Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
САР ГАРУЙ ХУГАЦААНД ИРГЭДИЙГ ХӨЛ ХОРЬСОН БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ БУУРУУЛАВ
Засгийн газар арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Уг шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 14-ний 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг үе шаттай нээсэн юм. Ингэснээр 34 аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Хөл хориог сулруулж байгаатай холбогдуулан нийт 52 төрлийн үйлчилгээнд эрсдлийн зэрэглэл тогтоож, эхний ээлжинд 34 байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалттайгаар нээж байгааг албаныхан мэдээлсэн.
УОК, Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 12-ноос арваннэгдүгээр сарын 17-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгааг зарласан. Манай улсад өмнө нь энэхүү арга хэмжээг авч байгаагүй бөгөөд анх удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн юм.
Харин арваннэгдүгээр сарын 15-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг Covid-19 цар тахлын дотоодын нөхцөл байдалтай уялдуулан 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Түүнчлэн Засгийн газар арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн хурлаараа халдварыг хяналтдаа авсан гэж үзэн Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Орхон болон халдвар гараагүй нутгуудад хөл хорионы зэрэглэлийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Харин нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног буюу арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар сунгасан билээ.
ЭРЧИМ ХҮЧ, УС ДУЛААН, ХОГНЫ ТӨЛБӨРИЙГ ТӨР ХАРИУЦАХ БОЛСОН НЬ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭВ
Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцах шийдвэрийг Засгийн газраас гаргасныг арванхоёрдугаар сарын 13-нд танилцуулсан. Улмаар 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээ 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл аж ахуй нэгж, айл өрхүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг төр хариуцана. Гэхдээ төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа есөн аж ахуй нэгж, байгууллага үүнд хамаарахгүй. 123800 аж ахуй нэгж, 900 мянга гаруй айл өрхүүд хамрагдах бөгөөд тэглэсэн төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг Эрдэнэт үйлдвэр хариуцах юм байна. Ойролцоогоор 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гарах юм байна.
Тус шийдвэр гаргасан өдөр манай улсын цахилгааны хэрэглээ 50 мВт-аар нэмэгджээ. Энэ нь Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцын анх суурилагдаж байсан хүчин чадал юм байна. Түүнчлэн өнгөрсөн хэдэн хоногт ачаалал улам нэмэгдэж, тооцоолсноос хоёр дахин буюу 200 мВт хүртэл өсчээ. Энэ нь эрчим хүчний системийн хэмжээнд эрсдэл дагуулж болзошгүй нөхцөл үүсгэсэн тул Эрчим хүчний яамнаас журам гарган, цахилгааны илүү төлөлтийг иргэн, аж ахуй нэгж өөрсдөө хариуцах зохицуулалт хийсэн нь эрчим хүчний хэрэглээг 50-75 мВт-аар бууруулсан байна. Ингэхдээ орон сууц, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны ачаалал 5-10 хувиар буурсан болохыг албаныхан тодотголоо. Мөн өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад цахилгаан, дулаан, усны мөнгө нь өндөр гарсан нөхцөлд хөнгөлөлт эдлэх хугацаандаа зөрүү мөнгөө иргэд өөрсдөө төлөхөөр зохицуулалт хийсэн юм.
АРДЧИЛСАН НАМ ДҮРМЭЭ ӨӨРЧИЛЖ, ДАРГАА ИХ ХУРЛААРАА СОНГОХООР БОЛОВ
Ардчилсан нам X их хурлаа хоёр өдөр хийхээр төлөвлөөд байсан ч өчигдөр /2020.12.18/ үдэш дуусгажээ. Уг хурлаар Ардчилсан намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ намын даргыг нийт гишүүдийн сунгаагаар бус их хурлаас сонгохоор болж, өөрчилжээ. Мөн үндсэн дүрмийн хүрээнд санхүүгийн хяналтын албыг шинээр байгуулахаар болжээ. Үндсэн дүрмийн өөрчлөлтийг баталгаажуулахын тулд Улсын дээд шүүхэд өгч хянуулна. Иймээс ойрын хугацаанд буюу ирэх Даваа гаригаас дүрмийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд өгөх юм байна. Шүүхээс дүрмийг маргаангүй гэж үзсэн тохиолдолд албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Тодруулж хэлбэл, Улсын дээд шүүхээс дүрмийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд намын даргыг их хурлаар сонгох боломж бүрдэнэ, хэрэв эс зөвшөөрвөл бүх гишүүдээс санал авч намын дарга сонгодог өнөөгийн дүрэм үйлчлэх аж.
Мөн Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ц.Тувааныг чөлөөлсөн гэх мэдээллийн тухайд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ өчигдөр орой тушаал гаргаж, Ц.Тувааныг чөлөөлөх шийдвэр гаргасан юм байна. Гэхдээ X их хурлаас шинэ дарга сонгогдтол Ц.Туваан Ардчилсан намын даргын үүргийг түр орлохоор болгож, үлдээжээ. Тус намын их хурал нь 1400 гаруй гишүүнтэй, энэ удаагийн хуралд 1200 орчим төлөөлөгч оролцжээ.
Т 2020-12-20 192.82.69.171
Тэтгэвэр нэм гэж залуучууд бичээд байх. Ттээж төрүүлж өсгөж бойжуулсан эцэг эхдээ дэм өгөх үүрэг хариуцлага та нарт байх естой ажил хии, толгойгоо ажиллуул ТӨРӨӨС НЭХЭЭД Л СУУЖ БАЙДАГ МАНЖ БОЛОХГЭЭГҮЙЛ БОЛ ТӨРӨӨ ХАРААЧИХААД. Л СУУЖ БАЙДАГ…арай дэндүү бишүү?
Зочин 2020-12-20 192.82.69.171
Нөгөө даган дуурайдаг барууныхан төриин албаа 70– с дээш наснииханд өгөөд байх харин манайх 60 одоо бүр 50–н насыг хөгшин гэхнээ уг нь монгол. Хүнии дундач нас дээшилсэнгээгүй билүү. Зах замбараагүй эрх чөлөө манайд хэрэггүй бмд цөөхүүлээ хятад төриин хатуу дэг, түүнииг үг дуугүй сахин биелүүлдэг ард түмнии хүчээр. Вирүсииг дарсан. Манайхч голомтуудыг дараад байгаа сайн ажиллаж байна харин хууль дүрмииг биелүүлж шиидвэрт нь нөлөөлхүйцээр хашгирмааргүй байна БИ ОДОО ХАВДАРТАЙ ӨВЧТӨНҮҮДЭЭС ЭНЭ ВИРҮС ХОЛ БАЙГААСАЙ. ГЭЖ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЗАЛБИРЧ БАЙНА ХҮМҮҮС МИНЬ ЗАЛБИРААРАЙ!!!!!
Зочин 2020-12-20 64.119.19.193
ИНГЭЖ СУЛАРУУЛСАН НЬ БУРУУ БОЛСОН БАЙНА ШҮҮ
Tuvshe 2020-12-20 202.179.24.81
Covid s** duusahguieee Harch l bgarai
usku 2020-12-20 66.181.161.82
AN tarwal taarna. HUNii zaluuchuudad zamaa tawij ug.
/*-*/ 2020-12-20 49.0.212.165
Харин эсэргээрээ МАН-ыг татан буулгаагүйн харгайгаар Монгол наашаа ч гүй цаашаа ч гүй 30 жил үлгэн салган оршиж байна. Ард түмний тархи толгойд сэтгэлгээний хувьсгал хийж өгөх хэрэгтэй, үүний тулд улааны суртал ухуулгаар бус зөв зүйтэй соен гэргээрүүлэлтээр тэтгэх хэрэгтэй
Зочин 2020-12-20 64.119.25.84
Хөдөлмөр эрхлэх чадваргүй, гологдмол, архи дарсанд толгойгоо мэдүүлсэн, бусдыг сорж, шимж амьдрах сонирхолтой, цагаа барж ядсан арчаагүй этгээдүүд, нийгмийг эмх замбраагүй, самуун байлгахыг мөрөөдөж, нэг иймэрхүү бусдад хор уршиг тарихуйц бохир юм бичиж, бусдыг өдөөн турхирч хэвтдэг юм.Хүмүүсээ оюун, тархиа хайрла, ийм бухимдал өдсөн бохир заваан зүйл бүү унш.Ялангуяа энэ цар тахлын хүнд үед ийм юм бүү хэрэггүй Цагаа хэрэгтэй зүйлд зориул.
Зочин 2020-12-20 202.126.90.124
34 baiguullaga gehiin, 34 salbariin gene shuu.
hotiin irged 2020-12-20 202.21.109.82
hotiin darga naraa haldvar hotod shineer golomt uusgeed bn
.ergeed horiogoo changalahiig shaardaj bn.bid nar amid yavah erhtei
Зочин 2020-12-20 202.21.108.36
Ajildaa yavhaa li bolchih heregtei
Mald mal xariult ugluu 2020-12-20 202.55.188.105
Duugui gertee bai uuruu uuriiguu l sn xamgaal amia bodsn erguu mine uwchnuur bish ulsuj vxetsgeej bn odoo ard tvmen chn
#stoplockdown 2020-12-20 124.158.81.71
Bitgii dongosood bai. Corona corona geed aigaad uheh gej baigaa yum shig h*****d baihiin. Ter emnelegt hevtej baigaa humuusiin ihenhiinh bien baidal sain baigaa zugeer emnelegt hii demii hevtej baigaa. Gertee oorsdiigoo tusgaarlaad bolchih yumiig ovchin ilersen hun buriig emnelegt chiheed shal debil yum hiij bga
Ккккк 2020-12-20 203.91.115.48
Сулруулахгүй гээд яахын ганц банкны асуудал шийдэж чадахгүй бгаа юм чинь нөгөө банк, ббсб үхлээ шдээ. Гөнц нэг сар хүлээчихэж чадахгүй, үргэлж ийм бх юм шиг хөгийн зан гаргаад ажил төрөл ямар бгааг мэдсээр байж.
Одоо тог 0 болчихсон чинь аймар хэцүү юм. Ийм ч бна тийм ч бна гээд араасаа байнга хонх уяаастай. Санаа зовоод хэцүү юм.
zochin 2020-12-20 139.5.219.140
tog ynegyi gesen chin hetsy baina togo ashiglaj chadahgyi taiwan suuj chadahgyi
Зочин 2020-12-20 203.91.115.48
Оноос өмнө тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 550 мянга болгож хөгшиддөө бэлэг бариач Хүрэлсүх Баттулга нараа
Зочин 2020-12-20 202.126.89.49
Hugshchuud hichneen bayrlah gsii zeelee 0lvvlsrn n bolooshdee
Зочин 2020-12-20 64.119.27.33
Chi ooroo hogshirhgui yu 350iar amdarch chadhuu chi
Зочин 2020-12-20 66.181.161.118
Монголчуудын үнэн төрх засгийн газрын шийдвэр гараад журмаар зохицуулалт хийх хооронд тодоос тод харагдав. Хүндээ хөнгөнөөс гэдэг үг байдагдаа. Нуулгүй хэлэхэд би ч гэсэн ажлаа өргөтгөөд авдагиймуу гэж бодоод авсан нүгэлтэй
Erdnebold 2020-12-20 66.181.181.110
tegeed huduunuus hotruu orj boloh ymuu?
Гансүлд 2020-12-20 66.181.161.36
Энэ өдрийн мэндээ тог цахилгаанаа тэглэнэ гэчээд тог таслаад хэцүү юмаа
ГАНСҮЛД 2020-12-20 66.181.161.36
энэ бэлэн байдалд өндөржүүлж биеэ сайн хамгаалах ёстой
Зочин 2020-12-20 202.126.90.113
Гарчиг нтр нь цаанаа нэг доромж шинжтэй
Зочин 2020-12-20 59.153.112.39
650 тэрбум төгрөгөө ноогдол ашиг болгож авмаар байна, том том аж ахуй нэгж, баячуулын халаалт ус тогны мөнгөнд өгмөөргүй байна, ямар шийдвэр гэхээрээ ийм байдаг байнааааааа
Зочин 2020-12-20 202.55.188.94
Harin tiimee tuldguuruu tuluud teriigee irgen bur ijilhen huvaaj nogdol avah baisiim. Odoo juram gargasan ch bayachuud l hojij baina. Jiriin irged bid 50000 daalgaj baihad bayachuud 500000 daalgaj baina shudarga bus baina. Er ni anhnaasaa bayachuud uursduduu zoriulj ene shiidveriig gargasiim bishuu
Зочин 2020-12-20 202.131.225.150
awna awna gd bh yum yu awah gd bdim be 2 iin hoorond gants talhnii mungu awad yu hiih yum terni orond ter munguruu ireeduitei salbart horongo oruulalt hii gj shaardah heregtei bzde bid nar chine
иргзн 2020-12-20 202.179.26.88
сэтгэгдэл хаачив
Зочин 2020-12-20 64.119.21.231
ГАЧИН ЮМНУУД ЗАЛУУСД БАЙРАА ТАВЬ!!!!!!
иргэн 2020-12-20 202.179.26.88
Архи пивогүй бол Үхлээ хатлаа гэдэг Архичин Ажилгүй Залуус, Хөл хориогоо Суларуул эсвэл Чангатга гээд хашгичидаг Ямаан зантай Үхэр Монголчууд энэ байдлаарай удахгүй Сөнөж мөхнө шүү,
Зоёин 2020-12-20 64.119.20.211
Хөл хориог сулруулдаг маш буруу… боллоо доо
Зочин 2020-12-20 103.26.193.85
хөл хориог суларуул хатаж үхлээ архи зар тэгэхгүй бол үхлээ гээд бсн нөхдүүд хардаа иргэд хэл ам хийж төр засгаа дандаа гоочилж хийж бга ажилд нь саад болж бдг үнэн орк хулгайчууд өөрсдөө өьчин тусхад хэнийг гуйж уйлахаа мэдэхгүй бж эрх зөрчлөө янз бүрээр хэлсээр бгд энэ одоо тэгээд коронатай хөл нийлээд алхаад бжд гэртээ өвчин зовлогүй хэд хонож чадахгүй пиздакуудах
Зочин 2020-12-20 64.119.21.231
ЧИ ӨӨРӨӨ ПИСДАА ХАХАХА
Unshigch 2020-12-20 103.229.121.166
Dahiad sulruulchwu gej halit bayrltal bish baiw! Zugeer suuliin sar garuin medeeg dahiad towchlood niiteljee
# 2020-12-20 64.119.19.229
Дэлгүүрт СҮҮ алга та нар боддоо УИХ дэлгүүрийн эргэн тойрны дэлгүүрт хэд хоног СҮҮ олдсонгүй харин битүүү архи пиво! Яацан гээчийн золбин архичин алкаашуудтай амьдраад бхйгаан бэ
Орлого ба гарлага 2020-12-20 202.21.108.4
Хөл хорооноос архи зардаг 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг гэр бүлүүд асар их ашиг оллоо. 1ш 0.750 гр хараа 40к, экс, болор 50к, 1ш үнээ пиво 20к, 25к хүрч зарагдан бараг бүх архи пивоо худалдаалж дуусгасан. Тэд одоо сошиалд хөл хоригоо чангаруулаач гэж бөөнөөрөө шаагиж байна.
irged 2020-12-20 202.21.109.82
chi bitgii hudlaa yum yari.hol horiog changalj ur huuhdee ersdelee avarmaar bn.