Дэлхийн толгой баячуудын нэг Элон Маск Техас руу нүүснээр АНУ-д орлогын албан татвар төлөхөөс зайлсхийх алхам хийлээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Элон Маск энэ сарын 8-нд албан ёсоор Калифорни дахь гэрээсээ Теслагийн шинэ үйлдвэр баригдаж буй Техас руу нүүжээ.
Харин дэлхийн хамгийн баян эрхэм, 183 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жефф Безос, Майкрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс нар Вашингтон мужид амьдарч байна.
Техас, Вашингтон мужууд нь АНУ дахь орлогын албан татвар авдаггүй есөн мужийн хоёр нь юм. Бусад долоон мужийг тоочвол, Аляска, Флорида, Невада, Нью-Хемпшир, Өмнөд Дакота, Теннесси, Вайоминг мужууд юм.
Энэ жил Элон Маск асар их орлого олсон. Тэрбээр сансарт пуужин хөөргөж, Тесла компанийнхаа хувьцааны ханшийг амжилттай өсгөсөн юм. Жишээлбэл, энэ сарын 18-нд гэхэд Тесла компанийн хувьцаа зургаан хувиар өсч, 695 ам.долларт хүрсэн байна.
Сүүлийн 12 сарын хугацаанд Элон Маскийн хөрөнгө 127 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Түүний дотор сансрын хөлөг үйлдвэрлэгч Space X компани дангаараа 46 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Эх сурвалж: UNILAD
Зочин 2020-12-20 64.119.18.252
Tatvariig ih, baga togtooh ni amidraliin nukhtsul saitai gazart irged khet buugnurukhuus sergiilj, shuurinshil jigd tarkhakh shaltgaan boldog.
Зочин 2020-12-20 43.242.243.190
Шал худал мэдээлэл. Тэгээд ч татвар багатай газар сонгож амьдрах нь хууль бус биш.
Зочин 2020-12-20 192.82.78.135
heden dollar tulchihud hoosorchihgui l ulsuud, shorond oroh sonirholtoi yum baigaa biz
Иргэн 2020-12-20 49.0.212.133
Өөр аргаар мөнгө саахаа АНУ мэдэхийн дээдээр мэднэ. Маш том систем шүү дээ. Татвараас зайлсхийх нь маш том гэмт хэрэгт тооцогддог. Америк шүү дээ
/*-*/ 2020-12-20 49.0.212.165
Улаантнуудын суртал ухуулга, тархи угаалт. Үүний цаана Xятад байна
Зочин 2020-12-20 66.181.161.118
Агуу улсууд шүү татвар авахгүй нэмж шагнахаар улсууд Билл Гэйтс Элон Маск хоёр нь
Зочин 2020-12-20 64.119.17.10
ЭЛОН МАСК БОЛ ХҮН ТӨРЛӨХТӨНИЙ ТҮҮХЭНД ГАРСАН ХАМГИЙН ТОМ ЛУЙВАРЧИН
Зочин 2020-12-20 66.181.161.118
Чиний ухаан хүрэхгүй юу гэж дүгнэхэд
Зочин 2020-12-20 192.82.74.153
Манай Монголд ийм хүн олон байвал ууг нь сайн байна
Зочин 2020-12-20 64.119.19.51
Энэ худлаа мэдээлэл шүү. Элон Маск Вашингтон муж руу нүүдэг нь огт өөр зорилготой.
Зочин 2020-12-20 192.82.71.230
Техас гэж байна
Зочин 2020-12-20 202.126.88.169
Энэ бол худал мэдээлэл яаагаад, гэж асуухгvй, ийм юм яаж зохиож бичвээ, тархи угаалт ,сэтгэл санааг еер болгох бодлого!
Зочин 2020-12-20 192.82.71.230
сэтгэл санаа чинь өөр боллоо юу ?
Зочин 2020-12-20 139.5.217.252
Mongold avaad iree naduulaa. Huuk tatvariig ni teg leed ogyo gsen
Badarch taxar 2020-12-20 59.153.112.20
Chihdeed tatwaraa awj chaddaggvi bga bol hohi chini