ЭМД-ын тухай хуульд 2021 онд дараах өөрчлөлтүүд орно | News.MN

ЭМД-ын тухай хуульд 2021 онд дараах өөрчлөлтүүд орно

ЭМД-ын тухай хуульд 2021 онд дараах өөрчлөлтүүд орно

ЭМД-ын тухай хуульд 2021 онд дараах өөрчлөлтүүд орно

Эрүүл мэндийн даатгалын /ЭМД/ тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх шинэ хуулиар даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлийг хуваалцах, даатгалын үр шимийг хүртээх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхгүй.

Ингэснээр даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх бүрэн боломж бүрдсэн гэсэн үг. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын жилийн дээд хязгаарыг хоёр сая төгрөг байхаар тогтоосон. Гэхдээ энэ дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг.

Шинэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд ЭМД-ын байгууллага стратегийн худалдан авагч болж байна. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд өвчтөний оношоос хамааран зарим эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг төрөөс даадаг бол зарим тусламж үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас хариуцдаг. Тэгвэл хуулийн өөрчлөлтийн хүрээнд төр даах тусламж, үйлчилгээг ЭМД-ын сан руу шилжүүлэн, нэг худалдан авагчийн тогтолцоо руу шилжих болж байна. Ингэснээр ЭМД-ын байгууллага төрөөс болон даатгалын сангаас хариуцдаг бүх тусламж, үйлчилгээнд нэгдсэн хяналт тавьж, тухайн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг нь даатгуулагчид олон улсын эмнэлзүйн удирдамжийн дагуу чанартай тусламж үйлчилгээ үзүүлсэн бол гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явах юм байна. Тодруулбал, ЭМД-ын сангаас даатгуулагчид үзүүлсэн бүх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэх аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ГайхмаарГайхмаар
19
ЗөвЗөв
16
ХахаХаха
16
ХөөрхөнХөөрхөн
12
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-12-20 202.179.25.5

үнэгүй үйлчилгээ чанаргүй

Avatar

Зочин 2020-12-20 202.21.109.55

Яг ямар эмчилгээг авах боломжтойг ичвэл дээр байхаа тодорхой шүү дээ

Avatar

Зочин 2020-12-20 66.181.161.46

Эрүүл. Мэндийн. Даатгал. Төлөөл. байдаг. Даатгалийн. Эм. авч. Чаддагүй. Дэмий. Хий. Мөнгө. Төлөөдч. байгаа. юм. шиг. санагдаг.

Avatar

Наран 2020-12-20 103.10.22.107

Сайхан мэдээлэл байна талархаж байна жич: зарим эмнэлгүүд эм тарий дуусан гээд өвчтөнгөөр өөрөөр нь эм,тариа авхуулдаг энэ асуудлыг яааж шийдэх ёстой юм бол

Avatar

Зочин 2020-12-20 202.126.88.47

Nemer yu bhuu dee niigmiin daatgalaa tuluul emlegeer yvhad buh zardal ooroos l garch bgaa shdee bie uvduud emleg orhod emlegt gants taria hiihgui zunduul emchilgee bicheed ogchihdog shdee

Avatar

уранчимэг 2020-12-20 66.181.161.81

яаж бөглөж бгаа вэ жилээр бөглүүлэх гэхээр сүүлийн 3 жилийг заавал бөглө гээд байдаг

Avatar

ULC 2020-12-20 130.253.28.6

ZAILUULAARAI

Avatar

NIIGMIIN DAATGAL DEER BN,ZASAGLUULJ BAIJ YXCENII CHINI UURCHLULT NURAALT 2020-12-20 130.253.28.6

ERUNXIILUGCH,YAMDAA?,XOTIIN MENEJMENT+ CHUTGURTEI AJILCHID

Avatar

BALIAR UBCHTEI XULGAICH,YAJ CH MAGAD GAJIG ATAARXAL a*******n SHUNAL,TYI 2020-12-20 130.253.28.6

CITIG XUDUUNII OMOG DURAARAA COBID GEJ XAATSAILJ BN

Avatar

монголхүү 2020-12-20 64.119.21.123

Шимэтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр бүх тусламж үйлчилгээний зардлыг ЭМД-ын гэх ШИНЭ сан даана гэнээ.Даахгүй..булуу хураана.гэж нэг үг байдагбайхаа.Өмнө нь даатгуулагч шимэтгэл төлснийхөө төлөө зөвхөн эмнэлгийн тусламж авхад гарах зардлын ЭРСДЭЛ-ийг л хуваалцдаг зарчимтай байлаа.Хөгжил дэвшилээ гэж..

Avatar

иргэн 2020-12-20 192.82.74.229

нураачих вий дээ тог тэглэсэн шиг

Avatar

Зочин 2020-12-20 66.181.187.228

танайх хохирчихсон уу ингэж бурахаа болж үз

Avatar

Зочин 2020-12-20 66.181.160.107

unende hohirjinoo 100hed grdag bsan tog 600k garsan bn

Avatar

Зочин 2020-12-20 202.21.108.15

Эрүүл мэндийн даатгал хэрхэн хүртэж байгаагаа мэдмээр байна. Шилэн болгоод өг. Иргэн өөрөө хэр хэмжээний даатгалын үйлчилгээг авснаа өөрсдийн кодоор ороод үзмээр байна. Хавтгайруулж байгаад идэх боломжоо сайжруулж байж болно ш дээ. Ер нь одоо хяналт шалгалт аудит хөгийн болчихсон үед иргэд өөрсдөө хянах боломжтой болгоод өг.

Avatar

иргэн 2020-12-20 202.126.89.218

ёстой зөв санаа байна

Avatar

Зочин 2020-12-20 122.201.31.80

Эмнэлэгт хэвтдэггуй эмнэлгээр уйочлуулдэггуй хумууст бэлнээр урамшуулал огч байгаачээ 71 онд мухайр олгой авахуулсанаас хойш эмнэлэгт хэвтсэнгуй

Avatar

Зочин 2020-12-20 202.55.188.94

Bi ch gesen 10 jiliin umnu muhar olgoi avahuulsanaas uur emnelegt ochsongui

Avatar

irgen 2020-12-20 66.181.161.127

yostoi zov huuli garchee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж