Туркт хөлбөмбөгийн тэмцээнийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Туркт хөлбөмбөгийн тэмцээнийг цуцлав

 

Эрх баригчид аюулгүй байдлыг хангах үүднээс хөлбөмбөгийн хоёр том баг Галатасарай – Фенербахчегийн  хоорондох тэмцээнийг цуцлаад байна. Анкара хотод амиа золиослогч бөмбөг дэлбэлж, дөрвөн хүний амийг хөнөөснөөс болж, дээрх арга хэмжээг авчээ. Истанбул хотын захиргаанаас мэдэгдэхдээ тагнуулын мэдээ авсны дараа ийм шийдвэр гаргасан хэмээн мэдэгдсэн байна. Истанбулын гол худалдааны гудамжинд болсон халдлагад Исламын улс бүлэглэлийг буруутгаж байгаа аж. Харин хотын захиргааны шийдвэрт дургүйцсэн хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид Галатасарай – Фенербахче багуудын тэмцээн болох байсан цэнгэлдэхэд уриа лоозон барин эсэргүүцсэн гэнэ.

 

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган болсон хэрэг явдлын талаар “Алан хядагчид манай аюулаас хамгаалах хүчинг барахгүй болохоор энгийн иргэд рүү халдаж байна” гэсэн юм.  Халдлага гарсны дараа 15 сая оршин суугчтай Туркийн хамгийн том хотын иргэдийг өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийг уриалсан юм. Гэхдээ хөлбөмбөгийн тэмцээнийг хойшлуулжээ. Туркийн Дотоод хэргийн сайд Эфкен Ала халдлагад сэжиглэж буй этгээдийн нэрийг зарлаж, эрэн сурвалжлан өнгөрсөн долдугаар сараас хойш цуврал халдлага гарч буй долоон мужид өндөр хамгаалалт гаргасан байна.

 

Станбулд болсон дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 36 хүн гэмтэж бэртсэн билээ. Халдлагад амиа алдсан хүмүүсийн нэг нь Израилийн иргэн байсан бөгөөд Израилийн эрх баригчид иргэдээ Турк руу аялахгүй байхыг уриалсан юм. Турк улс нь Исламын улс бүлэглэлийн эсрэг явуулж буй АНУ-аар толгойлуулсан тусгай хүчинд нэгдэж, Инжирлик дэх агаарын баазаа ашиглуулж байгаа билээ. Исламын улс бүлэглэлийн алан хядлага, амиа золиослон бөмбөг дэлбэлэх нь Туркт идэвхижиж байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сард амиа золиослогч бөмбөг дэлбэлэн Германы 12 жуулчныг хөнөөсөн.  Мөн хамгийн сүүлд Анкарад гарсан халдлагыг Курдын салан тусгаарлагчид үйлдсэнээ хүлээсэн билээ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж