Орон нутагт гурван хүн авто ослоор нас баржээ | News.MN

Орон нутагт гурван хүн авто ослоор нас баржээ

Орон нутагт гурван хүн авто ослоор нас баржээ

Орон нутагт гурван хүн авто ослоор нас баржээ

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өчигдөр /2020.12.19/ 15:40 цагт  Маяти-2 загварын ачааны автомашин онхолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гурван  км зам туулан  15:45 цагт очиж, 33 настай, эрэгтэй Б нь  автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсан тул эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт  Тээврийн цагдаагийн албанд  зам тээврийн ослын шинжтэй 792 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас 20 хүн гэмтэж, орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.

Зам тээврийн ноцтой ослоос дурдвал:

  • Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн нутаг, дөрвөн замын уулзвар дээр асфальтан замд "Хьюндай старекс" маркийн автомашины жолооч Б явган зорчигч 72 настай, эмэгтэй, Ц-г мөргөж, амь насыг нь хохироосон,
  • Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант баг, Улаанбураа гэх газар (сумын төвөөс зүүн урагш 50 км) шороон замд улсын дугааргүй "Мустанг-5" маркийн мотоцикл онхолдож, зорчигч 27 настай, эмэгтэй Ж-ийн амь нас хохирсон,
  • Дорнод аймгийн Чойбалсан сумын 2-р баг, 216 гэх газар (аймгийн төвөөс зүүн хойш 30 км) шороон замд хувийн эзэмшлийн "Tоёота марк 2" автомашины жолооч У согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч 32 настай, эрэгтэй Х-ийн амь нас хохирсон,

Мөн хяналт, шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 121 зөрчил илрүүлсний 78 нь нийслэлд, 43 нь орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-20 130.253.28.6

ylc

Avatar

yylzbaraap CHIGEEREE YBAJ BAIGAA NI URIDALTAI | + \ ( ERGEXDEE ) 2020-12-20 130.253.28.6

4 zamiin yylzbar deer bolgoomtoi zaitai ybax,

Avatar

OPON NUTGIIXNIIG GADAADAD GARGASAN BN 2020-12-20 130.253.28.6

INDIANII TOLGOILOGCH+s****m

Avatar

**;UURCHIN 2020-12-20 130.253.28.6

INDAN DIMA

Avatar

Зочин 2020-12-20 50.82.145.144

Ер нь архи уугаад машин барьсан л бол нилээн хашраах арга хэмжээ авах албадан ажил хийлгэх, цаашлаад 2с доошгүй жилээр эрх хасах гэх мэт арга хэмжээг шийдэмгий авах ёстой үүний эсрэг дуугарах хүн лав олдохгүй. Тийм болхоор сайн чанга хийж өг. Уусан л бол машинаас март амьдралдаа харамсаад барахгүй зүйл хийж байсанаас энэ нь хамаагүй дээр

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-12-20 202.9.46.16

жолооны курст архины хамааралтай хүнийг бүртгэхгүй байх жолооны үнэмлэх авсан ч машин худалдан авахдаа цагдаагийн байгуулагаас тодорхойлолт авдаг тэгээд заавал эрхэлэн тодохой ажилтай ажлынгазараасаа тодорхойлолттой иргэнд гэр бүлийн хүмүүсийн нь зөвшөөрсөн үндсэн дээр машин худалдан авах жолоодох эрх олгодог байхгүй бол архинчин бас гаж тэгээдүүд сготуу машин мотоцикл унаад аваарь хийгээд байн ашүү бүх татавараа төлдөг маш сайн бүрэн даатгалтай байж л хөдөлгөөнд оролцдог байх шаардлгатай

Avatar

/*-*/ 2020-12-20 49.0.212.165

Уг нь биелдэг бол сайхан санаа юм, тэр зөвгөөрөл өгөх хүмүүс нь бас авах хүмүүс нь ар өврийн хаалга гэж нэг юм бий, төрөл садан найз нөхөд, авилгал энэ тэр гээд Монголчууд бид чинь юмыг яаж завхруулдаг билээ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж