Covid-ын хөнгөлөлтүүд монголчууд нийгэмших шаардлагатайг харуулав | News.MN

Covid-ын хөнгөлөлтүүд монголчууд нийгэмших шаардлагатайг харуулав

РЕДАКЦИЙН ЗУРВАС - COVID-19

Covid-ын хөнгөлөлтүүд монголчууд нийгэмших шаардлагатайг харуулав

Covid-ын хөнгөлөлтүүд монголчууд нийгэмших шаардлагатайг харуулав

Covid-19-ийн дотоодын халдвар бүртгэгдсэн арваннэгдүгээр сарын 11-нээс хойш халдварыг хумих талаар Засгийн газар боломжтой бүхий л арга хэмжээг авч байгаа ч шинэ голомтууд үүссээр байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд нийслэлийн Баянзүрх дүүргийн эмнэлгийн нэг блокоос үүссэн халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж өчигдрийн байдлаар 32-т хүрээд байна.

Дотоодын халдварын голомт нэмэгдэх тусам хөл хорионы хязгаарлалтыг сулруулах, цуцлах боломж улам хумигдаж, Улаанбаатар хот цар тахлын өмнөх хэвийн амьдрал руу буцах аргагүй болж байгаа юм. Бизнесийн бүхий л орчин хумигдаж, иргэдийн орлого огцом буурч байгаа учраас Засгийн газраас иргэдийн амьжиргаа, ААН-үүдийн хэвийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилгоор цахилгаан, дулааны хэрэглээний төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулах зохицуулалт хийгээд найм хонож байна. Үнэгүй болсон сургаар эрчим хүчний хэрэглээ төсөөлж байгаагүйгээр нэмэгдэж эрчим хүчний салбарт ачаалал үүсгэлээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цахилгаан, дулааны үнийг тэглэх шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр эрчим хүчний системд доголдол үүсэх магадлалтайг хэлж байсан ч бодит байдал дээр түүний тооцоолсноос хэрэглээ 2-3 дахин нэмэгдсэнийг хэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд хэт хэрэглээ жаахан буурсан ч ачаалал өндөр хэвээр байгаа юм.

Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн 2019 онд Монгол улс 6,900.4 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж, 6,846.4 сая кВТ-ыг нь хэрэглэжээ. Үүнээс өрх, орон сууц, нийтийн аж ахуйн хэрэглээ 1,641.9 сая кВт байжээ.

Засгийн газрын шийдвэрлэсэн төлбөрийн чөлөөлөлтөд эрчим хүч, дулаан хэрэглэх гэрээтэй 738 мянган хэрэглэгчийн 728 мянга нь хамрагдаж, ердөө хоёр хувь нь чөлөөлөлтөөс ангид үлдэж байгааг Эрчим хүчний яам мэдээлсэн. Энэхүү чөлөөлөлтөд бүх өрх буюу 900 мянган өрх хамрагдаж байна. Энэ хөнгөлөлт ирэх 2021 оны долдугаар сарын 1 хүртэл үйлчлэх юм.

Эрчим хүчний дундаж хэрэглээ өвлийн улиралд 1,110 МВт орчим байдаг. Энэ 2020 оны нэгдүгээр сард эрчим хүчний хэрэглээ оргил ачааллын үедээ 1,117 МВт-д хүрсэн дээд хүчин чадал байлаа хэмээн тухайн үедээ салбарын тэмдэглэж байсан бол сая Засгийн газрын шийдвэрийн дараах өдрүүдэд 50 орчим МВт-аар нэмэгдж 1,215 МВт хүрснийг “Диспетчерийн үндэсний төв” мэдээлсэн. Энэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 105МВт-аар өссөн үзүүлэлт юм. Өөрийн халааснаас төлөхгүй юм чинь гэсэн хоноцын сэтгэлээр хандах юм бол эдийн засгийн гол тулгуур болсон эрчим хүчний системийг бүхэлд нь татан унагаж, цахилгааны үнийн хэдэн төгрөгийг хэмнэхээсээ илүүтэй хор хохиролтой байж, өмнөх зууны үе рүүгээ очих аюул бодитой нүүрлэсэн. Аргагүйн эрхэнд түр журам гарган мөрдүүлэхээр боллоо.

Түр журмаар тухайн хэрэглэгчийн чөлөөлөлтөөс өмнөх хэрэглээний дунджаар баримжаалан чөлөөлж, илүү гарсан хэрэглээг тухайн хэрэглэгчээр төлүүлэхээр болж байна. Энэхүү түр журам гаргаснаар гэр хороолол, орон сууцны айл өрхийн хэрэглээ 10-15 мВт-аар, ААН, байгууллагын хэрэглээ 50-70 МВт-аар буурлаа.

Ер нь энэ цар тахлын үед иргэдээ бодсон төрийн шийдвэр болгон шахуу иргэдийн дорой ухамсрын түвшинд очин гажуудаж байна. Насанд хүрсэн хүн болгон нь шахуу дээд сургуулийн диплом өвөртөлсөн монголчуудад эх оронч байхыг уриалахаас илүүтэй, нийгэмших дадал суулгах цар хүрээтэй кампанит ажил хэрэгтэй болжээ. Өөрийнх үйлдэл бүхэн нийгмийн бусад иргэдийн үйл хөдлөлтэй шууд холбоотой болсныг ойлгуулах цаг ирж. Ганцаараа бүх гэрлээ асаагаад, халаагуур залгаад, амьдардаггүй хувийн орон сууцаа халаагаад, гадаа өнжүүлсэн машинаа халаагаад, нохойн дингээ халаагаад авах нь таашаал нь нэг өдрийнх байж, харин маргааш нь юугаа ч халааж чадахааргүй таг харанхуйд амьдрах аюултайг ойлгуулах хэрэгтэй болжээ. Цахилгаангүй бол нийгмийн бүхий л амьдрал таг суух орчинд бид амьдарч байна. Тэгээд ч үнэгүй болгоогүй, хүнд хэцүү үед чинь дэм болж үнэгүй хэрэглүүлж, таны хэрэглэсэн цахилгааны үнийг “Эрдэнэт” үйлдвэр өмнөөс чинь төлөх юм. “Эрдэнэт” үйлдвэр та, бидний цахилгааны төлбөрт 650 орчим тэрбум төгрөгийг улсад төлөх юм.

Засгийн газрын төлбөрийн чөлөөлөлтийн шийдвэрээс үүдэн эрчим хүчний салбарын талаар иргэд илүү мэдээлэл, ойлголт авч байгаа нь сайн тал бөгөөд энэ үеийг далимдуулан энэхүү тулгуур салбарыг цаашдын хөгжлийг түргэтгэх боломжуудаа хэрэгжүүлэх, иргэдэд зөв зохистой мэдээлэл өгөхөд таатай үе ирж байна. Эдийн засгийн хөгжлөө дагаад хэрэглээ нь улам нэмэгдэж буй эрчим хүч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатайг мэдсээр байж өнөөг хүрсэний горыг энэ өдрүүдэд мэдэрч байна. Шинэ цахилгаан станцууд барих ажил цаасан дээр байсаар даруй 10 гаруй жил болж байна. Гэтэл цахилгаан, дулааны хэрэглээ сүүлийн жилүүдэд 6-8 хувиар тогтмол өсч байгаа. Монголчууд бидний үйлдвэрлэж буй эрчим хүчний үйлдвэрлэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй, хойд хөрш Оросоос импортолдог. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1,334.4 МВт бөгөөд үүний 18 хувь буюу 240.4 МВт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр юм.

Эрчим хүчний салбарт ч төмөр замын төсөл шиг замхарсан төслүүд бий. Тухайлбал, Чойр-Нялгын нүүрсний ордод түшиглэн 10800 МВт-ын том цахилгаан станц барих санамж бичигт БНХАУ, Монгол Улс 2009 онд гарын үсэг зурсан ч хэрэгжээгүй. Энэ төсөл хэрэгжсэн бол дотоодын хүчин чадлаас 8-9 дахин илүү хүчин чадал бүхий станц баригдаж, эрчим хүчээ экспортлон, таван тэрбум ам.долларын ДНБ үйлдвэрлэх боломжтой байсан. Мөн "ТЭЦ-5" станц барих төсөл мөн л цаасан дээр байсаар өнөөг хүрч байна. Улс орны эдийн засагт үр ашиг багатай тэнгэр баганадсан оффисын шилэн байшингууд, орон сууны хороолол барихад олдоод байдаг газар ТЭЦ-5 станцад олдохгүй, гурван ч удаа газрын байршил нь солигдож, хөрөнгө оруулагчид ч нь солигдсоор өнөөг хүрлээ.

Монгол Улс 2018 онд Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан. Уг хөтөлбөрт зааснаар Монгол Улс 2023 оноос цахилгаан импортлох асуудлыг зогсоож, эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангаж, нөөц чадлын эх үүсвэр бий болгох зорилт тавьсан. Энэ зорилтыг одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудаа өргөтгөх, мөн шинэ эх үүсвэрүүд барьж байгуулах гэсэн хоёр чиглэлээр гүйцэлдүүлэхээр төлөвлөж байгаа.

Бидний хэрэглэж байгаа цахилгааныг бид үйлдвэрлэсэн үнээс нь хямдаар хэрэглэж байгааг мэддэг хүн ховор байгаа бололтой. Өнөөдөр дэлгүүрт борлуулж байгаа бараа болгон үйлдвэрлэсэн үнээсээ илүү үнэтэй борлуулагдаж байгаа бол харин цахилгаан эрчим хүчний хувьд эсрэгээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын энгийн тоолууртай хэрэглэгч 150 кВт.ц хүртэлх хэрэглээний 1 кВт.ц цахилгааныг 134 төгрөг 28 мөнгө буюу бодит өртгөөс нь 33 хувиар доогуур үнээр, 151 кВт.ц-аас дээших хэрэглээг 154 төгрөг 08 мөнгө буюу бодит өртгөөс 16 хувиар доогуур үнээр төлж байна. Харин хоёр тарифт тоолууртай гэр хорооллын хэрэглэгч шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлж байгаа. Энэ нь өглөөний 06.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл 140 төгрөг 18 мөнгөөр буюу бодит өртгөөс 27 хувиар доогуур үнээр, оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл 112 төгрөг 98 мөнгөөр буюу бодит өртгөөс 58 хувиар доогуур үнээр цахилгаан эрчим хүчийг түгээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-12-21 202.131.243.186

эрх мэдэлтэнгүүд энэ улс орондоо хувийх ч бай улсых ч цахилгаан станц барьж байгуулаачээ ирээдүйд энэ улс орон чин яахын бэ

Avatar

Зочин 2020-12-21 66.181.186.120

Нүхтэд дан айлын байрууд байдаггүй шүү дээв Нүхт, Корпорэйт, Ж-хотел гээд "
гурвын гурван зочид буудал цахилгаанаар халдаг ба урд нь хүн захиалга өгөөд орох бол халаадаг байсан бол одоо үнэ тэглэсэнээс хойш хүнтэй хүнгүй бүх өрөөгөө халааж байна. Үүнийг нүхтэд амьдагдаг манаач сахиулаас эхлээд жирийн хүмүүсийн хэрэглээтэй бүү хольж ойлгооч.

Avatar

улсын хулгайч нарт,хувийн луйварчин нарт 2020-12-21 64.119.25.176

цахгаан,дулааны үнийг хүссэн,хүсээгүй 7сараас хойш нэмээд өгчихнө.дараа ни бензины үнэ шигээ зах зээлийн үнээр цахгаан,дулаанаа аваарай.тэгээд дараа ни нэмэх болгонд хошуугаа цорвойлгоод олон юм хуцахаа мэдэж бгаа биз.хувид шилжсэн,улсад байсан ялгаа үгүй болсон.эрдэнэтийн жишээ та нарт хэлээд бгаа,харуулаад бгаа51%хэн яаж тоглож бна49%яааж алалцаж чи би дээ хүрч бна.мэдээж алин алин цөөн тооны этгээдүүдийн мэдэлд,ард түмэн юу ч хэлж чадахгүй.үр өгөөж ни улсын хулгай нарт,хувийн луйварчин н

Avatar

Зочин 2020-12-21 103.80.210.183

угтаа бол нийгэмшсэн байсныг хүний эрх америк шиг бол гэж хошгируулсан хүзүүгүй тарваганы балаг шүү дээ. хүүчны хүн гэдэг үг байдаг даа. ном сонин эргүүлж уншдаг хүмүүс бүгд мэднэ дээ.

Avatar

Балайрал 2020-12-21 202.126.89.28

Үхэрнүүд хэзээ нийгэмшиж байсан юм бэ санадаггүй мөөрөлдөөд мөргөлдөөд хялайж харалцаад үзэн ядалцаад л дуусна

Avatar

Зочин 2020-12-21 66.181.190.118

Монголд яагаад цахилгааны өртөг өндөр байна гэвэл цахилгаан станцууд, эрчим хүчний салбар нь улсын мэдэлд байгаа юм. Манайд 1 цахилгаан станц ажилуулахад өчнөөн мянган хүн ажилладаг байхад бусад улсад хэдхэн хүн ажилладаг. Улсын мэдэлд байгаа болохоор зардлаа хэмнэх, үр ашигтай ажилуулах талаар бодох ч үгүй, баахан хүн ажилуулна, бараа шахах гэх мэтээр зардал нь тэнгэр шиг болно доо

Avatar

Зочин 2020-12-21 202.21.108.15

Буруу бодож байна шүү. Улсын мэдлийн биш нар, салхины эрчим хүчний үнэ 238-477 төгрөг байгаа. Харин улсын мэдлийн нүүрсний цахилгаан станцын үнэ дунджаар 1квт.ц тутамдаа 155 төгрөг байна. Айл өрхүүд 98 төгрөг төлдөг. Харин хувьд шилжвэл дор хаяж 2 дахин нэмэгдэхээр байгаа.

Avatar

Зочин 2020-12-21 103.26.194.55

Strategiin mash chuhal salbaruud hezee ch huvid ochihgui ee b** gorid! Urd ni luivarchid huvichlah nereer ard tumnii ochnoon horongiig unegui huvidaa avch ergeed ard tumen gants ulaan tsaasnii nemergui bugdiig ni oorsdiinhoo tsadah hanadaggui shunaldaa zoriulj suuna. Tord baigaa hun durstnuudiin ehnii ajil ni tedniigee butsaaj avah!

Avatar

Зочин 2020-12-21 66.181.181.220

Erchim huchnii uniig chuluuluh n ene salbariig hugjuuleh gants arga yumdaa. Ter tsagt sergeegdeh erchim huchnii hoinoos hoshuurtsgaah bolno.

Avatar

Зочин 2020-12-21 66.181.161.11

Манайх G хороололд сардаа бараг л тогтмол 45 мян төг цахилгаандаа төлдөг. Хэрэвээ манайд 7 сарын цахилгааны чинь үнэ гээд 315 мян төг өгчихсөн бол 200 мянгад багатаах гээд хамаг хэмнэлтээ хийнэ дээ. Төрд байгаа хүмүүс үнэгүй байлгах нь зөв гэж тооцоод л энэ байхдаа.

Avatar

Зоч 2020-12-21 66.181.161.100

Нийгэмших асуудлыг ярихаасаа өмнө хүмүүс яаж амьдарч байгааг сайн харж бодолцох хэрэгтэй. Нийслэлийн хүн амын далан хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Тэднийг дэд бүтцээр нь хангаад өгвөл дээрх асуудал яригдахгүй шүү дээ. Цахилгаан дулааны нэгдсэн системд холбох асуудлаа бүрэн шуурхайлбал дээрх асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой.

Avatar

Зочин 2020-12-21 103.80.210.183

техникийн боломж байгалийн хууль гэж нэг байдаг юм. эрх мэдэлтэнгүүд нэрээ гаргах гэж шийдчихдэг асуудал биш.

Avatar

Нийгэмших дээ ч биш 2020-12-21 202.179.24.9

Зүгэр л иргэддээ ижил тэнцүү хөнгөлөлт үзүүлэх байсан юм. Заримд нь их, заримд нь бага гэдэг бол нээх шударга зүйл мөн үү. Анхнаасаа хэрэглэж байсныг нь үнэгүй болгоно гэхээр шударга биш байна гэж яриа гарах учраас бүгд үнэгүй гэж байгаад замбараагүй хэрэглээд эхэлхээр нь та нарын ухамсаргүйгээс боллоо хохьчинэ гээд өмнө хэрэглэж байснаар нь хөнгөлчихлөө. Нүхтийн баячууд 2 саяын, 7 буудлын Должин эмээ 30 мянэгын үнэгүй цахилгаан хэрэглэх болох нь. Ердөө л энэ.

Avatar

Зочин 2020-12-21 66.181.161.65

Za yaduu humuus ih tsahilgaan hereglehiig oilgood bgaa, getel Nomin Hurd Tavan bogd yaduudaa hotiin tuvd mash jijig gazar deer 20 davhar baishinguud urj bariad teriigee undur uneer zaraad bgaag oilgohgui bna, yaahav zaluuchuud yum medehgui orno, tegeed nil tugjree stress buugnurul uusch bna. Iteeduigee bodood 9-12 davhar baishing zogsooltoi bariad heden mod toiruulaax tarij boldogguin bhdaa. Hothonoo toiruulaad undur hashaa tatchihna, gaduur ni yun mod tarih hun alhah zaigui arai l tarhigui bnaa

Avatar

Зочин 2020-12-21 202.131.245.243

Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг үүрд таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.

Avatar

Энхбаяр 2020-12-21 202.9.46.47

ТИЙМ ШҮҮ
БАЙНГА САНУУЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Залруулга: 2020-12-21 202.131.245.243

Ардчиллын ачаар зэрлэгшсэн, харанхуй бүдүүлэг монголчууд нийгэмших шаардлагатайг харуулав.

Avatar

Зочин 2020-12-21 103.57.94.125

Хөл хориогоо чангаруул.

Avatar

Зочин 2020-12-21 192.82.69.86

Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих нэртэй дээрмийг зогсоох ёстой. хэдхэн тооны дээрэмчид хууль батлуулаад авчихсан байгаа юм даа!!!! Одоо тэд дуугүй авдгаа авч л байгаа байх

Avatar

Зочин 2020-12-21 202.126.90.16

Ядаж өөрийн өрөөгөөр нь борлуулах ёстой.их сургуулиудыг хаах,бага дунд сургуульд н энэ үржүүлэх ажил хийвэл илүү үр дүнтэй байх,

Avatar

Зочин 2020-12-21 202.21.98.238

ОРКУУД ҮХЭЭСЭЙ!!!

Avatar

Иргэн 2020-12-21 202.21.124.21

Социйн үед л тэдэн төгрөг тэдэн мөнгө гэдэг байсан … тэр үеийн үнээр яваад байгаа юм уу?!
Зах зээл нтр гээд банкууд зээлийн хүүгээ бууруулдаггүй юм бна лээ! Тэгвэл зоригтойхон тог цахилгааныхаа үнийг нэмээд, ядаж Багануурын нүүрсний уурхайг ашигтай ажиллуулаач! Цахилгаан станцууд хэсэгтээ ядаж алдагдалгүй болж өртөг зардлаа нөхөөд явна биз.

Avatar

Зочин 2020-12-21 203.23.49.77

АРД ИРГЭД биш УИХ байгаа УЛС ТӨРЧИД Л НИЙГЭМШИЖ чадахгүй ИДЭЖ УУХ МӨНГӨ НЬ багасаад байхаар УУРНЬ ХҮРДЭГ БИЗ. БУСАД УЛС ОРОН илүү их АРД ИРГЭДЭЭ ДЭМЖИЖ байна. ИРГЭД байхгүй УЛС УЛС байхуу. АРД ИРГЭД нь ядуу МАН УИХ ГИШҮҮД нь БАЯН байлаа гээд ЭНЭ НИЙГЭМШСЭН УЛС БОЛХУУУ ТЭГЭЭД. НДШ ХАОАТ нтр ээ одоо байхгүй болго.

Avatar

Зочин 2020-12-21 103.57.94.125

Бусад хүн баян байгаа нь чиний ядуу байгаагийн шалтгаан уу?

Avatar

Зочин 2020-12-21 64.119.25.84

Чи юу ч бүтээх чадваргүй,хоолоо ч олж идэж дийлэхгүй арчаагүй хэвтэж ,учиргүй томорч ,улс төржиж, цор цор хийхээсээ бага ч гэсэн ичиж зовж сур. Хүн төрхгүй малнуудын л амнаас ийм бохир хор ялгардгийг хүмүүс мэддэг болсон, тоохоо ч байсан харах уншихаа ч байсан. Цагийн чинь гарз

Avatar

Зочин 2020-12-21 192.82.70.28

ene zasagiin gazart talarhaj baina hund ued zov shiidver gargasan

Avatar

Зочин 2020-12-21 64.119.20.215

Ард түмнээ нийгэмшүүлж чадаагүй чгэх шиг оркууд миь өөрсдөө хүн болцгоо .
Балиар юмнууд хотыг минь хот биш там болгож байгааг чинь өдөр харж байна малнууд

Avatar

Зочин 2020-12-21 64.119.19.89

бидэнд цахилгаан дулаанаа хэмнэх ухаан хүртэл олон юм байнаа. бие биендээ хүндэтгэлтэй хүлээцтэй сайхан харьцах, бүх газар дэг журам цэвэр цэмцгэр байх , ил задгай биеэ засахгүй нус шүлсээ хаяхгүй,цаг нараа зөв тооцоолож яарч бачимдахгүй байж сурах,бусдын юманд атаархаж шуналгүй өөртөө сэтгэл хангалуун байж сурах, туйлшарч хэт улс төржиж дөвчигнөж хүний доог болохгүй байх гээд өөрсдөө чадах зүйлээ хийгээд байхад л болно шүү дэ

Avatar

Zochin 2020-12-21 150.129.140.104

Iim archaagui setgelgeetei ulsig toroos harj handaad ch hereg alga daa. Oorsdoor ni toluuleed yavah ni zov yum bna. Ter baishin savaa iluu halaasan, mashiniihaa door teni tavisan, nohoiniihoo bairiig halaasan gesen yumnuudiig ner ustai ni, zurag horogtei ni il gadgaj tavil da. Yamar durgui hurmeer yumnuud bdag yum be.

Avatar

Зочин 2020-12-21 103.57.94.134

ард түмнээ нийгэмшүүлж чадаагүй улс төрчид буруутай. ХҮҮК МАНГАР

Avatar

иргэн 2020-12-21 202.179.26.88

Хөл хориогоо нэн даруй Чангаруулахгүй бол цөөхөн Монголчууд сүйрнэ шүү

Avatar

Зочин 2020-12-21 64.119.19.89

тийм ээ! бидний МОНГОЛЧУУД нийгэмших, жинхэн ёсоор боловсоржих зайлшгүй шаардлагатай байна. Монгол улс цахилгааныг дэндүү өндөр өртгөөр үйлдвэрлэж дэндүү хямдаар борлуулдаг юм билээ. Үүнийгээ харин яагаад ард олонд ой тойнд нь ортол ойлгуулдаггүй юм бол оо!? Одоо бас цахилгааныг үнэгүй болгоогүй бидний өмнөөс Эрдэнэт төлж байгаа гэдгийг ойлгуулахгүй л байна.Цаашид өөрийн өртгийг хямд болгох шинэ арга бодохгүй бол эсвэл үнээ нэмэхгүй бол бид хэзээ ч цахилгаан ус дулаанаа хэмнэх талаар бодохгүй ээ

Avatar

Зочин 2020-12-21 64.119.25.84

Хүнд үед хүмүүсийн амьдралыг л хөнгөлж байна юу нь ойлгогдохгүй байдаг билээ

Avatar

Зочин 2020-12-21 64.119.19.89

уучлаарай ! та бас л ойлгсонгүй . эрчим хүч/ цахилгаан / ыг Монгол улс үйлдвэрэлсэн өртгөөсөө хямд үнээр ард олондоо хэрэглүүлдэг. Энэ хүнд үед таны ойлгосончлон хүмүүсийн амьдралын зардалыг хөнгөлөхөөр арга хэмжээ авч байгаа нь цахилгаан дулааныг үнэгүй болгосон биш Эрдэнэт үйлдвэр бидний өмнөөс төлж байнаа цахилгаанаа хямагатайхан хэрэглэж өөрсдий минь төлөө ажиллаж байгаа тэднийхээ ажилд дэм болох нь зөв юм гэдгийг л ойлгуулах гэсэн юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж