Covid-19-ийн цар тахлын хуулийн хугацааг сунгана

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-ийн цар тахлын хуулийн хугацааг сунгана

Covid-19-ийн цар тахлын хуулийн хугацааг сунгана

Дэлхий нийтээр covid-19-ийн цар тахал дэгдэж, дотооддоо халдвараас сэргийлэх зорилгоор “Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг УИХ баталсан. Энэ хуулийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан байдаг. Тэгвэл энэ удаад Засгийн газраас дээрх хуулийн төсөлт нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн мөрдөгдөх хугацааг сунгах, нэмэлт хуулиудад өөрчлөлт оруулахаар Шадар сайд өргөн барьсан юм.

Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.

Хуулийн хүрээнд 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэсэгчлэн шилжүүлж, үйлчлэх хугацааг 10 удаа, 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үйлчлэх хугацааг гурав хоног сунгасан байна. Гэсэн ч улс орны нийгэм, эдийн засгийн чадавх, төсөв санхүүгийн байдлаас шалтгаалан хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсныг хууль санаачлагчид онцолжээ.

ХУУЛЬД ОРУУЛЖ БУЙ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

  • “Цахим худалдаа” гэж цахим хэлбэрээр бараа, бүтээгдэхүүн худалдахыг
  • Хүний нэр төр, алдар хүндэд сэтгэлзүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараах
  • Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй болсон холбогдох баримтаар тогтоогдсон, гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлэн барааны гаалийн бүрдүүлэлтийн горимд байрших хугацааг дэглэм цуцлах хүртэлх хугацаагаар сунгах, хугацаа хэтрүүлсний торгуулиас чөлөөлөх
  • Цар тахлын үед төрийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх
  • Өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх
  • Албан байгууллага, олон нийтийн газарт амны хаалт тогтмол зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих зэрэг олон нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж буй.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДАГАЖ СУМ, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ДАРГА НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ

Мөн хуулийн төслийг дагалдуулж Гамшгаас хамгаалах тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиудад өөрчлөлт оруулж буй. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 1-р зүйл, 1.22.10, 2.27.1.8, 3.30.1.19, 2,3,4-р зүйлүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж буй. Харин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарыг чөлөөлөх хуулийн үйлчлэлийг “Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль хүчингүй болох хүртэл хойшлуулж байгаа юм. Уг хуулийн үйлчлэлд нийт 276 албан тушаалтан хамаарах аж.

Хуулийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэж, батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр тусгасан бөгөөд энэ долоо хоногт УИХ-аас хэлэлцэж эхлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж