Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өнгөрөгч арванхоёрдугаар сарын 18-20-ны хооронд нийт 3754 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1695 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 368 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 25, гэмт хэргийн шинжтэй 158 үйлдэл бүртгэгджээ.
Согтуугаар автомашин жолоодсон 132, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 298, хүний биед халдсан 126, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 205 тохиолдол тус тус өнгөрсөн гурав хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 560 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 211 тохиолдол гарчээ.
Холбоотой мэдээ