Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.12.21) мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид арванхоёрдугаар сарын 21-ны 11:00 цагийн байдлаар нийт 12711 сорьцод шинжилгээ хийсэн байна. 31 тохиолдол нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн ойрын хавьтлуудаас илэрлээ. Нэг нь Франкфуртаас ирсэн зорчигчоос илэрсэн. Дотоодын халдвар 531 болсон бол нийт Монгол Улсад 993 тохиолдол бүртгэгдлээ.
Үүнээс дотоодын 531 тохиолдол байна. Эдгэрсэн 509, эмчлэгдэж байгаа 475 байгаагийн дотор хөнгөн 435, хүндэвтэр 32, хүнд 7, маш хүнд 1 хүн байгаа. Мөн нутаг буцсан 9 хүн бий.
- Улаанбаатар хотод шинээр 31, нийт тохиолдол 206
- Сэлэнгэд нэмж илрээгүй, нийт тохиолдол 216
- Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 32
- Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25
- Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45
- Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
- Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
- Зөөвөрлөгдсөн нийт тохиолдол 392
10-18 хоног дээрх аймгуудад шинээр тохиолдол илэрсэнгүй. Халдварыг хяналтандаа авлаа гэж үзэж байна. Маскаа зүүгээрэй. Баянзүрхийн дүүргийн нэгдсэн эмнэлгийн 62 тохиолдлын 12 эмч, 6 нь сахиур, 8 нь эмчилгээ хийлгээд гарсан хүмүүс. Үлдсэн нь эмнэлэгт хэвтэж байсан хүмүүс.
"БЗД-ИЙН ЭМНЭЛЭГТ БАЙСАН ХҮҮХДҮҮД, ЗАРИМ ТОМ ХҮМҮҮСИЙГ ЭМНЭЛГЭЭС ШИЛЖҮҮЛСЭН"
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Эрүүл мэндийн 2678 мэргэжилтэн тасралтгүй ажиллаж байна. Улсын хэмжээнд 406 мянган хүн шинжилгээнд хамрагдаад байна. Өмнөговийн Гашуунсухайтын авто лаборатори 64 хүн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. 3991 хүн тусгай дугаарт холбогдож мэдээлэл авчээ. ОХУ-ын халдварын тоо тогтмол өсч байна. Манайхтай залгаа ОХУ-ын нутгуудад халдвар ихээр тархаж байна. Япон, БНСУ улсад эмнэлгийн орны ачаалал, эрчимт эмчилгээний ачаалал ихэсч байна. Хөгшин хүмүүсээс гадна идэр насны залуучуудын халдвар хүндэрч, сэхээнд орж байгаа тохиолдлууд нэмэгдэж байна. Тусгаарлалт, хязгаарлалтыг дэглэмийг сайн сахих хэрэгтэй. Дэлхийн улс орнууд сайн дэглэм сахисны үр дүнд халдварын тархалтыг тогтоож байна. Англи улсад гэртээ ч 1-1.5 метрийн зайг барьж байна. Эмнэлгээр аль болох үйлчлүүлэхгүй эмчтэйгээ утсаар холбогдоорой. Африк, Дани зэрэг улсуудад мутацид орсон вирус байна гэсэн мэдээлэл ирсэн. Дэлхий болон Английн эрдэмтэд судалгааны ажил хийж байгаа.
БЗД-ийн Засаг дарга, дүүргийн онцгой комиссын дарга Н.БАЯРМӨНХ:
-Дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар гарах үед 449 хүн дотор байсан. Үүнээс тодорхой тооны хүмүүсийг тусгаарлах байр руу шилжүүлсэн. Мөн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Батхаан төвд голомт үүссэн тул тандалт судалгааны баг гараад ажиллаж байна. Одоогийн байдлаар 28 хорооныхоо иргэдийг 20 цэг дээр шинжилгээнд хамруулж байгаа. Дүүргийн нэгдсэн эмнэлэгт 349 хүн байснаас хүүхдүүд, том хүмүүсийг эмнэлгээс шилжүүлж дараагийн тусгаарлах байранд оруулсан. Дүүргийн 7-р хороонд голомт үүссэн учир хяналт хийж байна. 20 цэг дээр шинжилгээ хийх ажлыг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Сэлэнгэ, Баянзүрх хоёр ойролцоо хоёуланд нь эмнэлгээс халдвар тархлаа. Дэлхийд эмнэлгийн ажилчид халдвар авах магадлал өндөр байгаа. Арванхоёрдугаар сарын 9-өөс хойш манай улсын эмнэлгийн ажилчид халдвар аваагүй. Лаборантууд шинжилгээний сорьцтой харьцахдаа халдвар авч байна. Сувилагчид, эмч нар маань халдвар авсан хүмүүстэй ажиллах үедээ халдвар авч байна. Хамгаалах хувцсыг тайлах явцдаа алдаа гаргаж халдварт өртөх тохиолдлууд дэлхийд гарсан. Бид эмнэлгийн ажилчдынхаа сэтгэл зүй, дархлааг нь дэмжих тал дээр ажил зохион байгуулж байна. Эмч ажилчдад оногдох өвчтөнүүдийн тоог цөөлөх арга хэмжээг авч байна.
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Дэлхий дахинд олон халдвар гарч байсан ч үүн шиг бүтэн жил үргэлжилсэн нь байсангүй. Дэлхий даяар сэтгэл зүйн асуудалд орж байна. Эмнэлгийн ажилчид ажлаасаа халшрах хам шинж тусч байна.Бид эмнэлгийн ажилчдадаа бүх талаар нь туслахыг зорьж байна. Өнөөдрөөс Баянзүрхийн ойрын хавьтлуудын хоёр дахь удаагийн шинжилгээг хийнэ. Баянзүрх дүүргийн эмнэлэгт бүхэлд нь халдвар тархаагүй. Халдвар илрээгүй тасгуудаа үргэлжлүүлэн ашиглах хүсэлт гаргасан учир үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа. Витамин С, Д, цайрын бэлдмэл дархлааг дэмжихэд сайн байдаг. Тийм учраас аптекаас эмчийн заавраар авч хэрэглээрэй. Загас, загасны тос, жимс ногоо хэрэглэж, витамин Д-ээ аваарай.
БЗД-ийн Засаг дарга, дүүргийн онцгой комиссын дарга Н.БАЯРМӨНХ:
-Баянзүрхийн нэгдсэн эмнэлэгт одоогоор 285 үйлчлүүлэгч 100 эмнэлгийн ажилчид байна. Эмнэлэгт байсан 28 хүүхдийг Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг рүү, 15 хүүхдийг тусгаарлах байр руу шилжүүлжээ. Баянзүрх дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасагт одоогоор 14 хүүхэд, насанд хүрэгчдийн тасагт 71 хүн байна.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Sunday, December 20, 2020
Холбоотой мэдээ