ХӨСҮТ: БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс халдварын 6 тохиолдол илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.20-нд нийтлэгдсэн

COVID-19

ХӨСҮТ: БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс халдварын 6 тохиолдол илэрлээ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, December 19, 2020

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ (2020.12.20) хийлээ. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдрийн байдлаар нийт 8416   хүнд PCR шинжилгээ хийхэд  найман хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, нийслэлийн  Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ойрын хавьтагч болох зургаан хүн, мөн  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр хүнээс халдвар илэрлээ. Энэ хоёр иргэн Герман, Унгар улсаас транзит нислэгээр ирсэн. Тусгай үүргийн нислэгийг буумагц 24-48 цагийн дотор ирсэн бүх зорчигчдоос  шинжилгээ авсан. Тийм учраас дээрх хүмүүс гадны улс оронд байхдаа халдварт өртсөн байна гэж үзнэ. Улаанбаатар хотод голомтолсон халдвар бүртгэгдэж байгаа энэ цаг үед гаднаас халдвартай иргэдийг зөөвөрлөх нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Халдвартай хүмүүсийн тоо нэмэгдэх тусам хүн  амын дунд халдвар тарах магадлал ихэснэ. Дотоодын халдварын голомтыг хязгаарлаж цомхотгож хяналтад авах гэж хичээж байгаа энэ үед тусгай үүргийн нислэг үйлдээд байвал цаашид  бэрхшээлтэй болно.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан халдварын  нийт тохиолдол 175 болж байна. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт халдварын  шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

Тодруулбал, Сэлэнгэд батлагдсан халдварын тохиолдол 216, Дархан 45, Говьсүмбэр 4, Дорноговь 32, Орхон 25, Архангай гурван тохиолдол байна. Улсын хэмжээнд голомтлон гарсан халдварын нийт тохиолдол 500, зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын нийт тохиолдол 391 болсон. Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 961 боллоо. Үүнээс эдгэрсэн 509 хүн байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс  эдгэрч гарсан  хүмүүсийг Яармагийн төв эмнэлэгт тусгаарлан ажиглалт тандалтын хугацаа нь дуусахаар гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. Эмчлэгдэж байгаа 443 хүний биеийн байдал хөнгөн 402, хүндэвтэр 32, хүнд  найм, маш хүнд нэг хүн байна.  Эмнэлзүйн  шинж тэмдгийн хувьд хуурай ханиалгах, толгой өвдөх, нусгайрах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, халуурах шинж зэрэг тэмдгүүд ихээр илэрч байна. Насны хувьд 0-91 хүртэлх насны хүмүүс эмчлүүлж байна.  Ард иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүн байх эрсдэл  өндөр учраас хүн бүр өөрийгөө хамгаалж амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих хэрэгтэй.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж