Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид лхагва гарагт хуралдана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид лхагва гарагт хуралдана

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид лхагва гарагт хуралдана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 03 дугаар сарын 23-ний өдөр /лхагва гараг/ 10 цагаас НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлахаар баталсан зарим барилгуудыг хувьчлалын жагсаалтаас хасах, Концессын гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох, Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө, Улаанбаатар-орон сууц сангаас Нийслэлийн харъяа төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журамд өөрчлөлт оруулах, Соёл урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журамд нэмэлт өөрчлөлт оруулах, Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн 60 жил, Нийслэлийн Боловсролын газрын 85 жил, Гэрлэх ёслолын ордны 40 жилийн ой, Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах, НИТХ-ын ээлжит XXXIV  хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс