Хятад кабелийн сүлжээгээр дамжуулан бусад орнуудыг тагнана

Хуучирсан мэдээ: 2020.12.20-нд нийтлэгдсэн

Хятад кабелийн сүлжээгээр дамжуулан бусад орнуудыг тагнана

Хятад кабелийн сүлжээгээр дамжуулан бусад орнуудыг тагнана

Хятад улс бусад орнуудыг тагнах, мэдээлэл хулгайлах зорилгоор Номхон далайн кабелийн сүлжээний төслүүдэд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж байна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Тайванийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч энэ долоо хоногт мэдээлэхдээ Бээжин нь Номхон далайн харилцаа холбооны кабелийн сүлжээнд ноёрхлоо тогтоож, түүнийгээ ашиглан өрсөлдөгч орнуудаа тагнах гэж буйг онцолжээ. Түүнээс өмнө АНУ-ын засгийн газрынхан Номхон далайн орнуудад Бээжинтэй холбоотой байгууллагуудтай далай доогуурх кабелийн төслийн гэрээ хийхгүй байхыг сануулсан талаар Reuters агентлаг мэдээлсэн билээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр гэрээ нь Исландын орнуудын харилцаа холбоог сайжруулах зорилго бүхий 2017 оны Кирибатийн харилцаа холбооны төсөлтэй холбоотой аж. Төслийн тендерт оролцогч байгууллагуудын дунд Японы NEC, Финландын Nokia, Францын Alcatel, Хятадын Huawei Marine нар бий гэнэ.

Reuters агентлагийн мэдээлснээр Хятадын засгийн газрын дэмжлэгтэй компаниуд өөрсдийн нөлөөгөө өргөжүүлж, кабелийн гэрээнд нэвтрэх эрхээ олж авахын тулд олон улсын өрсөлдөгчдийнхөө хүчийг сулруулахыг хичээж байгаа аж.

Төслийн хүрээнд кабелиуд нь АНУ-ын хувьд Хятад, Хойд Солонгос болон Зүүн Азийн бусад улсуудтай ойрхон байрладаг стратегийн ашигтай байрлалтай Гуам дахь HNATRU-1 нэртэй сүлжээнд холбогдох юм. 72,6 сая долларын өртөгтэй уг төслийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк дэмжиж байгаа аж.

Дэлхий дээр далайн ёроолын 350 гаруй кабель байдаг бөгөөд эдгээр нь 1.2 сая гаруй км урттай. Эдгээр нь харилцаа холбооны асар их мэдээлэл дамжуулдаг аж. Ихэнх кабелиудыг хувийн харилцаа холбооны компаниуд, түүний дотор Google, Microsoft гэх мэт технологийн аваргууд эзэмшдэг гэнэ.

Чухал ач холбогдолтой хэдий ч эдгээр далайн гүний кабелийг хамгаалах тал дээр эрх баригчид дорвитой арга хэмжээ авдаггүй гэнэ. Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд өмнө нь 2018 онд хакерууд кабельд нэвтрэн орж, бүхэл бүтэн улс орныг офлайн байдалд оруулах аюул заналхийлэх нь зөвхөн "цаг хугацааны асуудал" гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж