Танхимын сургалт, хүүхдийн хүмүүжил хоцрогдож байна | News.MN

Танхимын сургалт, хүүхдийн хүмүүжил хоцрогдож байна

Танхимын сургалт, хүүхдийн хүмүүжил хоцрогдож байна

Танхимын сургалт, хүүхдийн хүмүүжил хоцрогдож байна

Боловсролын багц хуулийн цахим хэлэлцүүлэг  өнөөдөр /2020.12.21/ болж байна. Уг хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагын удирдлага, багш, эцэг эхчүүд оролцож байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Хөвгүүдийн хүмүүжилд анхаарах цаг болсон байна” хэмээн онцолсон. Тэрбээр эцэг эх, багш нар, боловсролын салбарынханд хандаж сүүлийн жилүүдэд хүүхдийн хүмүүжил хоцрогдох болсныг анхаарууллаа. Хүүхдийг ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай иргэн болгож төлөвшүүлэх, бие даан амьдрахад шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авахад багш, эцэг эх, нийгмээрээ анхаарал хандуулах цаг нь болсныг сануулав.

                   ЭХ ОРОН, ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ХҮНДЭЛДЭГ ЭРЧҮҮДИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ЁСТОЙ

Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ: 

-Миний бие өнөөдрийн хэлэлцүүлэгт Ерөнхий сайдын зүгээс бас эцэг хүний хувьд оролцож байна. Бид хүүхдүүддээ боловсрол олгохын сацуу хүмүүжүүлэх том үүргийг хүлээдэг. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүмүүжил их хоцрогджээ. Багш хүүхдэд боловсрол олгох, сургахын зэрэгцээ хүмүүжүүлэх үүрэгтэй гэж үздэг. Ялангуяа сургууль, гэр бүлийн орчинд хүүхдийг хүмүүжүүлэх шаардлагатай.

Тэр дундаа хөвгүүдээ бид онцгой анхаарах цаг нь иржээ. Эх орондоо хайртай, эцэг эх, эмэгтэй хүнийг хүндэлдэг эрчүүдийг төлөвшүүлэх ёстой. Үүнд анхаарах зайлшгүй шаардлагатай. Сургалт, хүмүүжил хоёр бол нэгдмэл зүйл. Улсаа хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх ёстой. Хүнээ хөгжүүлье гэвэл багшийг хөгжүүлэх хэрэгтэй. Багшийн үнэлэмжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай.

Энэ бол зайлшгүй чухал асуудал юм. Засгийн газрын "Хөгжлийн бодлогын нэг чухал хэсэг нь боловсролын эрх зүйн шинэчлэл юм. Одоогоос хоёр жилийн өмнө багш нарын долдугаар их хурлыг зохион байгуулж боловсролын салбарт тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэж байсан. Энэ үеэс боловсролын багц хуулийг шинэчлэх тухай асуудлыг ярьж, шийдвэрлэж, анхаарал хандуулсныг тодотгоё. Боловсрол бол хүний хөгжлийн суурь, сайхан амьдралын үндэс түлхүүр болдог. Боловсролын чанарыг сайжруулж, ирээдүйн Монгол Улсын иргэний ёсзүй, мэдлэг чадварт анхаарах эргэлт болсон нь эргэлзээгүй. Үүнийг бид улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, өнөөдөр хэлэлцэж байна. Боловсролын тухай хуульд,

  • Боловсролын зорилгыг хөгжлийн үндсэн шалгуурт нийцүүлэх
  • Боловсролын агуулгыг суралцахаас суралцахуй руу чиглүүлэх
  • Боловсролыг улс төрөөс хараат бус байлгах
  • Боловсролын цахим болон зайны сургалтыг боловсронгуй болгох зэрэг шаардлагатай байна.

Хүүхдийн боловсролд анхаарах нь багш, эцэг эхчүүдийн үүрэг. Үүргээ ухамсарлаж байж амьдралын чанар сайжирна гэдгийг бодох ёстой.Эцэг эхчүүд сургууль, багш нартай хамтран ажиллах ёстой. Багш эцэг эхийн хамтын ажиллагаанд онцгой анхаарах шаардлага байна.Та бүхний санал, үнэтэй зөвлөгөө боловсролын салбарт хэрэгтэй байна гэлээ.

Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс улс орон даяар эхлүүлсэн.Санал асуулгад 56,617 хүн хандсанаас сургуулийн өмнөх боловсролын 4348, 10 гаруй ЕБС-ийн багш нар болон эцэг эхчүүд саналаа өгөөд байгаа юм байна. Уг хуулийн цахим хэлэлцүүлэгт боловсролын салбарт тулгамдаж буй асуудалд гарц шийдэл олоход салбарын төлөөллүүдийн санал бодлыг сонсч байгаа юм.

ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГ ХАНДЛАГАТАЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

УИХ-ын гишүүн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан,Спортын Байнгын Хорооны дарга Ж.МӨНХБАТ: 

-Боловсролын тухай хууль 2002 онд батлагдснаас хойш өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Энэхүү хууль батлагдснаас хойш 26 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Уг хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай.

Дэлхий нийтийн боловсролын чиг хандлага шинээр шат ахиж, чиглэл нь өөрчлөгдөж байхад бидний мөрдөж буй танхимын сургалт хоцрогдох хандлагатай байна.Цар тахлын үед зайнаас хичээллэх боломжтой гэдгийг жилийн хугацаанд харлаа.

Боловсролтой иргэн тухайн улс орны нүүр царай нь болж, хөгжлийг ачааг үүрдэг учраас бид дэлхийн боловсролын шинэчлэлд, чиг хандлагад хөл нийлүүлэх цаг нь болсон гэлээ.

БАГШ НАРААС ИРҮҮЛСЭН ХАМГИЙН ИХ ДАВТАГДСАН САНАЛУУДЫГ ХУУЛЬД ТУСГАСАН

Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.ГАНБАЯР:

-Өнгөрсөн арав хоногийн хугацаанд зохион байгуулсан цахим хэлэлцүүлэгт 21 аймаг, есөн дүүргийн нийт 5632 багш оролцож саналаа ирүүлсэн.Үүнээс хамгийн их давтагдаж, анхаарал хандуулах саналуудыг хуульд хэрхэн тусгасан тухай,

  • Боловсролын зорилго зорилтыг боловсронгуй болгох, мэдлэгээс илүү хүмүүжил, хандлага, төлөвшилд анхаарах
  • Сургалтын хөтөлбөр агуулгыг тогтвортой байлгах, шинжлэх ухаанд тулгуурласан байх
  • Зургаан настнуудыг тусгай хөтөлбөрөөр бэлтгэх, зайлшгүй тохиолдолд долоон настай хүүхдийг сургуульд элсүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургуульд хамруулах эрхзүйн орчныг бүрдүүлэх
  • Цаг үеийн гэнэтийн өөрчлөлтийн үед сургалтын хөтөлбөртэй байх гэсэн зарчмаар томъёолж байна.

Сурагчийн асуудлаар сургалтын орчныг сайжруулахад анхаарах шаардлагатай болохыг шүүмжиллээ.Мөн багш нарын нийгмийн баталгаатай холбоотой асуудлаар тэтгэврийн насыг эмэгтэй 50, эрэгтэй 55 болгох, цэцэрлэгт туслах багш нар ажиллуулах, багшийг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах чадвартай байхаар бэлтгэх зэрэг санал их давтагдлаа.

ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ, ҮДИЙН ЦАЙНЫ ХООЛНЫ ЗАРДЛЫГ  ЭЦЭГ ЭХ ТӨЛДӨГ БАЙХ ЁСТОЙ

Санал өгсөн багш нарын дунд үдийн цай, цэцэрлэгийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг эх хариуцаж байх, ЭЕШ-ийн босго оноог нэмэгдүүлэх, орон сууцны зээл, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах зэрэг санал  хамгийн их давтагджээ. Орон нутагт сургуулийн удирдлагууд, багш нарын зүгээс аймгийн төвөөс холгүй орших ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх нь оновчтой биш хэмээн үзжээ. Мөн Дорноговь аймгийн Боловсролын газраас удирдлага томилохдоо хамт олны саналыг авдаг байх, насан туршийн боловсролын багшийн ээлжийн амралтыг багш нарынхтай адилхан байлгах, алслагдсан сумдад ажиллаж байгаа багш нарт гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх урамшуулал олгох, багш бэлтгэх сургуулийн төлбөрийг төрөөс даах, зэрэг саналыг гаргажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-21 202.9.46.90

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН НИЙГЭМД ИЧИЖ ЗОВОЛГҮЙ АЙЖ ЭМЭЭЛГҮЙ АМЬДРАХ ХҮН ГЭДГЭЭ МЭДРЭХ САЙХАН БОЛОМЖ БОЛ ТЭГШ ХАМРУУЛАЛТ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА АА. ЭНЭ АСУУДЛАА ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМАА ЗӨВӨӨР ЭХЛҮҮЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА. АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ. Б. АЛТАНЗУЛ

Avatar

Зочин 2020-12-21 202.9.46.90

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЗААВАЛ ТУСГАЙ СУРГУУЛЬ ГЭЖ ТУСГААРЛАХ ШААРДЛАГГҮЙ ГЭДЭГ НЬ ЗӨВ ШҮҮ ТЭГШ ХАМРУУЛАЛТ ЧУХАЛ ГЭХДЭЭ ШУУД НИЙЛҮҮЛЭЭД ОРУУЛЖ БОЛОХГҮЙ АЛЬ АЛЬ ТАЛДАА СЭТГЭЛИЙН БЭЛТГЭЛГҮЙ ХҮҮХЭД ЮМ БОЛСОН ХОЙНО АСУУДАЛ ГАРНА ЭХЛЭЭД НЭГ НЭГ АНГИ НЭЭГЭЭД ТУНД НЬ ХАМТ БАЙЛГАЖ СУРГАХ ХЭРЭГТЭЙ АНГИ НЭЭХЭЭСЭЭ ӨМНӨ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД БОЛОН БУСАД ХҮҮХДҮҮДЭД ХҮНИЙГ ХАЙРЛАХ НЭГНИЙГЭЭ ДЭМЖИХ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ ГЭДЭГ БОЛ ӨВЧИН БИШ ЗҮГЭЭР АРАЙ ӨӨР ХӨГЖИЛТЭЙ ТӨРСӨН ЮМ ГЭХ МЭТЭЭР ОЙЛГУУЛАХ.

Avatar

Зочин 2020-12-21 202.126.90.21

30 ЖИЛ ХҮМҮҮЖЭЭГҮЙ ХҮМҮҮС 3-ХАН САРЫН ДОТОР ХҮМҮҮЖИХ ҮҮ ?

Avatar

Зочин 2020-12-21 202.126.89.145

Ooriinhoo humuujild anhaar bolovsrolgvi mal min !!!!!

Avatar

Зочин 2020-12-21 210.121.173.224

za ene monkhbataar bolovsrol zaalgalaa yu ooroo ehleed um unshij sur bichej sur. yadaj hel sur tegeed bidend um zaaya. tsunh barij hor nairuulj deeshee garhiig zaadagguim bol chi oor yu medhiim ?

Avatar

Зочин 2020-12-21 66.181.161.41

ondor hogjiltoi gadaadiin bolovsroliin sistem bolovsroliin hicheeliin sistem hosolson argaar bolovsroliin aguulgadaa 10 jil tele bolon tanhimiin ih deed surguuliud tanhim bolon tsahim gesen hichheeleer hicheeluud orj yavdag hurelsuhee nohtsol baidald oorchlolt oruulj tanhimiin hicheel orson ch hosolj yavah yostoi shuu anhaaraarai huukee.bolovsroliin sistem 30 jil nurangid orloo odoo oorchloh tsag ni bolson

Avatar

mongoliin irgenees 2020-12-21 192.82.71.56

hurelsuhee ooriigoo hichee.bolovsroliin yamandaa hol horio namdaj buh ium huuchin hevendee orson ch neg zuiliig anhaar.hicheeliin aguulgadaa 10 jil tele bolon tanhimiin ih deed surguuliud tanhim bolon tsahim gesen hichheeleer hicheeliinhee oorchlolt oruulah yostoi shuu anhaaraarai huukee.

Avatar

Ухна 2020-12-21 202.9.40.125

Хүрэлсүхээ чи өөрийгөөө хичээ. Чи бол нээх хүнд заахаар мэдлэгтэй, зүйтэй хүн бишээ. 5 дугаар ангийн хүүхдээс дор англи хэлтэй гэдгийг чинь дэлхий нийтээрээ мэднэ ч дээ

Avatar

Зочин 2020-12-21 66.181.161.103

үнэн шүү тэгсэн мөртлөө дэмиирэх дуртай вакцин 5 эсвэл 6 сард ирнэ гэтэл эрүүл мэндиин сайд нь 1 р улиралд гэлээ энэ тэнэг хурдан зайл гэж чөтгөрөөс гуйя

Avatar

Зочин 2020-12-21 202.126.90.116

Сургууль дээр хөвгүүд хамгийн их сэтгэл санаа бие махбодийн хүчирхийлэлд өртөж байна хөвгүүдийг хэн тэгээд хамгаалж байгаа юм бээ… монголын хөвгүүд сул дорой аймхай бол өсөж торниж байна монгол улс сөнөж мөнөх дохио шүү үхэр монголчуудаа..

Avatar

Huuhdiin mungunii tuluu huuhed tsuvuuldag tsag ungursun 2020-12-21 202.55.188.94

Huuhdee bagshid daatgaad orhidog tsag ungursuun. Bagsh surguuli bol chigluulegch l bolohoos tanai huuhdiig 100% hariutsdag humuus bish. Ene metee tootsoolj huuhed gargaval etseg ehchuud uursduu hariutslagatai huuhedee usguj humuujuulj bolovsruulj chadah biluu gedgee tootsoolj tuluvluj baij huuhed gargah bolj dee.

Avatar

Зочин 2020-12-21 66.181.161.105

Ерөнхий боловсролын систем ямар байдаг талаар өчүүхэн ч төсөөлөлгүй байгаагаа олж мэдрээч ээ.
Удирдаж шийдвэр гаргадаг нөхдүүдийн IQ энэ тэр нь хүрэхгүй хөлдүү бол гадна дотноос хар муйхраар ч гэсэн сору хийх нь зөв, ичиж нэрэлхэлгүй асууж заалгах ёстой.
Ковидтой ковидгүй аль эрт байсан юмыг одоо л олж харж мэдрэв үү. Боловсролтой мэдлэгтэй шинэ үедээ ажиллах боломжийг олгож зайгаа тавьж өгөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-12-21 202.21.96.134

Дэлхий бүх оронд сургууль онлайнаар явж байхад ямар Монгол гарцаараа ийм байдалд орсон хэрэг үү???Хүрэлсүхээс болоод байгаа хэрэг үү??? Хүрэлсүх ямар хэрэг хийсийн??? Гэртээ байгаад маскаа сайн зүүгээд хүнтэй юм ярихгүй…

Avatar

Зочин 2020-12-21 202.21.96.134

Юун сургууль??? Үхэл амьдралын төлөөх тэмцэл явж байхад. Ковидоос болж олон хүүхэд нас барж, Англид өлсгөлөн хүүхдүүдэх анх удаа НҮБ-н Хүүхдийн сангаас хоол хүнсний тусламж олгох болоод байхад

Avatar

ingej tuilshrahgui ee 2020-12-21 202.9.46.252

buhniig erchuudiin esreg, humuujliin asuudal huis hargalzahgui yarigdah yostoi shvv, eregtei ni humuujilgui, emegtei ni humuujiltei gej hen ta nart helev er. durguigee hurvel nuhruu huudug, zoddog, hutgaldag buuddag, gutgej tsagdaad barivchluulah tohioldol zunduu duuldaj bna, tsagdaa shvvh ni eregtei hunii ugend itgedeg uu? Humuujilgui heruulch, s****m zantai emsees ih yum garna shvv.

Avatar

Зочин 2020-12-21 59.153.115.10

БОЛОВСОРОЛ ОЛГОХ ӨНӨӨИЙН ТОГТОЛЦООГ БҮРЭН ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ХҮНИЙГ АРААТНААС ЯЛГАХ УХААЛАГ ХҮН ЧАНАРТАЙ
ХҮНЛЭГ МЭДЛЭГТЭЙ ОРШОХУУН ЖАМЫГ ТАНЬСАН ХҮН БОЛОЖ БАЙЖ ЖЭНХЭН ХҮНЛЭГ ЭНРЭНГҮЙ АРДЧИЛСАН НИЙГЭМИЙГ БҮТЭЭЖ ЧАДНА АРААТАН МАЯГИЙН СУРГАЛТ ХҮМҮҮЖЭЛ ХҮНИЙГ МАШ АЮУЛТАЙ ЧӨТГӨР БОЛГОЖ БАЙГАА ӨНӨӨДӨР БИД ХАРСААР БАЙНА ХУДЛАА ГЭВЭЛ СОНГОЖ БАЙГУУЛСАН ТӨРӨӨН НЭГ ХАР ХУЛГАЙЧ НАРЫН БОЛСОНЫГ
НИЙГЭМЭЭН ХАР ХҮН ХҮНЭЭН ШУЛАЖ МӨЛЖӨН ХУУРЧ МЭХЛЭН ХУЛГАЙЛАЖ ЛУЙВАРДАН АМЬДАРДАГ БОЛСОНЫ

Avatar

зочин 2020-12-21 49.0.212.181

хөөе хөгшөөн, чи ядаж алдаагүй бичээч дээ, ойлгох аргагүй яасан их юм бичдэгийн? Жэнхэн гэж ямар үг байнаа? Жинхэнэ гээч ,бас эгшиг гээж мэдэхгүй байж бас боловсрол яринаа,Чиний мангардуу хэрүүлч царайг төсөөлчлөө кк

Avatar

ИРГЭН 2020-12-21 122.201.24.12

30 жил Монголын боловсролыг самарсан даа. Түүний нөлөө одоо гарч улс оронд өөрийн гэсэн бодол шийдвэргүй үсрээд хаана буухаа мэдэхгүй зөвхөн ашиг хонжоо албан тушаал горилогсод олширч Монгол хүний чанар муудаад байна даа. Одоо ашигтай байх гэсэн хүнээ дагаж гүйдэг, хуйвалдаан хор найруулгад дуртайяа оролцдог чадвар муутайгаа нууж хүний хийсэн ажлаар өөрийгөө харуулах гэж яддаг арчаа муутай ядмаг сэтгэхүйтэй залуус олон болжээ.

Avatar

Зочин 2020-12-21 5.252.179.46

Багш гэж ямар хүн байх ёстой вэ? ӨНөөдөр нэг сургууль төгссөн хүүхэд багш болж байна, 40-50 хүүхдүүдийг суулгаад 3-4 цаг айлгаж дарамталж загнаж байна, тэгээс ч аргагүй, бас зааж байгаа хичээл нь авах юм байхгүй, тэр хүний буруу гэж юу байхав

Avatar

Зочин 2020-12-21 59.153.115.10

Жэнхэн баш үгүй болсон өөрийн ангийн хүүхэддээн мөнгөөр давтлаг өгдөг болсон байна шүү дээ
Хүн чанар өөрийн үүргээн мартсан багш юу сургах юм ХУДийн 114 дүгээр сургуул ь

Avatar

Ireedui 2020-12-21 202.55.188.37

Tanhmiinsurgaltaa ehluulmeer bna hodoo oron nutagt bga yanz buriin shaltaagtai olon huuhed tv hicheeleeuzej chagui gees hotsrogdold orjiinaa … bas tanai app yanziin gatshiimaa

Avatar

Зочин 2020-12-21 122.201.31.80

ЭНэ чинь нөгөө төрийн ордонд хүн шанаадаад унагачихдаг нөхөр мөн үү? Их л хүмүүжил, сурлага муутай нөхөр шиг харагдсан даа, ККК Тэгээд одоо хүний хүүхдийн хүмүүжил яриад байдаг, болж л байгаам байх даа ККК.

Avatar

Зочин 2020-12-21 59.153.115.10

энэ цагт шанаа ч багдах тэнгүүд олон би тэдэнд шанаа өгөх нь буруу биш бурууд буруу агаар тэмцэж өөр арга алга байхад

Avatar

zochin 2020-12-21 202.9.46.51

tiimees yeunhii said maani uuruusuu humuujlee ehluul hulgaich darga naraa humuujuul

Avatar

zochin 2020-12-21 202.9.46.51

gants huvguud bishee yerunhii saidaa ohiduud ch yalgaaguu huuhdees bish ta naraas darga naraasaa etseg ehvhuudeesee bagsh naraasaa humuujil ehelne tanii hun zagnadag deerelhuu yos surtahuunguu zan dood shatandaa ulger duutailal bolj bna huuhed bol tomchuudiin toli

Avatar

Иргэн 2020-12-21 192.82.70.230

Хүүхэд зүгээр байлгаарай. Новшнууд аа! Хүүхдээн ямар хүн болгохыг та нараар заалгахгүй шүү. Өөрсдийгөө л хичээ! Мал маллахыг марксизмаар заалгаад юу боллоо. Бүү март.

Avatar

Зочин 2020-12-21 103.212.119.136

Боловсролгүй хүн боловсрол ярих өнөөгийн Монголын дүр төрх үү

Avatar

зүщочин 2020-12-21 202.179.26.162

манай хүүхэд 1 р ангид орно гээд гэртээ цүнхээ үүрээд сургуульдаа явна гээд тайлахгүй байсан нэг сар хагасын дараа ааваа хэзээ амралтын өдөр болох вэ гэж асуудаг болсон. сургуулиуд яаж хүүхэд залхаадагын сонгодог жишээ энэ юм.яана даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж