Хятадын тээвэрлэгч хөлөг Тайванийн нутагт дахин нэвтэрчээ | News.MN

Хятадын тээвэрлэгч хөлөг Тайванийн нутагт дахин нэвтэрчээ

Хятадын тээвэрлэгч хөлөг Тайванийн нутагт дахин нэвтэрчээ

Хятадын тээвэрлэгч хөлөг Тайванийн нутагт дахин нэвтэрчээ

БНХАУ-ын хамгийн сүүлд бүтээсэн Шандун онгоц тээвэрлэгчээр удирдуулсан хөлгийн цуваа өчигдөр/2020.12.20/ Тайванийн эмзэг бүсэд нэвтэрсэн тул Тайванийн тэнгисийн цэрэг болон агаарын хүчин бэлэн байдалд шилжив. Түүнээс нэг өдрийн өмнө буюу энэ сарын 19-нд тус хэсгээр АНУ-ын дайны хөлөг онгоц явж өнгөрсөн юм. Энэ бол Хятадын хөлөг онгоцyууд өөрсдийн тусгаар тогтнолоо зарлаж, ардчилсан дэглэмээр замнаж байгаа Тайваньтай үл ойлголцсоноос хойш эрэгт нь тун ойртож очсон анхны тохиолдол биш юм. Үүнээс өмнө ч гэсэн Тайвань удаа дараа БНХАУ-ын армийн сэжигтэй үйлдлүүдийн талаар гомдол мэдүүлж байлаа. Жишээлбэл, Хятадын армийн онгоцнууд үе үе Тайваньтай маш ойрхон нисч өнгөрдөг аж. Харин Бээжингийн зүгээс дээрх үйлдлүүдийг улсынхаа аюулгүй байдлыг хангах зорилготой сургуулилт хэмээн тайлбарладаг аж.

Тайванийн батлан хамгаалах яамны мэдээлснээр үйлдвэрлэгдээд нэг жил болж буй Шандун болон түүнийг дагалдсан дөрвөн хөлөг онгоц энэ сарын 17-нд Хятадын умард дахь Далайн боомтоос хөдөлсөн бөгөөд энэ сарын 20-нд Тайванийн эзэмшлийн бүсийг нэвтэрснээс хойш өмнөд зүгт чиглэн явсаар байсан аж. Харин БНХАУ-ын батлан хамгаалах яам тус үйл явдлын талаар тодорхой хариу хэлээгүй гэнэ. Өмнө нь Хятадын эрх баригчид энэ мэт усан онгоцны хөдөлгөөн нь өмнөд Хятадын тэнгист сургуулилт хийх зорилготой хэмээж байсан юм.

Хятадын энэ үйлдэлд хариу болгож Тайвань зургаан байлдааны хөлөг хамгаалалтад гаргаж, найман сөнөөгч онгоц хятад хөлгүүдийг ажиглахаар хөөргөсөн байна. Тайванийн батлан хамгаалах яам “Ард түмний нэгдмэл байдал, хүч чадлын үр дүнд бид эх орноо хамгаалахад хангалттай хүчтэй болсон. Бид ямагт эрх чөлөө, тусгаар тогтнолоо хадгалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах болно” хэмээн мэдэгджээ.

Хятадын хөлгөөс өмнө тус хэсгээр АНУ-ын хөлгүүд 12 дахь удаагаа сургуулилт хийхээр зорчсон аж. Харин Бээжингийн мэдээлснээр хятад хөлгүүд АНУ-ын хөлгүүдийг дагасан аж. Сүүлийн үед Бээжин АНУ-ыг Тайваньд ихээр тусалж, дэмжиж байгааг буруутгаж, хүчтэй шүүмжилсээр буй.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xyjaa ni xujaa ruugaa dairch bombogdood bie bienee barij ideed bvgd uxej ene delxii ariusaasai 2020-12-21 103.10.22.42

xyjaa ni xujaa ruugaa dairch bombogdood bie bienee barij ideed bvgd uxej ene delxii ariusaasai

Avatar

Зочин 2020-12-21 122.201.21.42

Гонгинолдоод яахав дээ! Шууд л пуужингээ харваад төөргөө харахгүй юу дээ?! Ккк.

Avatar

зочин 2020-12-21 122.201.19.99

Шууд бууд

Avatar

Зочин 2020-12-21 192.82.76.176

Хятад тайванд довтолж, улмаар хоншоороо тас цохиулж шившигтэйгээр ялагдана. Үүнээс улбаалан тайван гэдэг шинэ улс дэлхийн хамтын нийгэмлэгээр бүрэн хүлээн зөвшөөрөгдөнө. Бас энэ дайны үр дүнд их хятадын дээрэнгүй үзэл гадагшаа биш дотогшоо чиглэлтэй болж, жижиг ард түмэн, ястан угсаатнууддаа уур омгоо гаргаж харгис ширүүнээр дайрч эхэлнэ. Хятадын коммунист намын дотоод нэр хүнд шалдаа унаж, эсэргүүцэл хөдөлгөөн хүчээ авна. Гадаад нөлөө оролцоо ч ихсэж, эдгээр олон шалтгаанаар БНХАУ задарч мөхнө.

Avatar

Зочин 2020-12-21 122.201.31.142

МАНАЙ МОНГОЛ УЛСАД АЛЬ БА ЯМАР ХЯТАД ТӨР ЗАСАГ БАЙХ НЬ ЕР ХАМААГҮЙ ХЯТАД Л БОЛ ХЯТАД ХЭДЭН 1000 ЖИЛ ТИЙМ Л БАЙСАН ОДОО Ч ХОЙШИД Ч ТИЙМ БАЙХ ЁСТОЙ

Avatar

Зочин 2020-12-21 122.201.21.180

Дураараа бсдаа юу чи чинь .

Avatar

МОНГОЛ 2020-12-21 202.179.15.3

ОЛОН УЛСЫН ТОГТООСОН АГААРЫН ХИЛИЙГ АЛЬ УЛС АЛБААР БАЙН БАЙН ЗӨРЧӨӨД БАЙВАЛ ШҮҮД Л ПУУЖИН ХАРВАХ ХЭРЭГТЭЙ БУС УУ ЧАДАХГҮЙ ГОНГИНООД ЯАХ ВЭ ДЭЭ.. ХЯТАДУУД УГААСАА Л ЗӨРЧИХ НЬ ТОДОРХОЙ ӨДӨӨН ХАТГАЛГА ХИЙХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ ПУУЖИНДАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ПУУЖИНГААР ЯАХ ВЭ ДЭЭ ХАХА

Avatar

Зочин 2020-12-21 202.9.46.80

Хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ АДХЦ тухай ямар ч мэдлэггүй байж хамаагүй хуцаж хүний аманд орж бүү доромжлогд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж