Вакцин ба үр дүн | News.MN

Вакцин ба үр дүн

Вакцин ба үр дүн

Цар тахлын айдас улс орнуудыг нөмөрч, ард иргэд хөл хорионд орж, ажилгүйдэл өдөр өдрөөр нэмэгдэж, сургууль цэцэрлэгүүд хаагдаж, бизнес эрхлэх боломжгүй болж, эдийн засаг асар ихээр хямарч байгаа энэ үед вакцин гэдэг хонгилын үзүүр дэх гэрэл гэлтэй. Дэлхий даяар бүх л хүмүүс олон улсын бүтээсэн вакцинуудыг сонирхож, үр дүн, үнэ зэргийг нь харьцуулан үзэж, аль болох түргэн вакцинжуулалтад хамрагдахын мөрөөс болон байна.

Хоёрхон долоо хоногийн өмнө л гэхэд дэлхий дээр аль нэг засгийн газраас албан ёсоор зөвшөөрөл авсан нэг ч вакцин үгүй байлаа. Гэтэл хамгийн түрүүнд Нэгдсэн Вант улс салхийг хагалан Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакцинд албан ёсоор зөвшөөрөл өгч, ард иргэдээ вакцинжуулж эхэлснээс хойш өдгөө нэлээд хэдэн орон тус жишгийг дагаж ард иргэдээ дархлаажуулж эхэлсэн байна.

Түүнээс гадна өөр олон вакцин ч үр дүнгээ нотолж, засгийн газруудаас зөвшөөрөл хүсч, эхнээсээ батлагдсаар байна. Ийнхүү олон оронд вакцинжуулалт албан ёсоор эхэлсэн нь хүн төрөлхтний цар тахалтай хийх тэмцэлд маш том дэм болох туйлын сайхан мэдээ билээ.

Гэвч зарим баян орнууд хүн амынхаа тооноос хэд дахин илүү вакцин худалдан авч нөөцөлж байгаагаас болоод зарим буурай орнууд нэг, хоёр жилдээ вакцины бараа харах аргагүй болж байгаад мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандаж байгаа билээ.

УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛС

Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын засгийн газар энэ сарын 2-нд буюу хамгийн түрүүнд Pfizer/BioNTech компанийн бүтээсэн мРНХ технологи бүхий вакцинд албан ёсоор яаралтай тусламжийн зөвшөөрөл олгосон билээ. Улмаар энэ сарын 8-нд Лондон эхний тунгуудаа хүлээн авч, хамгийн өндөр эрсдэлтэй буюу өндөр настай хүмүүстээ тарьж эхэлсэн. Их Британи Pfizer/BioNTech компанийн вакцинаас нийт 40 сая тун худалдан авсан байна. Энэ нь нийт 20 сая хүн буюу нийт хүн амын 29 хувьд хүрэлцэх аж. Мөн зөвхөн Pfizer/BioNTech компанийн вакцинаас гадна бусад вакцин бүтээгчдээс их хэмжээний вакцин импортлохоор хэлэлцэж байгаа гэнэ. Pfizer/BioNTech компани вакцинаа 95 хувийн үр дүнтэй хэмээн зарласан бөгөөд нэг тун нь 40 ам.долларын үнэтэй юм. Гэвч тус вакциныг -70 хэмд хадгалах ёстой нь тээвэрлэхэд амаргүй болгож буй гол сул тал билээ.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС

Лондон мэдэгдэл хийсэн даруйд буюу маргааш нь ОХУ-ын эрх баригчид эрүүл мэндийн салбарын удирдагчдадаа тушаал өгч, өөрсдийн Гамэлея хүрээлэнгийн бүтээсэн Спутник V вакциныг бүх нийтэд тарьж эхлүүлсэн байна. Спутник V вакцин уламжлалт аргаар бүтээгдсэн бөгөөд 91.4 хувийн үр дүнтэй аж. Мөн өөрсдийнх нь мэдээлснээр ОХУ вакциндаа хамгийн хямд буюу тун бүрд 10 ам.долларын үнэ санал болгож байгаа юм. Түүнээс гадна уламжлалт аргаар бүтээгдсэн тул тус вакциныг энгийн хөргөгчинд хадгалж, тээвэрлэж болох гэнэ.

АРГЕНТИН

Аргентины Ерөнхийлөгч Алберто Фернандезийн зарласнаар тэд ОХУ-тай гэрээ байгуулан Спутник V вакцин их хэмжээгээр худалдан авахаар болжээ. Тэрбээр “Бид Оросын Холбооны Улсын сантай гэрээ байгуулж, ард иргэддээ зориулан Спутник V вакцин худалдан авахаар боллоо” хэмээн ярьжээ. Түүний мэдээлж байгаагаар Аргентин 2021 оны хоёрдугаар сар гэхэд 10 сая хүн вакцинжуулсан байх зорилго тавьсан аж.

ИРАН

Блумберг агентлагийн мэдээлснээр Иран вакцин авах замд тулгарсан зарим саадыг амжилттай давсны эцэст тун удахгүй эхний вакцинуудаа хүлээн авна хэмээжээ. Ираны эрүүл мэндийн сайд Саийд Намакигийн хэлснээр АНУ-ын тавьсан хориг арга хэмжээнүүд Ираныг вакцин худалдан авахад, гадаад оронд мөнгө шилжүүлэхэд маш их саад болсон аж. Хэдий тийм ч иранчууд аргыг нь олж, тун удахгүй вакцинжуулалтаа эхлүүлэхээр болсон гэнэ. Гэхдээ Намаки чухам аль компанитай гэрээ байгуулж, ямар вакцин худалдаж авснаа, тус вакцин нь баталгаажсан эсэх талаар мэдээлэл өгөөгүй юм.

ИЗРАИЛ

Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаас харвал Израил аль хэдийн Pfizer/BioNTech компаниас эхний ээлжийн вакцинуудаа хүлээн авсан бөгөөд тун удахгүй ард иргэдээ вакцинжуулж эхлэх гэнэ.

АНУ

АНУ-ын хүнс, эмийн удирдах газар төлөвлөснөөсөө бага зэрэг хожимдож буюу энэ сарын 11-нд хуралдаж, Pfizer/BioNTech компанийн бүтээсэн цар тахлын эсрэг вакцинд зөвшөөрөл олгосон билээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт орон даяар вакцинжуулалтыг эхлүүлж, эхний ээлжинд хамгийн эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг хамруулж эхэлсэн байна. Иргэд болон вакцин бүтээгчид хүнс, эмийн удирдах газраас яаралтай вакцинд зөвшөөрөл олгохыг шаардсан бөгөөд Цагаан ордны зүгээс ч Pfizer-ийн вакцинд энэ сарын 11-нд багтаан зөвшөөрөл олгохгүй бол дарга Стивен Ханыг огцруулна гэх дарамт үзүүлсэн билээ. Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хүнс, эмийн удирдах газар дахин хуралдаж Moderna компанийн бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгожээ. Ингэснээр Pfizer/BioNTech компанийн бэлэн байгаа зургаан сая тун дээр Moderna компанийн 5,9 сая тун нэмэгдэж, 5,95 сая хүн вакцинжуулалтад хамрагдах бүрэн боломжтой болж байна. Засгийн газрын хэрэгжүүлж буй ард түмнийг вакцинжуулах “Operation Warp Speed” хөтөлбөрийн ерөнхий зөвлөх Монсеф Слауй 2021 оны гуравдугаар сарын сүүлээр нийт 100 сая хүн вакцинжуулсан байх болно хэмээн мэдээлсэн аж. Moderna компанийн бүтээсэн вакцин Pfizer/BioNTech компанийн вакцинтай ижил мРНХ технологиор үйлчилдэг ч -20 хэмд хадгалж болдгоороо давуу талтай бөгөөд нэг тун нь 33 ам.доллар аж.

КАНАД

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн хэлснээр тусгай хөлдөөгчинд савласан Pfizer/BioNTech вакцины эхний тунгууд зорьсон газартаа иржээ. Гэхдээ тэрбээр канадчуудыг маскаа үргэлжлүүлэн зүүж, олон хүн цугларсан газраас зайлсхийж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахисаар байхыг уриалсан байна. Саяхан тус улсын Засгийн газар Pfizer/BioNTech компанитай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулж, энэ сардаа багтааж дахин 249 мянган тун вакцин хүргүүлж авахаар болжээ.

БАХРЕЙН

Бахрейнд өнгөрсөн долоо хоногт Хятадын Синофарм вакцины 7700 гаруй сайн дурынхны оролцсон эцсийн шатны туршилт амжилттай болсон тул засгийн газраас зөвшөөрөл олгожээ. Гэхдээ үүнээс өмнө Бахрейн халдвартай өвчтөнүүдтэй тулж ажиллаж байсан эмч, сувилагч нартаа яаралтай тусламжийн хөтөлбөрийн дагуу Синофармын вакциныг тарьсан байжээ.

КУВЕЙТ

Бахрейнтай хөрш зэргэлдээ Кувейт улс Pfizer/BioNTech компанийн вакцинд зөвшөөрөл олгожээ. Өнгөрсөн долоо хоногт Кувейтийн төрийн мэдлийн KUNA мэдээллийн агентлаг тус улсын эрүүл мэндийн яам иргэддээ зориулан хэрвээ вакцин тариулахыг хүсвэл урьдчилан бүртгүүлэх вэб сайт ашиглалтад оруулсныг мэдээлжээ.

САУДЫН АРАБ

Саудын Арабын Аль-Эхбария телевизийн мэдээлснээр засгийн газар өнгөрсөн долоо хоногт Pfizer/BioNTech компанийн вакцинд зөвшөөрөл олгосон бөгөөд ард иргэд тун удахгүй үнэгүй вакцинжуулалтад хамрагдах боломжтой болсон гэнэ. Саудын Арабын Нийгмийн эрүүл мэндийн яамны орлогч сайд, доктор Хани Жохдарын хэлснээр вакцинжуулалт он дуусахаас өмнө эхлэх гэнэ.

ИНДОНЕЗ

Индонезийн засгийн газар Хятадын эм үйлдвэрлэгч Синовак Биотех компанийн бүтээсэн вакцинаас 1.2 сая тун худалдан авсан бөгөөд эхний ээлжийн тунгуудаа энэ сарын 6-нд хүлээн авсан гэв.

ПАКИСТАН

Пакистан улс Covid-19-ийн эсрэг Хятадын вакциныг ашиглах магадлал өндөр байна. Eurasian Times-ийн мэдээлснээр Пакистаны Ерөнхий сайд Имран Ханы эрүүл мэндийн зөвлөх Др Файсал Султан "Бид нэг вакцинд давуу эрх олгож байсан нь буруу хандлага байсан. Пакистан бол 200 сая гаруй хүн амтай. Ард иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэхийн тулд бидэнд нэгээс илүү төрлийн вакцин хэрэгтэй болно" гэжээ. Улмаар Пакистан улс вакцин худалдан авахад зориулах хөрөнгөө 150 сая ам.доллараас 250 сая ам.доллар болгон нэмэгдүүлжээ.

СИНГАПУР

Сингапурын засгийн газар Pfizer/BioNTech-ийн цар тахлын эсрэг вакциныг баталж, эхний тарилгыг арванхоёрдугаар сарын эцэс гэхэд эхлүүлэхээр төлөвлөж байна гэж Ерөнхий сайд Ли Сянь Лүүн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв. 5.7 сая хүн амтай тэдний хувьд 2021 оны III улиралд багтаан хүн бүрт үнэгүй тарих хангалттай хэмжээний вакцинтай болно гэх төлөвлөгөө бий гэнэ.

ЯПОН

Asia Nikkei-ийн мэдээлснээр Япон улс долдугаар сард Pfizer/BioNTech компаниудтай 120 сая тун вакцин худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд түүнээс хойш бүх нийтийг вакцинжуулах төлөвлөгөөгөө нарийвчлан бэлдэж байгаа гэнэ. Долдугаар сард Токио хотод зуны олимп зохион байгуулагдах тул түүнээс өмнө амжиж Япон улс 125 сая хүн амаа вакцинжуулах асуудал тулгамдаад буй. Харин Pfizer/BioNTech компани 2021 оны эхний хагаст багтаан Японд вакцин хүргэхээр төлөвлөж байна. Япон улс мөн 120 сая тун AstraZeneca вакцин, 50 сая Moderna вакцин захиалжээ.

БУСАД УЛС ОРНУУД

Дээрхээс гадна Энэтхэг, Австрали, Этиоп болон Европын орнууд тун удахгүй вакцинжуулалтаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа билээ.

Эх сурвалж: CNN.COM, BBC.COM, GUARDIAN, REUTERS, TIMESNOWNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

болор 2020-12-21 88.125.80.192

монгол вакцинаа зараачээ

Avatar

Зочин 2020-12-21 103.80.210.183

манай адууны мах хөмүүл таана гээд байгаль дээрх хүчтэй вирус эсэргүүуцэгчүүд байна. иргэддээ тэгш хувааж хүртээ. сүсэглэн хүртвэл эдгэрнээ

Avatar

Зочин 2020-12-21 192.82.76.176

Энгийн математик шүү дээ, эргэцүүлээч. Хамгийн сайн үр дүн үзүүлж байгаа нь л 95% тай. Тэгэхлээр 100 хүнээс 95 нь тус нөлөөг нь хүртэж 5н хүн өвчилж хорлогдож үхэх эрсдэлтэй, гэсэн үг. Монголын 3 сая иргэн вакцинд хамрагдаад 150 000 хүн албаар, хуулиар, хүчиндүүлээд корона тусч үхнэ, гэсэн тооцоо харагдахгүй байна уу. Гэтэл өнөөдөр хичнээн хүн халдвар авсан, хичнээн нь эдгэж босож байгаа, хичнээн нь коронагаас болж үхлийн ирмэгт ирсэн. Бусад өвчлөлтэй зүйрлэшгүй өчүүхэн.

Avatar

Зочин 2020-12-21 192.82.76.176

Харин вакцин баталгаатай 150 000 хүнийг үхлийн ирмэгт аваачна. Тэгээд энэ вакцинжуулалтыг жилийн дараа, эсвэл бүр 6н сарын дараа дахиад л хийлгэх шаардлагатай болвол яах вэ? Нөгөө вирус нь хувьсаад л байгаа. Шинэ коронад шинэ вакцин шаардлагатай болно. Вакцинжуулалт болгоноор хүн амынхаа 5%-ийг цаазлаад байгаа хэрэг болох биш үү? Энэ бол аймаглан устгалт, бидний эсрэг дайн, бидний эсрэг довтолгоо түрэмгийлэл… гэж харагдахгүй байна уу?

Avatar

Mangart 2020-12-21 74.105.51.49

Hen chamaig tooj dovtoljiina

Avatar

Зочин 2020-12-21 208.38.3.34

chi ter 150000 hunii neg n baih shig baina.

Avatar

Зочин 2020-12-21 146.115.161.230

Би бол 5% дархлаа тогтохгүй гэж ойлгож байгаашт

Avatar

Paвcaл 2020-12-21 172.56.42.216

Ийм тархитай хүн комент бичихгүй ээ. 5 хувьд дархлаа тогтохгүй байна гэсэн үг. Хүн амын 60 хувьд дархлаа тогтоход халдварт өвчний хүрээ хумигддаг юм. Тэгээд ч вирусыг тариад байгаа биш. Вирус бол гадуураа уургийн бүрхүүлтэй. Түүгээрээ дамжиж хүнд нэвтэрдэг. Вакцин бол зөвхөн тэр уургийн бүрхүүлийн дуураймал гэж ойлго. Түүнийг хүндархлаа таньдаг байх ёстой. Хялбараар хэлэхэд вирус нь уурган бүрхүүл дотроо өөрийгөө хувилах юм нь байдаг, вакцинд уурган бүрхүүл дотроо хоосон.

Avatar

Paвcaл 2020-12-21 172.56.42.216

Ганц сонирхож байгаа юм нь хэр удаан дархлаа тогтоодог юм бол? Жил бүр тариулах бол ядарсан эдийн засаг будаа.

Avatar

Мом 2020-12-21 150.129.142.177

6 сар хүртэл хүлээсэн нь дээр тэр үед эдгээр вакцины муу үр дагавар ил болно тэр үед аль сайныг нь авсан нь дээр

Avatar

Зочин 2020-12-21 192.82.77.24

battulga ah shuuh prokrooroo dalailgaj orosoos vaktsin avah shiidver garguulah heregtei. 1-2 sariin dotor 4 saya vaktsin avahaar putin ahtai yaria.

Avatar

Zuv 2020-12-21 74.105.51.49

Hurgenii hereg odoo l garga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж