Ломбардаар үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

Ломбардаар үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгджээ

Ломбардаар үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгджээ

Энэ сарын 14-өөс эхлэн зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээгээд буй. Үүнд, ресторан кафе болон такси, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ зэрэг багтаж байгаа юм. Хатуу хөл хорионы улмаас иргэдийн орлого тасалдсан, дийлэнх аж ахуй нэгж ажиллахгүй, цалингүй сул зогсч байгаа зэргээс үүдэн ломбардаар үйлчлүүлэх иргэдийн тоо өссөн байна. Харин иргэд гар утас, зөөврийн болон суурин компьютерээ барьцаанд тавихдаа өөрийн мэдээллийн аюулгүй байдалд анхаарахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 997 ломбард үйл ажиллагаа явуулж байгаагаас Баянгол дүүрэгт 179, Сонгинохайрхан дүүрэгт 139, Чингэлтэй дүүрэгт 99, Сүхбаатар дүүрэгт 124, Хан-Уул дүүрэгт 44, Баянзүрх дүүрэгт 412 ломбард бий. Ломбард нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэх мэт байгууллагууд хяналт тавих ёстой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж