Баян хүмүүсийн нийтлэг зүйлс

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Баян хүмүүсийн нийтлэг зүйлс

Би таван жилийн туршид баячуудыг судалсан. Иймд тэдний амьдралыг бүрдүүлэгч чухал хэсгийг сайтар мэддэг болсон. Баян хүмүүст олон нийтлэг зүйлс байдаг.

Өөрийн судалгааны үр дүнгээс хуваалцахад:

Тэд залуу биш: 80% нь 50-аас дээш настай

Тэд хөрөнгөө бий болготлоо их хугацааг туулсан: Баяжихын тулд дунджаар 32 жилийг зарцуулсан.

Тэд ажилдаа дуртай: 81% нь амьдрахын тулд хийж буй ажилдаа дуртай. 61% нь мөрөөдлийн эсвэл сонирхолтой байсан зүйлээ хийж байна.

Тэдэнд сайн зааж, зөвлөдөг хүмүүс байсан: Тэдэнд юуг хийх, юуг хийхгүй гэдгийг зааж, сургадаг хүмүүс байсан.

Тэд сурахын тулд өдөр бүр уншлага хийдэг: 88% нь ажлын талаарх мэдлэгээ тэлэхийн тулд өдөр бүр уншлага хийдэг. 85% нь нэг сард хамгийн багадаа хоёр ном уншиж дуусгадаг. 63% нь ажилдаа явж байхдаа, дасгал хийж байхдаа аудио ном сонсдог.

Тэдний ихэнх нь өөрийгөө баян болгосон: Тэд эцэг эхээсээ бараг юу ч өвлөөгүй. 31%нь ядуу гэр бүлд өсч торнисон. 45% нь дундаж давхаргаас гаралтай. Ердөө 24% нь эцэг эхээсээ хөрөнгө өвлөж авсан.

Тэдэнд маш олон сайн зуршил, маш цөөн муу зуршил бий: 73% нь амжилтын зуршлаа эцэг эхээсээ өвлөн авсан.

Тэд өрсөлдөөн ч хүмүүс: 63% нь ахлах сургуульдаа спортоор хичээллэдэг байсан.

Тэдний эрүүл мэнддээ анхаардаг: Тэд бараг л өдөр тутам дасгал хийдэг. 76% нь долоо хоногийн 4 өдөр нь 30 минутын турш дасгал хийдэг. Тэд гүйдэг, алхдаг, дугуй унадаг. Тэд идэж буй зүйлдээ анхаардаг. Тэд түргэн хоол их иддэггүй. Тэд архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Тэд шөнөдөө бүтэн долоон цагийн нойр авдаг. Тэд тамхи татдаггүй.

Тэд бусдад зааж, зөвлөх дуртай: Тэд бусдыг ч гэсэн амьдралдаа амжилт гаргаасай гэж хүсдэг

Тэд цаг зав болон мөнгөө сайн үйлсэд зарцуулах дуртай: 72% нь долоо хоногт тав болон түүнээс дээш цагийг ашгийн бус байгууллагад сайн дурын ажил хийхэд зарцуулдаг.

Нэг л гэр, эхнэр, машин: Тэд энгийн л байшин, орон сууцанд амьдардаг. Тэд тухайн байшингаа сүүлийн 20 жилд эзэмшиж байна. Тэд барагтаа л гэр бүлээ цуцлуулдаггүй. Тэд хуучин машинаа унадаг. Тэд лизингээр машин авах нь ховор.

Тэд өдрүүдээ төлөвлөдөг: 81% нь хийх зүйлийн жагсаалт гаргадаг

Тэд саналаа өгдөг: 83% нь сонгууль бүрээр саналаа өгдөг.

Тэд амралтанд их мөнгө зарцуулдаг:  96% нь жилдээ 12 саяас дээш төгрөг, 41% нь зургаан саяас дээш төгрөгийг амрахад зориулдаг.

Тэд өдөр бүр эртлэн босдог: 44% нь ажлын цаг эхлэхээс гурван цагийн өмнө сэрдэг.

Тэд бол дарга нар: 91% нь шийдвэр гаргах түвшний ажил эрхэлдэг. Тэд хувийн жижиг бизнесийн эзэд, гүйцэтгэх захирал, шүүгч, эмч, санхүүгийн зөвлөх, худалдаачид.

Тэд дээд боловсролтой: 68% нь их, дээд сургууль дүүргэсэн. 56% нь оюутан байхдаа ажил хийдэг байсан. 25% нь дунд боловсролтой.

Тэд эрсдэлээс эмээдэггүй: 63% нь баяжихын тулд эрсдэл гаргасан. 27% нь бизнес хийх явцдаа хамгийн багадаа нэг удаа бүтэлгүйтэж байсан.

Тэд их ажилладаг: 73% нь долоо хоногт дунджаар 58 цаг ажилладаг.

Тэд уурлаж, бухимдаад байдаггүй.

Тэд амжилтад хүрсэн хүмүүстэй нийлдэг: Эсвэл өөдрөг хүмүүсийн дунд оршдог.

Тэд байнга гомдоллож байдаг сөрөг хүмүүстэй нийлдэггүй: Тэд ийм төрлийн хүмүүсээс зайлсхийдэг.

Тэд мөрийтэй тоглоом тоглодоггүй: 84% нь хэзээ ч мөрийтэй тоглоом тоглож үзээгүй.

Тэд хууль дүрмийг дагадаг:  99% нь хэзээ ч цагдаад баригдаж байгаагүй.

Тэд бол мөнгө хадгалагчид:  94% нь анхнаасаа орлогынхоо 20%-ийг хадгалдаг байсан.

Тэ нэгээс олон орлогын эх үүсвэртэй: 65% нь орлогын гурван эх үүсвэртэй. 45% нь дөрвөн эх үүсвэртэй байхад 29% нь таван эх үүсвэртэй байна.

Тэд зурагт үздэггүй:  67% нь өдөрт нэгээс бага цаг зурагт үздэг.

Тэд худлаа ярьдаггүй: Тэд бол үнэнч хүмүүс.

Тэд сургуульдаа гоц ухаантай байсан: 77% нь барагтаа л B, C үнэлгээ авдаггүй байсан. Гэхдээ тэд сургуулиа төгссөний дараагаар ухаантай болсон. Тэд өөрсдийгөө боловсролтой болгосон. Насан туршдаа суралцахаа зогсоогоогүй.

Эх сурвалж: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж