Үйл ажиллагаа нь эхэлсэн олонх ААН-үүд QR код нэвтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.20-нд нийтлэгдсэн

Үйл ажиллагаа нь эхэлсэн олонх ААН-үүд QR код нэвтрүүлжээ

Үйл ажиллагаа нь эхэлсэн олонх ААН-үүд QR код нэвтрүүлжээ

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас Налайх дүүргийн наймдугаар хороодын хэмжээнд нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний долоо, хүнсний худалдааны ес, барилгын материалын худалдааны тав, дугуй засварын үйлчилгээ дөрөв, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ тав, оёдлын цех нэг, гэрэл зургийн үйлчилгээ хоёр, авто машин угаалгын газар дөрөв, хувцас засварын газар хоёр, гутал засвар хоёр, нийт 41 аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналтыг хийжээ. 

Шалгалтанд хамрагдсан нийт газруудын 83 хувь нь QR код нэвтрүүлж COVID 19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, үйлчилгээний танхимын суудлын тоог 30-50 хувиар багасган үйлчлүүлэгч хоорондын зайг баримтлан ажиллаж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээнд ажиллагсдаа бүрэн хамруулаагүй гурав, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгээгүй гурав зөрчлийг тус, тус илрүүлж, шинжилгээнд нэн даруй хамруулах, халдваргүйтгэлийг шуурхай хийлгэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгсөн байна. Мөн Нандин өргөө ХХК-иас хүнсний 17 дэлгүүрийн 796 мкв, 2 мухлагийн 50 мкв, 5 минимаркетын 364 мкв, 1 нотариатын 25 мкв, нийт 25 обьектын 1235 мкв талбайд халдваргүйтгэл хийсэн байдалд хяналт шалгалт хийсэн байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж