвэл баярлы

Иргэн 2016-03-21 202.131.247.23

Одоо бүр цагаандаа гарах нь ээ. Хуучны хүмүүс ханш ойлгохгүй...дандаа Төр засгаас юм нэхнэ...Хатуу боловч үнэн үгийг Баабар хэлсэн дээ... 60 аад оныхон байхгүй болж байж төр засаг зах зээлд шилжсэн гэж дүгнэнэ ээ гэж...

Зочин 2016-03-21 202.5.196.26

Хорвоо ертөнц дээр тийм зүйл байдаггүй юм Шинэбаяр аа! Сонгууль дөхлөө гээд битгий хүмүүсийн сэтгэхүйгээр тоглоод бай хө. Би ч өөрөө бизнес эрхэлдэг хүн. Тийм л юм бол төгрөгөөр зээлээ авах нь яасын. Хэрэв ийм юм болдог юм бол бидэнд хэн зээл өгөхийн аан

Зочин 2016-03-21 202.131.7.199

Та нар долараар авсан бараагаа ард иргэдэд хуучин ханшаар нь зарж ирсэн бил үү. Битгий дандаа дээш нь авирч бай. Төлж чадахгүй бол хөрөнгөө хураалгаад дампуур.

Зочин 2016-03-21 202.179.27.43

Dollariig yund shutdeg ym be uursdu yma hiitsge ushu uduh hrgtei undesni uildverlegch bidend ashigtai

Зочин 2016-03-21 202.179.27.43

Dollariig yund shutdeg ym be uursdu yma hiitsge ushu uduh hrgtei undesni uildverlegch bidend ashigtai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж