Японоос 156 иргэн тусгай нислэгээр эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

Японоос 156 иргэн тусгай нислэгээр эх орондоо ирлээ

Японоос 156 иргэн тусгай нислэгээр эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу УБ-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан байна. Энэ удаагийн нислэгээр 156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Холидей, Улаанбаатар зочид буудалд тусгаарлажээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр Франкфурт руу хоёр удаагийн нислэг, Токио руу тусгай үүргийн нислэг үйлдэх бөгөөд энэ сард дөрвөн удаагийн  нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч арванхоёрдугаар сарын 25-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалсан юм. Учир нь  дотоодын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх нислэгийг цуцалсан бөгөөд ирэх нэгдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа аж. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэхээр тийзээ баталгаажуулсан иргэд дараагийн тов тодорхой болмогц тухайн нислэгээр ирэх боломжтой.

Одоогоор эх орондоо ирэх хүсэлтэй 3.800 гаруй хүн, үүнээс БНСУ-д 3.300, Европын улсуудад 250, АНУ-д 150, Австралид 100 орчим иргэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж