ЗГ: Энэ сарын 23-аас эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтооно

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

ЗГ: Энэ сарын 23-аас эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтооно

ЗГ: Энэ сарын 23-аас эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтооно

НЭМЭЛТ:

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан хатуу хөл хориог 14 хоног тогтоох саналыг дэмжсэн байна. Тодруулбал, нийслэлд арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоохоор болсон байна.

Засгийн газрын хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.


УОК: 14 ХОНОГ ХАТУУ ХӨЛ ХОРИОГ ТОГТООХ САНАЛ ГАРГАЖЭЭ

НЭМЭЛТ:

Улсын онцгой комиссын ажлын хэсэг хуралдаж, нийслэлд хатуу хөл хориог 14 хоног сунгах санал гаргажээ. Тиймээс Улсын онцгой комиссын саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах юм.

 


УОК, ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАНА

Засгийн газар өнөөдөр /2020.12.21/ 15.00 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ. Харин УОК 12.00 цагаас хуралдаад, үргэлжлүүлээд Засгийн газар хуралдах юм байна.  Хуралдаанаар үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргана гэсэн мэдээлэл байна. Учир нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдварын голомт шинээр үүсч өнөөдрийн байдлаар тус эмнэлгээс халдвар авсан хүний тоо 62-д хүрээд байна. Тэдний  12 нь эмч, зургаан нь сахиур, найм нь эмчилгээ хийлгээд гарсан хүмүүс бол үлдсэн нь эмнэлэгт хэвтэж байсан хүмүүсээс тус тус халдвар илэрсэн. Баянзүрх дүүргийн эмнэлэгт нөхцөл байдал маш хүнд байгаа учраас тус дүүрэгт тэг зогсолт хийж магадгүй гэсэн мөн мэдээлэл байна. Гэхдээ энэхүү шийдвэрийг УОК болон Засгийн газраас эцэслэн гаргана.

Засгийн газраас гарсан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
101
ЗөвЗөв
35
БурууБуруу
23
ТэнэглэлТэнэглэл
20
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж