Уэйн Рунигийн хүү Манчестер Юнайтедтай гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

Уэйн Рунигийн хүү Манчестер Юнайтедтай гэрээ байгуулав

Уэйн Рунигийн хүү Манчестер Юнайтедтай гэрээ байгуулав

Английн шигшээ болон Манчестер Юнайтед багийн домогт тамирчин Уэйн Рунигийн хүү Кай аавынхаа адилаар мэргэжлийн хөлбөмбөгчин болох эхний алхмаа хийлээ. Тодруулбал, 11 настай Кай Руни Манчестер Юнайтед багийн хүүхдийн академитай анхны гэрээгээ байгуулжээ. Өдгөө Дерби Коунти багийн ахлах дасгалжуулагч, тамирчны үүргийг давхар гүйцэтгэж буй Уэйн Руни хүүдээ баяр хүргэн өөрийн твиттер хуудаснаа “Улам хичээгээрэй хүү минь” хэмээжээ.

Уэйн Рунигийн хувьд 2004-2017 онуудын хооронд Манчестер Юнайтед багийн төлөө хүчин зүтгэж, нийтдээ 253 гоол оруулан тус багийн домог хэмээн хүндлэгдэх нэгэн. Мөн тэрбээр эх орныхоо төлөө 120 тоглолтонд оролцож, 53 гоол оруулсан үзүүлэлтээрээ Английн шигшээгийн бүх цаг үеийн мэргэн буучдыг тэргүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж