Дорноговьд үсчин, кофе шоп зэрэг үйл ажиллагааг сэргээлээ | News.MN

Дорноговьд үсчин, кофе шоп зэрэг үйл ажиллагааг сэргээлээ

Дорноговьд үсчин, кофе шоп зэрэг үйл ажиллагааг сэргээлээ

Дорноговьд үсчин, кофе шоп зэрэг үйл ажиллагааг сэргээлээ
Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас өнөөдөр /2020.12.21/ мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд, covid-19-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн Засаг дарга “Шинэ жилийн баяр”-ыг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг хязгаарласан Монгол Улсын Засгийн газрын 171 дүгээр тогтоолыг мөрдөж ажиллахыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болголоо.
“Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” уг захирамжаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа болон аймгийн хэмжээнд түр зогсоосон зарим үйл ажиллагааны хугацааг 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаагаар сунгаж, хавсралтаар баталлаа. Харин аймгийн хэмжээнд зогсоогоод байсан нийтийн хоолны үйлчилгээ, кофе шоп, үсчний газрын үйл ажиллагааг сэргээж, цагийн хуваарийг 10:00-14:00 цаг, 16:00-20:00 цаг хүртэл байхаар тогтоолоо. Айраг, Замын-Үүд сумдын хувьд цар цахлын нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээг үндэслэн зарим үйлдвэрлэл үйлчилгээг нээх эсэх талаар шийдвэр гарган, хяналт тавьж ажиллахыг эдгээр сумдын Засаг дарга нарт даалгасан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-12-21 139.5.216.66

Үсчингээ нээгээч ээ

Avatar

Сансар 2020-12-21 202.126.90.88

Дорноговь явж үсээ засуулаад ирвэл зөвшөөрөх үү

Avatar

Зочин 2020-12-21 64.119.19.89

ЦУГ ЯВНА ШҮҮ МАНИЙХ НЬ БҮХ ҮС ЗАМБАРААГАА АЛДЛАА

Avatar

Үйлчлүүлэгч. Хэцүү шүү 2020-12-21 202.21.124.19

Хоолны ГАЗАР ХЭЦҮҮ ДЭЭ..АЖИЛ БАЙГАА..ЛРЖ БАЙГАА АЛЬ НЬ. ХЦҮҮ..ХҮМҮҮС ВИРУС МАРТААД..ДУРААРАА..САЙН Л ИРГЭДЭД..ЗӨВ ҮЙЛЧЛҮҮЛЭХИЙГ ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж