АНУ иргэн бүртээ 600 долларын чек тараана

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

COVID-19

АНУ иргэн бүртээ 600 долларын чек тараана

АНУ иргэн бүртээ 600 долларын чек тараана

АНУ-ын Конгресс цар тахалд хямарсан эдийн засгаа дэмжих хоёр дахь хөтөлбөрийг батлахаар санал нэгджээ. Тус улсын хоёр гол улс төрийн нам хоёр дахь хөтөлбөрийн агуулга дээр санал зөрөлдөж, хэрэгжилт нь олон сараар хойшлоод байсан юм. Харин өдгөө цар тахлын нөхцөл байдал улам хүндэрсээр, иргэд олон саяараа ажлын байраа алдаж байгаа тул санал нэгдэхээс өөр аргагүй болсон байна.

Уг хөтөлбөрийг Баасан гаригт батлах бөгөөд нийт 900 тэрбум ам.долларыг зарцуулах юм байна. Шинэ хөтөлбөрийн хүрээнд:

  • Иргэн бүрт 600 ам.долларын чек тараах
  • Ажилгүй болсон иргэдэд долоо хоног бүр 300 ам.долларын тэтгэмж олгох
  • Жижиг дунд бизнес эрхлэгчдэд 284 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгох
  • Кино театр зэрэг соёл урлаг, энтертайнмент үйлчилгээ үзүүлдэг газруудыг дэмжихэд 15 тэрбум ам.долларыг зарцуулах
  • Түрээслэгчдийг дэмжихэд 25 тэрбум ам.долларыг зарцуулах
  • Сургууль, коллеж зэрэг боловсролын үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихэд 82 тэрбум ам.долларыг зарцуулах
  • Хүүхэд харах үйлчилгээнд 10 тэрбум ам.долларыг зарцуулах
  • Хүнс тэжээлийн нэмэлт хөтөлбөр, хүүхдийн хоол тэжээлийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 13 тэрбум ам.доллар
  • Цар тахлын үеэр америкчуудыг зайнаас хоорондоо холбогдох боломжийг нэмэгдүүлэх, интернетийн хурдыг нэмэгдүүлэхэд долоон тэрбум ам.доллар

Мөн covid-19-ийн эсрэг вакцины түгээлт, оношилгоо, эрүүл мэндийн ажилчдыг дэмжих, ажил олгогчдод татварын хөнгөлөлт олгох, өвдсөн ажилчдад цалинтай чөлөө олгохыг дэмжих зэрэг ажилд олон тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.

Тус улсын эрх баригчид эдийн засгаас дэмжих эхний хөтөлбөрийн гуравдугаар сард хэрэлжүүлж байв. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын иргэн бүрт 1200 ам.долларын чек тараах, ажлын байраа алдсан иргэдэд долоо хоног бүр 600 ам.долларын дэмжлэг, хувийн хэвшлийнхэнд мөнгөн тусламж үзүүлсэн юм. Уг хөтөлбөрийн үр дүнд цомхотгогдсон ажлын байрны бараг тал хувь нь сэргэсэн байна.

АНУ-ын хэмжээнд долоо хоногийн хугацаанд 885 мянган хүн ажлын байраа алдсан нь есдүгээр сараас хойших хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Ажилгүй болсон иргэдэд туслах өмнөх хөтөлбөрийн хугацаа энэ сард дуусч байгаа бөгөөд шинэ хөтөлбөр батлагдахгүй бол 12 сая америк хүн ямар ч орлогогүй болох эрсдэлд оржээ.

Эх сурвалж: CNN, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж