9 настай хүү Youtube-ээс 30 сая ам.долларын орлого олжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.20-нд нийтлэгдсэн

9 настай хүү Youtube-ээс 30 сая ам.долларын орлого олжээ

9 настай хүү Youtube-ээс 30 сая ам.долларын орлого олжээ

Forbes сэтгүүлээс энэ онд Youtube-ээс хамгийн их мөнгө олсон хүмүүсийн жагсаалтыг танилцуулав. Жагсаалтын нэгдүгээр байранд АНУ-ын Техас мужид амьдардаг есөн настай хүү 30 сая ам.долларын орлогоороо бичигджээ.

Раян Кажи гэх хүү  өөрийн Youtube хуудаст тоглоом үнэлж дүгнэн, хүмүүст тайлбарлаж буй бичлэг хийн байршуулдаг бөгөөд түүнийг  41.7 сая хүн дагаж, түүний бичлэгийг нийт 12.2 тэрбум удаа үзжээ. Тэдний дундаас аварга том өндгөн тоглоом задалж буй бичлэгийг хоёр тэрбум гаруй удаа үзсэн нь энэ оны хамгийн олон үзэгчтэй 60 бичлэгийн нэг болжээ.

Тэрбээр зөвхөн тоглоомын бичлэгээс гадна өөрийн үзэгчиддээ зориулан нэрийн хувцас бүтээгдэхүүнүүдээ Target, Amazon, Walmart зэрэг дэлгүүрүүдээр борлуулж 2020 онд л гэхэд нийт 200 сая ам.доллар олжээ. Мөн хүүхдийн телевизийн суваг болох Nickelodeon түүнтэй гэрээ байгуулж, Раяны нууцлаг тоглоомын цаг хэмээх тусдаа нэвтрүүлэгтэй болгожээ.

Энэ онд цар тахлаас болж тогтоосон хөл хорио, сургууль цэцэрлэгүүд хаагдсантай холбоотойгоор Youtube-ийн хандалт, ашиг ихээхэн өсч байгаа билээ.

Эх сурвалж: STRAITSTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж