Багдад дахь АНУ-ын ЭСЯ руу пуужингаар харвав

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

Багдад дахь АНУ-ын ЭСЯ руу пуужингаар харвав

Багдад дахь АНУ-ын ЭСЯ руу пуужингаар харвав

Өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Иракийн нийслэл Багдад хот дахь АНУ-ын ЭСЯ байрладаг, өндөр хамгаалалттай ногоон бүсийг чиглэн хэд хэдэн пуужин харважээ. Аз болж АНУ-ын ЭСЯ-ны C-RAM агаарын хамгаалалтын систем оновчтой ажилласны үр дүнд ноцтой хохирол учраагүй байна.

Цахим орчинд нутгийн иргэдийн нийтэлсэн бичлэгүүд дээр C-RAM агаарын хамгаалалтын систем чиглэсэн пуужинг харван устгаж буй нь гэрэлтэн харагдах аж. Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ-ын ЭСЯ-ыг чиглэн гурван пуужин харвасан байна.

АНУ-ын Засгийн газраас пуужингуудыг амжилттай устгасан бөгөөд унаж ирсэн үлдэгдлүүдээс болж барилгад хэд хэдэн жижиг эвдрэл гарсан хэмээгээд, Иракийн Засгийн газрыг иргэдийг болзошгүй энэ мэт аюулаас урьдчилан сэргийлэх, буруутай этгээдүүдэд хариуцлага үүрүүлэхийг анхааруулжээ. Тус агаарын хамгаалалтын системийг АНУ энэ оны зун ногоон бүсэд байрлуулсан билээ. Мөн Вашингтоны зүгээс тус халдлагад Ираны зэвсэгт бүлэглэл Катайб Хезболлаг сэжиглэж байгаа аж.

Учир нь, энэ оны нэгдүгээр сард тус бүлэглэлийн удирдагч Ираны генерал Кассем Сулейманитай цуг алагдсан билээ. Энэ аллагын нэг жилийн ой удахгүй болох гэж байгаа тул АНУ-ын тал болзошгүй аюулд бэлдэн сонор сэрэмжээ сайжруулж байгаа гэнэ. Жишээлбэл, энэ сарын эхээр Вашингтон болзошгүй эрсдлийг багасгахын тулд Багдадаас зарим ажилтнаа татна хэмээн амласан юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж