Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өнгөрөгч арванхоёрдугаар сарын 18-20-ны хооронд нийт 3754 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1695 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 368 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 25, гэмт хэргийн шинжтэй 158 үйлдэл бүртгэгджээ.
Согтуугаар автомашин жолоодсон 132, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 298, хүний биед халдсан 126, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 205 тохиолдол тус тус өнгөрсөн гурав хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 560 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 211 тохиолдол гарчээ.
Иргэн 2020-12-21 64.119.24.149
Согтууруулах ундаа зарахаа боль! Өдөрт 560 хүн эрүүлжүүлсэн байна
Zochin 2020-12-21 147.161.192.80
Саяхан л 100 хүрэхгүй хүмүүс эрүүлжүүлэгдэж байсан. Гэтэл одоо 560 хүн эрүүлжүүлэгдсэн гэж мэдээлж байна. Ямар арга хэмжээ авах вэ?
Зочин 2020-12-21 202.21.108.49
3 өдөрт 560. Ер нь бол өмнөх жилүүдийн дундаж нь 200 давдаг.
Зочин 2020-12-21 192.82.70.28
say togrog taraasan bol balarsan yum bolohnee
Зочин 2020-12-21 202.55.183.178
ОДОО БҮР ИХ ХАРАГДАЖ ӨГӨХГҮЙ БОЛОХООР НЬ 3 ХОНОГООР НЬ НИЙЛҮҮЛЖ МЭДЭЭЛЛЭЖ ЭНЭ ТЭР, БОЛЬЖ ҮЗ. НААД ҮЗҮҮЛЭЛТ ЧИНЬ 1.5 САЯ ХҮНТЭЙ ХОТОД БАЙХ Л ҮЗҮҮЛЭЛТ