НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр /2020.12.20/ болно. Тохирлыг "Боловсрол" суваг телевиз орон даяар шууд дамжуулах юм. Иргэд арваннэгдүгээр сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өчигдөр 23:59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой бөгөөд супер азтан 50 сая төгрөг хожих боломжтой.
Өмнөх аравдугаар сарын сугалааны тохирлоор 34.226.375 баримт бүртгэгдэж, 30 сая төгрөгийн нэг, 3 сая төгрөгийн 27 азтан тус, тус тодорсон билээ.
Э.БУРАМ