Хилийн халдашгүй дархан байдлыг хангах, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн хөдөлмөр зүтгэлийг үнэлж өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд Хил хамгаалах ерөнхий газрын дээд шагнал “Сүлдэт багана” дурсгалын цом, тэмдгээр шагнасаныг өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн албаны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаатар гардуулан өглөө.
Дээрх нэр хүндтэй шагналыг 2019 оноос эхлэн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга, гишүүдээс хил хамгаалах салбарт хийж гүйцэтгэсэн ажил үйлсээр нь дүгнэн шалгаруулдаг юм.
Дорнод аймаг хилийн хамгийн урт шугам, хамгийн олон боомт, анги салбаруудтай аймаг гэдгээрээ онцлог. Тиймээс хил хамгаалалт болон түүнд ажиллаж байгаа ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулан аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх Үндсэн чиглэлдээ тусган үе шаттайгаагаар ажлуудаа зохион байгуулж байна.
Тодруулбал: Хилийн ангиудад уст цэгийг нэмэгдүүлэх зорилгоор гүн өрмийн худаг гаргах ажлыг хэрэгжүүлсэн, Газрын тосны 21 дүгээр талбайгаас 10 квт өндөр хүчдэлийн агаарын шугам тавьж, Мэнэнгийн отрьяд буюу хилийн 0306 дугаар ангийн төвийг төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбон, багийн бага сургууль байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хилчдийн хүүхдүүд хүмүүжих, ар гэр нь ажиллах боломжтой цэцэрлэг байгуулж, тэдний эрүүл мэндийн эрхэмлэн жил бүр эрүүл мэндийн цогц үзлэг шинжилгээнд хамруулах хөдөлгөөнт эмнэлэгийг хүргэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ хил хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа томоохон ажил бол тал хээрийн түймрээс хамгаалах зурвасыг ОХУ-тай хиллэдэг хил дагуу байгуулах ажлыг 2016-2020 онуудад орон нутгийн төсвийн 130 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн зэрэг ажлуудыг дурдаж болно.
Эх сурвалж
Холбоотой мэдээ