НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр /2020.12.20/ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 25,132,077 баримт хамрагдсан юм. Үүнээс,
- 30 мянган төгрөгийн азтан – 22,642
- 100 мянган төгрөгийн азтан – 2,262
- Нэг сая төгрөгийн азтан – 237
- Гурван сая төгрөгийн азтан – 25
- Таван сая төгрөгийн азтан – 1
Ингэснээр дээрх хугацаанд худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлсэн 25,167 иргэн азтан болов. Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 50 сая төгрөг байсан ч супер азтан тодорсонгүй.
Холбоотой мэдээ