Дэлхийн толгой баячуудын нэг Элон Маск Техас руу нүүснээр АНУ-д орлогын албан татвар төлөхөөс зайлсхийх алхам хийлээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Элон Маск энэ сарын 8-нд албан ёсоор Калифорни дахь гэрээсээ Теслагийн шинэ үйлдвэр баригдаж буй Техас руу нүүжээ.
Харин дэлхийн хамгийн баян эрхэм, 183 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жефф Безос, Майкрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс нар Вашингтон мужид амьдарч байна.
Техас, Вашингтон мужууд нь АНУ дахь орлогын албан татвар авдаггүй есөн мужийн хоёр нь юм. Бусад долоон мужийг тоочвол, Аляска, Флорида, Невада, Нью-Хемпшир, Өмнөд Дакота, Теннесси, Вайоминг мужууд юм.
Энэ жил Элон Маск асар их орлого олсон. Тэрбээр сансарт пуужин хөөргөж, Тесла компанийнхаа хувьцааны ханшийг амжилттай өсгөсөн юм. Жишээлбэл, энэ сарын 18-нд гэхэд Тесла компанийн хувьцаа зургаан хувиар өсч, 695 ам.долларт хүрсэн байна.
Сүүлийн 12 сарын хугацаанд Элон Маскийн хөрөнгө 127 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Түүний дотор сансрын хөлөг үйлдвэрлэгч Space X компани дангаараа 46 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ