Улаанбаатарт их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар салхи баруунаас секундэд 5-10 метр.
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор өдөртөө 23-28 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор ,Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн цас багатай газраар 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ