Шуурхай штаб: Баянзүрх дүүрэгт тэг зогсолт хийх шийдвэр гараагүй

Хуучирсан мэдээ: 2020.12.19-нд нийтлэгдсэн

Шуурхай штаб: Баянзүрх дүүрэгт тэг зогсолт хийх шийдвэр гараагүй

Нийслэлийн Баянзүрх дүүргийн онцгой комиссын шуурхай штабаас дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг Covid-19 халдварын голомт болж, 26 иргэн халдвар авсан нь баталгаажсан тул тус дүүрэгт тэг зогсолт хийхээр төлөвлөж байгаа талаарх мэдээлэл зарим хэвлэлд гарсан. Тэгвэл уг мэдээлэл нь ташаа, баталгаажаагүй мэдээлэл. Одоогоор Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисоос Баянзүрх дүүргийн хэмжээнд болон хэсэгчилсэн байдлаар тэг зогсолт хийх шийдвэр гаргаагүй.

Харин цаашид 19 цэгт дүүргийн 90 мянган иргэнээс шинжилгээ авна. Нэг өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулна.  Шинжилгээ авах өдөр цагийг өрхийн эмнэлгээр дамжуулан иргэдэд хүргэнэ. Шинжилгээнд өрхүүд хамгийн эрсдэлтэй ажил хийдэг, олон хүнтэй контакталсан хүнээ хамруулах шаардлагатай гэлээ.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлж байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусын шинэ голомт үүссэнтэй холбоотой Баянзүрх дүүргийн Онцгой комиссын ажилчид, тусгай чиг үүргийн албан хаагчид 24 цагаар батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоох, халдварын голомтыг хумих зэрэг шаардлагатай ажлуудыг үе шат дараатайгаар хийж хэрэгжүүлж явж байна. Олон нийтийн цахим сүлжээнд "Баянзүрх дүүрэгт "0" зогсолт хийнэ" гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид та бүхнийг албан бус эх сурвалжийн мэдээнд биш албан эх сурвалжийн мэдээнд итгэж нийтлэхийг уриалж байна.Сайхан цаг удахгүй ирнэ.Ковидын Эсрэг Хамтдаа.

Posted by Баянзүрх дүүргийн онцгой комисс on Saturday, December 19, 2020

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж