Долоо хоногийн өрнийн зурхай 2020.XII.21-2020.XII.27

Хуучирсан мэдээ: 2020.12.21-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.XII.21-2020.XII.27

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.XII.21-2020.XII.27/-г хүргэж байна.


Хонь

Энэ долоо хоногт чамгүй олон асуудал тулгарах нь ээ. Хэрвээ та ганцаараа шийдэж чадахгүй бол найз нөхдөөсөө тусламж авахыг зөвлөе. Ялангуяа Охин болон Үхрийн ордны найз нөхөд танд ихээр тусалж чадна. Та хэт олон зүйлд цалгардсанаас болж бүгдийг нь амжуулж чадахгүй байх магадлалтай. Түүнчлэн энэ долоо хоногт танд нийгмийн сайн сайхны тулд хийх ажлын санаа төрөх магадлалтай бөгөөд мөн л хамтрагчдаа хэрхэн сонгохоос ирээдүйд олдох амжилт гээд бүх зүйл хамаарах болно.

Үхэр

Долоо хоногийн эхний өдрүүдэд хийж буй ажилдаа анхаарлаа хандуулаарай. Ялангуяа илүү чухал ажлаа хамгийн түрүүлж хийвэл зохистой. Ингэж чадвал санхүүгийн бэрхшээл хэсэгтээ тулгарахгүй. Дотны хүмүүстэйгээ үл ойлголцож магадгүй учраас аливаа асуудалд аль болох тайван хандаж, бусдын бодлыг хүндэтгэ. Мөн үл ойлголцол үүсвэл зөрүүд зангаа хойш тавиарай. Онцын шаардлагагүй бол гадуур дэмий хэсэх хэрэггүй. Гэмтэж бэртэхээс сэрэмжлээрэй.

Ихэр

Энэ онд багтааж хийхийг хүсдэг зүйл байгаа бол энэ долоо хоногт эхлэх нь хамгийн тохиромжтой. Гэхдээ саад бэрхшээл тохиолдох өндөр магадлалтай учраас бэлэн байх хэрэгтэй. Түүнчлэн азгүйдэл болон бусад хувийн асуудалтай нуур тулгарвал бууж өгөлгүй, бүхнийг ахиад шинээр эхлэх урам зоригтой байгаарай. Хийхийг хүсэж буй ажлуудаа сайтар төлөвлөж чадвал амжилт таны талд байх болно.

Мэлхий

Өмнөх хоногуудад тохиолдсон бүтэлгүйтэл, сэтгэл гутралыг мартаад бүхнийг шинээр эхлэх боломж таныг хүлээж байна. Тиймээс оюун ухаанаасаа муу дурсамжуудаа авч хаяад шинээр бодож, төлөвлөж эхлээрэй. Дотны хүмүүстэйгээ харьцах харьцаанд асуудал тулгарвал аль болох нөхцөл байдлыг тооцоолж, нөгөө хүнийхээ бодлыг сонсохыг эрхэмлэ. Уран бүтээл туурвих, гүн ухаан судлах, оюуны эрэл хайгуул хийхэд тохиромжтой. Эрүүл мэндийн байдал сайн байна.

Арслан

Уг долоо хоногт та олон төрлийн асуудалтай нүүр тулгарахдаа бэлэн байгаарай. Олон асуудал тулгарвал юуг буруу хийснээ өнгөрснөөс хайх бус зүгээр л ирээдүй рүү харахыг зөвлөе. Ирээдүйдээ анхаарч ирэх ондоо юу хийх, хэн болох гэх зэргээ тодорхой болгох боломж байна. Магадгүй хүмүүс таныг төдийлөн ойлгохгүй байж болох ч энэ нь танд өөрийн зүрх сэтгэлээ дагахад туслах болно. Саад бэрхшээл таныг улам л хүчирхэгжүүлнэ гэдгийг санаарай.

Охин

Та энэ долоо хоногийн туршид эрч хүчээр дүүрэн байна. Хийхээр эхлүүлсэн, хийх гэж байгаа гээд бүх ажлаа амжуулж чадна. Ингэхдээ аль бодох өөрийгөө ядраахгүй байхыг хичээгээрэй. Хийх ажлуудаа шаардлагатай, шаардлагагүй гэж ангилах нь зүйтэй. Түүнчлэн гэр бүл, найз нөхдөдөө ч боломжоороо их цаг гаргаж, ирээдүйд хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж, бүх зүйлээ эмх цэгцтэй байлгаж чадвал таныг гайхалтай өдрүүд хүлээж байна.

Жинлүүр

Ажил хэргийн хүрээнд бус хувь хүн гэдэг утгаараа хөгжих цаг одоо л ирж байна. Бусдад гаргадаг цагаасаа илүүг өөртөө зарцуулж чадвал өөрийгөө олоход улам ойртох болно. Мөн бусдын санаа бодлыг сонсох чухал ч өөрийгөө сонсох нь илүү чухал гэдгийг санаарай. Энэ долоо хоногт харьцдаг хүмүүсээ шалгаж, хэн нь ямар ч тохиолдолд тантай цуг байх вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Хэрэв танд төдийлөн анхаарал хандуулдаггүй хүн байвал холбоогоо таслахаас бүү ай.

Хилэнц

Ганц бие хилэнцүүд хүсэн, хүлээж байсан нэгэнтэйгээ уулзах өдөр улам л ойртсоор байна. Бүр энэ долоо хоногт ч таарахыг үгүйсгэхгүй. Тиймээс өөрийн зүрх сэтгэлээ сайн сонсоорой. Хэрэв танд маш сайхан бизнесийн санаа байгаа бол ажил хэрэг болгоход буруудахгүй. Өнөөдрийн тарьсан бяцхан үр ирээдүйд маш том амжилт дагуулах өндөр магадлалтай. Биед зовиур шаналгаагүй ч тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. Салхинд гарч, сэтгэлээ сэргээж, тархиа шинэ эрч хүчээр цэнэглээрэй.

Нум

Хуучны дурсамж сэргэж таныг сэтгэл санааг үймүүлэх, бүтээмж багасгах магадлалтай байна. Ажил төрөл, эргэн тойрныхондоо анхаарахаас илүүтэйгээр өөртөө цаг гаргаарай. Ингэж чадвал та өөрийнхөө талаар илүү их зүйлийг олж мэдэх ба энэ нь ирээдүйн амжилтад маш ихээр нөлөөлнө. Хэрүүл маргааныг удаан үргэлжлүүлэхгүйн тулд зарим үед дуугүй өнгөрч сур. Хосууд нэгэндээ халамжтай байх хэрэгтэй.

Матар

Шинэ найзуудтай болж, танилын хүрээгээ тэлэх цаг иржээ. Шинэ хүмүүстэй уулзахын хэрээр та одоогийн найзууддаа дүгнэлт хийж жинхэнэ найз, хуурамч найз хоёрыг ялгаж чадвал таныг гайхалтай олон гэнэтийн бэлэг хүлээж байна. Энэ долоо хоногт амжуулах ажил олон гарах боловч та бүгдийг нь хийж чадах болно. Гэхдээ тэр чигтээ бэрхшээл тулгарахгүй гэж дүгнэж болохгүй, аливаад бэлтгэлтэй байх нь чухал.

Хумх

Энэ долоо хоногт төлөвлөгдөөгүй олон зүйл болох учраас уян хатан байхыг хичээгээрэй. Мөн шийдвэр гаргахдаа хурдтай байж, тохиолдож байгаа зүйлсийг зовлон бус аз жаргалтай үеийн эхлэл хэмээн хүлээн авах хэрэгтэй. Товчхондоо бол сайн, муу гээд бүх зүйлсээс өөрт ашигтай талыг нь харж чадвал та шинээр маш олон зүйлс сурна. Мах, махан бүтээгдэхүүнээс татгалзаж, сүү, цагаан идээ түлхүү хэрэглэх шаардлагатай.

Загас

Тулгамдаад байгаа асуудлын шийдлийг долоо хоногийн эхээр олж чадна. Ажлын талбартаа хичээхийн зэрэгцээ өөрийгөө сонсож дотоод хүнээ хөгжүүлэх шаардлага гарна. Иймд аливаа шинэ зүйл, хэцүү ажлуудад бэлэн байх хэрэгтэй, ингэж чадвал долоо хоногийн сүүлээр танд томоохон гэнэтийн бэлэг ирэх болно.Хүнд нөхцөл байдлаас гарахад үнэнч найз эсвэл хамтрагч тань туслна. Архаг ядаргааны улмаас эрүүл мэнд доройтож болохыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж