Ирэх зургадугаар сард болон сонгуульд эвсч нэгдэх асуудлаар МАН,МАХН-ын зүгээс хамтарсан ажлын хэсэг гаргасан гэсэн мэдээлэл бий. “Эвсэхэд буруудахгүй” хэмээн МАН-ын тавьсан хүсэлтэд Н.Энхбаяр хариулахдаа 60:40 харьцаатайгаар эрх мэдлээ хувааж авах шаардлага тавьсан гэх. Чухам үүнээс болоод хоёр намын эвсэх асуудалд саад гараад байгаа гэнэ.
Хоёр нам хамтарсан ажлын хэсэг гаргасан талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян өөрийн нүүр номдоо "МАН, МАХН хоёр хамтарч ажиллах, яриа хэлэлцээ хийгдэж байна" гэжээ. Хамтарсан ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар багтан ажиллаж байгаа гэнэ.
Б.БАТ