Дуучин Ариана Гранде сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

Дуучин Ариана Гранде сүй тавьжээ

Дуучин Ариана Гранде сүй тавьжээ

Дэлхийн алдарт дуучин Ариана Гранде өөрийн найз залуу Далтон Гомезтой сүй тавьснаа зарлалаа. Өдгөө 27 настай дуучин, жүжигчин Америк бүсгүйн хувьд өөрийн инстаграм хуудаснаа сүйн бөгжнийхөө зургийг оруулан, “Үүрд, үүнээс ч илүү” хэмээх тайлбарыг бичжээ.

Ариана Грандегийн сүйт залуу Далтон Гомезын хувьд үл хөдлөх хөрөнгийн агент бөгөөд хосууд энэ оны хоёрдугаар сард Лос Анжелес хотод болзож буй зураг нь ил болсон. Эх сурвалжууд тэднийг албан ёсоор болзож байгаа гэж мэдээлсэн ч дуучин бүсгүйн зүгээс тайлбар өгөхгүй байсан юм. Харин Жастин Бибер болон Ариана Гранде нарын хамтран дуулсан "Stuck With U" дууны клип дээр хосууд хамтдаа үзэгдэж, үерхэлээ олон нийтэд зарласан.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ариана Гранде цар тахлын өмнөхөн байшин худалдан авахын тулд агент хайж байсан бөгөөд тэрбээр Гомезыг сонгож, удалгүй дотноссон гэнэ.

Ариана Гранде Далтон Гомез нар хамтдаа карантиныг өнгөрүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж